Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 23 October

    Сарны гүн дэх ус дэлхий дээрх усны эх үүсвэртэй төстэй

    Сүүлийн үеийн судалгаанаас харахад сар 4.5 тэрбүм жилийн өмнө дэлхийн дагуул болохдоо дэлхийн усны нөөцөөс авсан аж. Броун их сургуулийн Алберто Саал хэмээх геохимич эрдэмтэн Аполло сансрын хөлгийн  сарнаас авчирсан дээжид усны судалгаа явуулсны дүнд сар бий болохдоо хуурай, чулуулаг байгаагүй гэсэн дүгнэлт хийсэн тухай “Шинжлэх Ухаан” сэтгүүл 5 дугаар сарын 9-ний дугаартаа нийтэлжээ. Саран дээрх галт уулын тэсрэлтийн үед …

  • 23 October

    Геннадий Шмаль: “Уламжлалт нефть, хийн нөөц энэ зууныг дуустал хүрэлцээтэй”

     Дэлхийд нефтийн олж илрүүлсэн нөөц 56, шатдаг хийнх 55 жилд тус тус хүрэлцээтэй байх болно гэж Дэлхийн энергийн зөвлөл үнэлжээ. Шинжээчид ийм үнэлгээг тэр болгон дэмжихгүй байгаа боловч салбар хүнд байдалд орохыг дийлэнх олонхи нь хүлээн зөвшөөрч байна.   Нефть хийн аж үйлдвэрийн ерөнхийлөгч Геннадий Шмаль хэлэхдээ «Нефть шавхагдаж дуусч байна гэж аль 50 жил ярьцгааж байна. Уламжлалт нефть, хийн нөөц …

  • 23 October

    Гэмт хэрэг үйлдэгчдийн 53,4 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байдаг

    Нийслэийн цагдаагийн газраас мэдээлж буйгаар  он гарснаас хойш манай улсад  11338 гэмт хэрэг бүртгэгджээ.  Үүнийг өмнөх оныхтой харьцуулбал гэмт хэрэг гаралтын тоо 22,5 хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. Харин  гэмт хэргийн илрүүлэлтийн хувьд 53,5 хувьтай буюу 3,1 пунктээр буурсан үзүүлэлт гарчээ. Гэмт хэргүүдийн хувьд өмнөх оны мөн үеэс халаасны хулгай 76 хувь, малын хулгай 61,2 хувь, эд хөрөнгө үрэгдүүлэх, …

  • 23 October

    Б.Рожэрс: Стиви одоо ч World Class хэвээрээ байгаа

     Өдгөө 33 настай Английн шигшээ болон Ливэрпүүл клубын ахлагч Стивэн Жэррард Польшийн эсрэг тоглоход оруулсан хоёр гоолын нэгийг нь хийж багаа ялалтад хөтөлсөн бөгөөд энэхүү ялалт нь Гурван арслангуудад ирэх жил Бразилд болох ДАШТ –нд оролцох эрхийг баталгаажуулж өгсөн юм. Улирал эхэлснээс хойш бүх тоглолтод оролцож байгаа ахлагч маань АПЛ –ийн өнгөрсөн тойрогт Кристал Паласын эсрэг 11 метрийн торгуулийн цохилтыг …

  • 23 October

    Нийслэлийн хэмжээнд 45,4 мянган иргэн ажилтай болжээ

    Нийслэлийн Хөдөлмөрийн газрын гаргасан судалгаанаас үзэхэд жилд дунджаар 30,0 мянган хүн хөдөө орон нутгаас шилжин ирж, 40,0 мянган оюутан залуус нийслэлийн хөдөлмөрийн зах зээлд нэмэгддэг байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 61 хувь нь буюу 738 мянга нь хөдөлмөрийн насны, 382,8 мянга нь эдийн засгийн идэвхитэй, 140 мянган суралцагч, 20,5 мянган хөдөлмөрийн чадваргүй, 107,9 мянган ажил эрхлээгүй иргэн байгаа юм. …

  • 23 October

    Ж.Батзандан: Өнөөгийн засгийн газар үнэхээр муу ажиллаж байна гэхээс өөр үг алга

    УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуулдлаар ярилцлаа. – Таны харж байгаагаар намрын чуулганаар хэлэлцэгдэж буй төсөв, төсвийн тодотгол хийх асуудлын үр дүн, тусгал  нь хэр зөв буулттай байхаар байна? – Монгол улсын 2013 оны төсөв цоорхойтой гарсан. Үүнтэй холбогдуулж төсөвт тодотгол хийж байгаа. Мөн 2014 оныхоо төсвийг хэлэлцэж байна. Анхаарах ёстой хэд хэдэн чухал зүйлс бий. Онцолбол, төсвөөс гадуур зарцуулагдаж …

