Мэдээ мэдээлэл

November, 2013

  • 20 November

    JICA олон улсын байгууллага “хөгжлийн бэрхшээлтэй” иргэдийн асуудлаар судалгаа хийж байна

       Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн A/200 тоот тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх журам, стандарт, аргачлал боловсруулах ажлын хэсэг” байгуулсан. Ажлын хэсэгт БШУЯ, ЭМЯ, ХАХНХЯ-ны төлөөлөл, МУБИС-ийн доктор багш болон тусгай сургууль, цэцэрлэгийн согог зүйч нар, дүүргийн нэгдсэн эмнэлэг, …

  • 19 November

    Хүний хамгийн завгүй нас 33 нас

    Эрдэмтдийн тогтоосноор хүний амьдралын хамгийн завгүй нас нь 33 нас гэнэ. Учир нь 33 насандаа хүмүүс  ажлын бүтээмж сайтай, гэр бүл, нийгэм соёлын ажилд хамгийн идэвхтэй байдаг бөгөөд унтаж амрах нь богиносож албан газарт өнгөрүүлэх цаг нэмэгддэг байна. Судалгаанд хамрагдсан 33 настай сайн дурынхны гуравны нэг нь өдөрт дунджаар таван цаг, гуравны хоёр нь долоо хоногт 38-аас илүү цагийг албан …

  • 19 November

    “Салхиар дуулагч” хөөмийн анхдугаар уралдааны ялагч 5000 ам.доллараар шагнуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Салхиар дуулагч” нэртэй Монгол туургатны хөөмийн анхдугаар уралдаан энэ сарын 19-22-нд Улаанбаатар хотноо болох юм. Тус уралдаанд зургаан улсын 100 гаруй хөөмэйч оролцохоор бүртгүүлсэн аж. Энэ талаар Монголын хөөмэйн холбооны гишүүн Б.Хосбаяр “Хөөмэй нь их соёлын үнэт өвийг ЮНЕСКО-д манай улсаас гаралтай гэж бүртгэгдсэн. Тэр ч утгаараа  дэлхий дахинаа энэ түүх соёлоо сурталчилах үүрэгтэй билээ. …

  • 19 November

    Бодибилдинг фитнесийн ДАШТ-ээс манай тамирчин анх удаа медаль хүртэв

    Бодибилдинг фитнесийн ДАШТ-ээс манай тамирчин анх удаа медаль хүртжээ. Тодруулбал, энэ сарын 15,16-нд Унгарын улсын нийслэл Будапешт хотноо болсон Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн модель ангилалд өрсөлдсөн ОУХМ Б.Оюунгэрэл хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээнд 43 орны 390 тамирчин өрсөлдсөн ажээ.

  • 19 November

    А.Гансүх сайд Хонконгт Монголын хөрөнгө оруулалтын чуулганд оролцож явна

    Английн Веакон компаниас уламжлал болгон зохион байгуулдаг Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт өнөөдөр Хонконгийн “Дөрвөн улирал” зочид буудалд эхэлжээ. Чуулганыг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд А.Гансүх үг хэлсэн бөгөөд Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар уг чуулга уулзалтын албан ёсны дэмжигчээр ажиллаж байгаа аж. Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга …

  • 19 November

    120 мянгатад цахилгаан шат бүхий явган хүний гарц барина

    Нийслэлийн автозамын газраас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу 120 мянгатын автобусны буудлын орчимд ирэх жилээс цахилгаан шат бүхий явган хүний гарц барихаар болжээ. Уг байгууламж нь Хархорины гүүрэн гарцтай адил өндөртэй байх бөгөөд цахилгаан шаттай гэдгээрээ онцлог байх гэнэ. Цахилгаан шатыг ирэх оноос ашиглалтад оруулахаар Нийслэлийн автозамын газрынхан ажиллаж байгаа бөгөөд одоогоор хөрөнгө оруулалт нь шийдэгдэж, зураг төслийн ажлаа хийж …

  • 19 November

    III ээлжийн бие бүрэлдэхүүн Өмнөд Суданыг зорьлоо

    Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явуулж буй НҮБын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд манай улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажилттай оролцож байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх Зэвсэгт хүчний дэд хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай III ээлжийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлэн, хүлгийн жолоо заллаа.  Уг ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд А.Батт өр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын …

  • 19 November

    Ерөнхий сайдын “Баялаг бүтээгчидтэй хийх уулзалт”-д бүртгэж байна

    Бизнесийн таатай орчныг бүрэлдүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “БАЯЛАГ БҮТЭЭГЧИДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ” 2013.11.22-ны өдөр 14.00 цагт Төрийн ордонд зохион байгуулагдана. Тус уулзалтад Баялаг бүтээгч Таныг урьж байна. Бүртгэлийг 260311 утас болон bayalag@cabinet.gov.mn хаягаар хүлээн авна. Бүртгүүлэхдээ Та дараах мэдээллийг бидэнд ирүүлнэ үү. – Овог нэр, – Регистрийн дугаар, – Компанийн нэр, – Үйл ажиллагааны чиглэл, – Цахим шуудангийн хаяг, – …

  • 19 November

    Манай улсын санаачилсан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг ЮНЭСКО баталжээ

    Парис хотноо хуралдаж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 37 дугаар чуулганы Хороодын нэгдсэн хуралдаанаар манай улсын санаачилсан «Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих» тухай тогтоолыг өчигдөр баталжээ. Тус тогтоол батлагдсанаар яг нэг жилийн өмнө Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар батлагдсан “Ардчиллын боловсрол”-ын тухай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, уг үйл ажиллагаанд ЮНЕСКО-гийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд …

  • 19 November

    “Хальтиргаагүй Улаанбаатар” аян гурван сар үргэлжилнэ

    Өвлийн улиралд жил бүр хальтиргааны улмаас 24 мянган хүн унаж бэртдэг гэсэн статистик судалгаа бий. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгээр ч нийт унаж бэртсэн хүмүүсийн 60 % нь хальтиргаа гулгааны улмаас гэмтдэг байна. Иймээс хүн амын унаж бэртэх тохиолдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны болон хууль хяналтын байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд  хамтран 2013 оны 11 сарын 20-ноос “Хальтиргаагүй …

  • 19 November

    “Сентоза майнинг” компани Говь-Алтай дахь хайгуулын талбайдаа өрөмдлөг эхлүүлжээ

    Баруун Австралийн Пөртэд төвтэй “Сентоза майнинг” компани Говь-Алтай аймгийн нутагт орших “Дарвий Наруу” хайгуулын талбайдаа эхний шатны өрөмдлөгийг хийсэн байна. “Дарвуу наруу” хайгуулын талбай нь тус аймгийн 62 мянган га талбайг хамардаг бөгөөд алт, зэсний хайгуулын зориулалтых ажээ. Одоогийн байдлаар тогтоогдоод байгаагаар хайгуулын талбай нь “Оюутолгой”-н ордын ойролцоо, хөрсний давхраажилт нь адил төстэй учир ихээхэн найдлага тавьж буй юм байна. …

  • 19 November

    Цагаан сараар гурван өдөр нийтээрээ амрахаар шийдвэрлэв

    Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2013.11.19/ үдээс өмнө хуралдаж, эхлээд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Харин хуулийн төслийг санаачлан өргөн барьсан гишүүдийн нэг болох гишүүн Г.Батхүү төсөл санаачлагчдын саналаар уг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг гишүүн …

  • 19 November

    Цэцийн их суудлын хуралдаан болно

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл, заалт Үндсэн  хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн  хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 54 дүгээр тогтоол гаргасан билээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн  хуулийн цэц уг маргааныг дахин хянаж, эцэслэн …

  • 19 November

    “Гоёл 2014″ энэ сарын 30-нд болно

    Энэ жилийн “Гоёл 2014″ наадам энэ сарын 30-нд 26 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус загварын наадмыг “Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр уламжлал болгон зохиодог билээ. Энэ удаагийн “Гоёл-2014 наадам”-аар 14 дэх топ модель, шилдгийн шилдэг загвар зохион бүтээгч, загвар өмсөгч  тодрох юм. Уг наадамд оролцох загвар зохион бүтээгчдийн шилдэг бүтээлүүдийг энэ сарын 27, 28-нд толилуулах …