MN төвд: 11.30 цагт “Хөлтрөг” уран сайхны киноны нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья. 12.30 цагт “Металс Монголиа 2013” чуулга уулзалтын талаарх мэдээллийг сонирхоорой. Бусад: 11:00 цагт МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд ”Болор дүрмийн алдаа шалгах программ”-ын худалдаанд гарах гэж буйтай холбогдуулан программын танилцуулгын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. 12:00 цагт БОНХЯ-ны Мэдээллийн цаг “Хаан” танхимд болно. Хурлаар “Ногоон хөгжлийн үзэл …
Мэдээ мэдээлэл
November, 2013
-
6 November
Монголд газрын тос олборлодог Хятад компаниуд хөрөнгө оруулалтаа бууруулна
Манай оронд газрын тосны олборлолт явуулдаг Хятадын компаниуд ирэх оноос эхлэн хөрөнгө оруулалтынхаа хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах болжээ. Тэд үүнийхээ шалтгааныг Монголын төр засгаас газрын тосны салбарт тодорхой бодлого баримтладаггүй, татварын хэмжээ өндөр, хууль эрх зүйн орчин хэт нэг талыг баримтладаг хэмээн тайлбарласан байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Цагаан элсний ордод газрын тос олборлодог “Доншин газрын тос Монгол” …
-
6 November
Өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө дуусчээ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өвлийн бэлтгэл ажил нийт орон даяар ерөнхийдөө дууссан талаар мэдээллэв. Улсын хэмжээнд энэ жил 45 сая орчим мал өвөлжиж, хаваржих бөгөөд малд зориулж бэлтгэвэл зохих хадлан, тэжээлийн хэмжээний 82.5 хувийг бэлтгээд байгаа аж. Энэ нь 1.1 сая тонн өвс, 21.7 мянган тонн сүрэл, 42.2 мянган тонн ногоон тэжээл, үйлдвэрийн 40.7 мянган тонн тэжээл бэлтгэсэн гэсэн …
-
5 November
Уулын спортын “Сутайн бор” клуб, ХЭҮК-ийн хамтарсан баг тамирчид Бурхан Халдун уулын оргилд амжилттай авираад иржээ
Намрын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр зарлан, үндэсний “Бахархалын өдөр” болгон тэмдэглэж, орон даяар амралтын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг төр засгийн зүгээс гаргасан. Энэ жилийн хувьд “Үндэсний бахархалын өдөр” 11 сарын 4-ны даваа гарагт тохиож, эл өдрийг тохиолдуулан 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Их эзэн …
-
5 November
Гатлага онгоц сүйдэж 7 хүн амиа алджээ
Өчигдөр орой Тайландад гатлага онгоц амралт сувиллын Паттайя хотоос холгүй сүйдсний улмаас долоон хүн амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарлаа. Амиа алдсан долоон иргэний гурав нь Оросын иргэд байж магадгүй хэмээн шинжээчид тааварлаж байгаа гэнэ. Аврагчид гатлага онгоцонд сууж явсан 209 хүнийг аварч эрэг дээр гаргасан байна. Тэдгээрээс 15 хүний бие муу байгаа гэнэ. Харин амь үрэгдэгсэдийн хоёр эрэгтэй, нэг эмэгтэй Европ дүр төрхтэй, …
-
5 November
Манай биатлончид Улан-Үдэд хамтарсан бэлтгэл хийж байна
Манай биатлоны баг тамирчид, дасгалжуулагчийнхаа хамтаар Буриад тамирчидтай хамт Улан-Үдийн биатлоны холбооныхон шинээр байгуулагдсан “СНЕЖИНКА” биатлоны комплексд хамтарсан бэлтгэл хийж эхэлжээ. Бэлтгэл 10-р сарын нэгнээс эхэлсэн бөгөөд энэ сарын 14-нд дуусах юм байна. Мөн бэлтгэлийн үеэр БХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн мэргэжлийн зөвлөлийн дарга Гансүх хоёр багийн цаашдийн хамтийн ажиллагааны талаар ярилцаж, өвөл зуны бэлтгэлийг хамтран зохион байгуулах болон Буриадын биатлоны …
-
5 November
Буриадын уран бүтээлчдийн “Байкал опера” гала тоглолт энэ сарын 7 нд УДБЭТ-ын тайзнаа тоглогдоно
Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Байкал опера” гала тоглолтоо энэ сарын 7 нд УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Тоглолтонд ОХУ-ын Гавьяат жүжигчин О.Хингеев, Д.Занданов, СССР-ийн Ардын жүжигчин Т.Шойдагбаева, Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Буриад улсын төрийн шагналт Б.Дамбиев, Олон улсын уралдааны шагналт Д.Шагдуров гээд 13 хүний бүрэлдэхүүнтэй Буриадын уран бүтээлчид ирж тоглолтоо өргөн барих юм байна. Тоглолтын хөтөлбөрт …
-
5 November
Намын бүлгүүд төсвөөс 46 объектийг хасах, 360 тэрбумыг танах боломжийг гаргав