  • 23 October

    “Авлигын эсрэг” фото зургийн уралдаан зарлалаа

    Нийгэмд буй  ашиг сонирхлын зөрчил, авлига, шудрага бус байдлын эсрэг залуусын дуу хоолойг олон нийтэд хүргэх, үүсэж буй үр дагаваруудыг ил тод харуулах зорилгоор Монголын Залуучуудын Холбооны санаачлан Азийн хөгжлийн сан, USAID болон Номин Холдинг ХХК-ны  дэмжлэгтэйгээр “Авлигын эсрэг” фото зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд оролцогчид зургаа гар утас, мэргэжлийн аппарат гээд ямар ч төрлийн техник хэрэгслээр авах боломжтой аж. Гэрэл …

  • 23 October

    Цэцийн дунд суудлын хуралдаан хойшлогдов

    Өнөөдөр хуралдах байсан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшлогдов. Иргэн О.Баясгалангийн мэдээллийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдпын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг урьдчилан шалгаж улмаар уг асуудлыг  хуралдаанд танилцуулах байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар  хүрэлцэн ирээгүй тул энэхүү хуралдааныг хойшлуулав. Дээрх маргааныг хянан шийдвэрлэх хуралдааны товыг жич зарлана гэжҮндсэн …

  • 23 October

    Өнөөдөр 15:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана

     Өнөөдөр 15:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Энэхүү хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон …

  • 23 October

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Монгол бол бизнесийн боломжоор дүүрэн орон

    Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочны хувиар уригдан оролцохдоо ингэж хэллээ. Буурай, буйдхан үлдсэн баруун бүс нутгаа эрчимтэй хөгжүүлэхийн тулд Хятад улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх нээлттэй бодлого хэрэгжүүлжээ. Бизнесийн харилцаанд оролцогч бүх талыг уулзуулах, дэвшилтэт шинэ бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, гэрээ хэлэлцээр байгуулах гээд бүх талын …

  • 23 October

    10-р сарын 22-нд 12 тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн байна

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг 2013 оны 9-р сарын 2-ноос эхлүүсэн. Энэ оны 10-р сарын 22-ны байдлаар нийт 12 автомашин зөөж шилжүүлсэн байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж …

  • 23 October

    “Увертюра” хамтлагийн “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” тоглолт өнөөдөр болно

    Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийнхан анхны бие даасан тоглолт “Төгсгөлгүй эхлэл” нэртэйгээр энэ сарын 23, 24-нд буюу өнөөдөр маргааш Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 18.30 цагт болох гэж байна. Mongolian pop opera “УВЕРТЮРА” хамтлаг байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл цөөнгүй уран бүтээлийг дуунд дуртай дуучин Монгол түмэндээ толилуулсан байна. Тодруулбал МУСГЗ Ж.Бадраагийн шүлэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин …

  • 23 October

    Хятадад утасгүй гэрлэн интернет “Li-Fi”-ыг холбох туршилт явууллаа

     Шинэ технологи «Li-Fi» -ийг ашиглах талаар хятадын эрдэмтдийн туршилт амжилттай болсон нь интернет хэрэглэгчид интернетийн сүлжээнд гэрэлтүүлэх төхөөрөмжийн тусламжтайгаар холбогдож болохыг харуулжээ. Энэ тухай өнгөрсөн пүрэв гаригт Синьхуа агентлаг мэдээлсэн байна. «Лай-фай»-ийн үйлчлэх зарчим нь утасгүй технологи «Wi-Fi» шиг радио долгионоор биш гэрлийн цацрагийн тусламжтайгаар тоон мэдээлэл дамжуулах дээр үндэслэгджээ. Үүний тулд ердийн 1Вт-ын гэрлэн диодтай чийдэнд микрочипийг суулган, гэрэл …

  • 23 October

    Усан цэргийн зэвсгийн олон улсын үзэсгэлэн Өмнөд Солонгост нээгджээ

     Хоёр жилд нэг удаа зохиогддог “Усан цэргийн аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн” Өмнөд Солонгосын Пусан хотод өчигдөр нээгджээ. Үзэсгэлэнд 55 орны 1590 компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байгаа бөгөөд усан цэргийн зэвсгийн цоо шинэ систем болон шинэ загварын онгоцуудыг үзүүлэх юм байна. Мөн эл хүрээнд дэлхийн 20 улсын төлөөлөгчид Өмнөд Солонгосын батлан хамгаалах салбарын томоохон үйлдвэрүүд, түүний дотор Daewoo Shipbuilding & Marine …

  • 23 October

    Төмөрлөгийн үйлдвэрлэлд “Чингис бонд”-оос 50 сая ам.доллар зарцуулна

    Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаа­лаар “Монгол төмөр”, “Монгол зэс” хөтөлбөр боловс­руулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус хөтөл­бөрийн хүрээнд гангийн үйлд­вэр, зэс хайлуулах бо­лон цэвэршүүлэх үйлдвэр барих нэгдсэн төлөвлөгөө гаргахаар болжээ. Засгийн газраас төмөр­лөгийн үйлдвэрийн салбар, тэр дундаа төмрийн баяжмал үйлдвэрлэл болон барилгын арматур үйлд­вэрлэлийг дэм­жих зорилгоор 50 сая ам.долларыг “Чингис бонд”-ын хөрөнгөөс …