Урсгал зардлаас 360 тэрбумыг танах боломжтой гэв УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Өнгөрсөн долоо хоногт төсөв хэлэлцэх байсан ч намын бүлгүүдээс ажлын хэсэг гарч, 2014 оны төсвийн төслийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлуулаад байсан билээ. Өнгөрсөн долоо хоногийн турш намын бүлгүүдийн 2014 оны төсвийн төслийг судлах ажлын хэсэг дүгнэлтээ …
-
5 November
Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэхийг хүсч байна
1930-1940 оны улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэн “Цагаатгалын тухай хууль”-ийн хугацааг сунгах, нөхөн олговрыг яаралтай олгохыг Төр засгаас хүсэж байгаагаа уламжлан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд намрын чуулганд хэлэлцүүлэх “Цагаатгалын тухай хууль”-ыг яаралтай авч хэлэлцэн, дуусгавар болсон нөхөн олговрын хугацааг сунгуулах, ямар ч эрх зүйн акт бичиг баримтгүйгээр устгагдсан хэлмэгдэгсдийн бичиг баримтыг шинээр бүрдүүлж ар гэрийнхэнд нь тусламж үзүүлэх …
-
5 November
11-р сарын 4-нд зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
2013 оны 11-р сарын 04-нд 195 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 414 жолооч хурдны зөрчил гаргасан байна. Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, соёлч боловсон зорчихыг сануулж байна. үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.
-
5 November
Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын“Metals Mongolia-2013″ чуулга уулзалт болно
Хоёр жил тутамд болдог уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013″ хоёр дахь удаагийн чуулга уулзалт 11-р сарын долоо, наймны өдөр “Туушин” зочид буудалд болох гэж байна. Металлургийн салбарын чиг хандлага, бодлогыг тодорхойлж тодорхой үр дүнгийн төвшинд хэлэлцдэг тус чуулганд 250 гаруй төлөөлөгчид оролцох бөгөөд 16 илтгэгч илтгэл тавих аж. Чуулга уулзалт үндсэн дөрвөн асуудлын талаар хэлэлцэх бөгөөд уул …
-
5 November
Ерөнхийлөгч “Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл” уулзалтад оролцов
Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл уулзалт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Уг уулзалтыг хууль, шүүхийн байгууллагын удирдлага, иргэдэд зориулан хийсэн юм. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож шүүхийн шинэтгэлийн дараагийн алхам болох шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэлийн сэдвээр дэлгэрэнгүй үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсыг …
-
5 November
ОБЕГ, МХЕГ-ын байцаагчид “нөөцийн мах”-ны хадгалалт, хамгаалалтын горимыг өдөр бүр хянана
2014 онд Улаанбаатар хот, ДарханУул, Орхон аймгийн хүн амын хэрэгцээнд зориулан 14 мянган тонн мах нөөцлөх, нөөцийн махны менежерээр Дархан-Уул аймгийн “Дархан миит фүүд” ХХК, Орхоны “Эрдмийт” ХХК, Улаанбаатар хотын “Эй Эн Ди Эм” 6000, “Баатрууд тэнгэр” ХХК сонгогдоод байгаа билээ. Өнгөрсөн 9-р сард бол тус сонгон шалгаруулалтад заасан ёсоор “Дархан миит фүүд” ХХК, Орхоны “Эрдмийт” ХХК тус бүр 1000, …
-
5 November
Улаанбаатар хот “Ази, Номхон далайн бүсийн хотуудын холбоо”-ны гишүүн боллоо
Ази Номхон далайн бүсийн хотуудын /Ситинет/ ээлжит 7-р хуралдаан БНСУ-ын Сөүл хотноо 11 сарын 03-наас 07-ны өдрүүдэд болж байна. Тус хуралдаанд Улаанбаатар хотыг төлөөлж нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Монголын Хотуудын холбооны төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцож байна. Энэ удаагийн хуралдаанаар ирэх 4 жилд Ази Номхон далайн бүсийн хотуудын холбоог удирдах хотыг сонгосон …
-
5 November
“Улаан-Овоо” эрчим хүчний нүүрсний уурхайн олборлолт эхэлжээ
Өчигдрөөс эхлэн Канадын “Професи Коал” компани “Улаан-Овоо” эрчим хүчний нүүрсний уурхайн олборлолтоо эхлүүлжээ. Оросын хилээс 17 км, Монгол-Оросыг холбосон төмөр замаас 120 км-ийн зайтай орших тус ордод өнгөрсөн 7-р сараас эхлэн зогсолт хийгээд байсан билээ. Харин тус компани өнгөрсөн хугацаанд 28 байгууллагатай нүүрсний борлуулалтын гэрээ байгуулсны дүнд ийнхүү үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон юм. Гэрээний дагуу “Професи Коал” сард 30 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл