Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 9 October

    Хүний эрхийн байгууллага БНХАУ-ыг хэтэрхий их хүний эрх чөлөөнд халдаж байна гэж буруутгажээ

    БНХАУ-ын Засгийн газраас баруун хойд нутгийн Шинжаан мужид интернэтээр дамжуулан буруу суртал ухуулга явуулсан гэх шалтгаанаар өнгөрөсөн зургаадугаар сараас өнөөг хүртэл 400 гаруй хүнийг цагдан хорьжээ. Тэдгээр хүмүүсийн 110 нь наймдугаар сар гарснаас хойш баривчлагдан хоригдсон хэмээн Шинжааны өдрийн сонинд нийтэлсэн байна. Үе үехэн Шинжаанд уйгаруудын бослого жагсаалууд нь энэ удаад мөн л шашны үзэл, хэт туйлшрал зэрэгтэй холбоотой. Тус …

  • 9 October

    Д.Цогтбаатар машинаа шатахад “Би ёстой шороо цацаад л байсан” гэжээ

    -ШӨХ-ЫН ДАРГА Д.ЦОГТБААТАР СОЛОНГОСЫН ЭЛЧИН УНАХ ГЭЖ БАЙСНЫГ АВАХЫН ТУЛД ХУУЧИН МАШИНАА ШАТААЖЭЭ. Энэ сарын 7-ны өдрийн 21.30 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, БНХАУ-ын Элчин сайдын яамны урд зам дээр автомашин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газрын 105 тусгай дугаарт иржээ. Дуудлагын дагуу очиход шатаж буй машин Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарынх байсан аж. Онцгойгийнхон …

  • 9 October

    Монголд анх удаа “Би нэхэх дуртай” олон улсын өдөрлөг болох гэж байна

    “Би нэхэх дуртай” олон улсын өдөрлөгийн талаар зохион байгуулагчдаас мэдээлэл хийлээ. Энэхүү өдөрлөгийг Урлахын бүлгийнхэн зохион байгуулж байгаа юм байна. Тэд энэ үеэр “Би нэхэх дуртай” хэмээх өдөрлөгөө  энэ сарын 11-нд зохион байгуулах гэж байна. Энэ өдөрлөгт маань нэхэх дур сонирхолтой болгох, нэхмэл урлалд дуртай хүмүүсийг нэг нэгэнтэйгээ холбоотой байж улмаар бие бие нээсээ суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэх, нэхмэлийн урлалыг …

  • 9 October

    Н.Номтойбаяр: Манай намд засч, баллуурдах асуудал их бий гэжээ

    УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнөөс гарах гэж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар түүнтэй утсаар холбогдож дараахь тодруулгыг авлаа. -Таныг “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнөөс гарах гэж байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Энэ үнэн үү? -Үгүй ээ. Тийм зүйл огт байхгүй гэдгийг хэлмээр байна. Ийм зүйлийг бодож явсангүй. Өөрийнхөө ч тэр, өрөөл бусдын төлөө ч тэр, ирээдүйнхээ төлөө засч баллуурдах асуудал …

  • 9 October

    Б.Цогтгэрэл: намайг өмгөөлөгчгүйгээр шүүсэн, би гомдолтой байна

    Өнөөдөр өглөө буюу 2013 оны 10 сарын 09 өглөө Улсын дээд шүүх дээр Б.Цогтгэрэлийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр Ц.Нарангарав нарын гомдлоор хэрэг хянан хэлэлцсэн байна. Шүүгдэгч Б.Цогтгэрэлийг өмнө нь Эрүүгийн хуулийн 111.2 буюу бусдыг гүтгэсэн хэмээн буруутгаад байсан бол гүтгэсэн биш мэдээлэл тараасан хэмээн буруутгаж хэргийг шүүсэн байна. Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдхүүнтэй, улсын яллагчаар поркуор Оюунбилэг нар оролцсон байна. Хохирогч …

  • 9 October

    Төрийн албаны шалгалтын журам өөрчлөгдлөө

    Төрийн албаны шалгалтын журамд өөрлөлт орж иргэд гурван хэсэг шалгалт өгөх юм байна. -Нэгдүгээрт ерөнхий мэдлэг -хоёрдугаарт ур чадвар, -гуравдугаарт мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг авах юм байна.  Мөн монгол хэл, хандлага, зан үйл, IQ, логик сэтгэлгээ, түүхийн мэдлэгийг нь шалгах гэнэ. Өмнө нь зөвхөн хуулийн тестээр авдаг байсан бол өнөөдөр нэмээд ерөнхий мэдлэгийн тест авдаг болжээ. Түүнчлэн албан …

  • 9 October

    Цалингаа нэмээгүй байгууллагад хариуцлага тооцно

    Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнгөрсөн сарын 1- нээс эхлэн 36.7 хувиар нэмэгдүүлж, 192 мянган төгрөг болсон. Гэсэн ч төрийн болон хувийн хэвшлийн ихэнх байгууллага одоо хүртэл ажилчдынхаа доод цалинг нэмээгүй байгаа аж. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа л бол энэ тогтоолыг заавал мөрдөх ёстой. Зөрчсөн тохиолдолд ШӨХТГ-аар дамжуулан хариуцлага тооцно гэж албаныхан хэлж байна.

  • 9 October

    Балетчин Д.Одсүрэнг Германы төр манай иргэн болооч хэмээн гуйлаа

    Сайн, сайхан мэдээ сонсох бүрт уншигч таны сэтгэл баярлах мэдрэмжээр “халгиж, цалгиж”, эргэн тойрныхоо хүн бүрт уламжлан дамжуулах хүсэлд автдаг нь лавтай. Тэр хүнийг огт танихгүй хэрнээ зөвхөн түүний л тухай олж мэдэхийг хүснэ. Гаргасан амжилт, хүрсэн алдар хүндэд нь ерөөл өргөж, бахархан бахдах сэтгэлээр өөрөөсөө өндөрт залахыг хүснэ. Энэ бүхэн баярлах мэдрэмжийн үр. Хаа сайгүй хар, бараан мэдээлэл “хөглөрч”, …

  • 9 October

    Есөн хүний амь аврагджээ

    Төв аймгийн Мөнгөнторьт сумын нутаг Хэрлэн голын Хөгшчүүлийн гарманд өчигдөр орой машин усанд сууж олон хүний эрүүл мэнд, амь нас аюулд учирсан байна. Тодруулбал,  20.37 цагийн үед голд  хүмүүс живэх гээд байна гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр  нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн таван алба хаагчийг очиход есөн иргэн машин дээр болон дотор нь амь насаа алдахаар байдалтай байжээ.Үүнтэй холбоотойгоор албан …

  • 9 October

    279 ам.долларын үнэтэй Chromebook худалдаанд гарна

    Америкийн томоохон компани болох Google компьютерийн техник үйлдвэрлэдэг HP компанитай хамтран бүтээсэн шинэ ноутбук “HP Chromebook 11”-ийг олонд танилцуулсан байна. Шинэ ноутбукийн дэлгэц нь 11,6 дюймын хэмжээтэй бөгөөд 279 ам.доллараар зарагдах юм. Уг бүтээл америкийн зах зээлд аль хэдийнээ худалдаанд гараад эхэлсэн байгаа ба Google Chrome OS үйлдлийн систем дээр ажиллах аж. “HP Chromebook 11” нь Exynos 5250 чиптэй, 2 …

  • 9 October

    Хөгжлийн бэрхшээлтэй хүү хоёр давхраас унаж нас баржээ

    СБД-ийн 11-р хороонд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат 10 настай А нь Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд сурдаг байжээ. Харин хүү санамсаргүй байдлаар дотуур байрны хоёр давхарын салхивчаар унаж гэмтсэн ба эмнэлэгт хүргэгдэн  дүүргийн яаралтай тусламжын тасагт эмчлэгдэж байгаад нас баржээ. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

  • 9 October

    Ч.Түмэнбаяр тэрбум төгрөгийн хохирол төлүүлчихээд байрыг нь барьцаалжээ

    Сөөм газар ч тэнгэрт хадсан үнэтэй болсон энэ үед нийслэлд өөрийн өмчлөлийн байр, газартай байх нь нэг насны хувь. Хамгийн наад зах нь үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авчихна. Харин түрээсийн байр бол өөр. Үргэлж бусдын мэдэлд байж, хэзээ хөөчих бол, түрээсээ нэмчих болов уу гэсэн айдас дунд амьдардаг. Яг ийм айдастай амьдарч байгаа хэсэг оршин суугчид байна. Гэхдээ тэд …

  • 8 October

    Нүгэл \өгүүллэг\

    Өнөөдөр та бүхэндээ зохиолч сэтгүүлч Б.Баярсайханы “Нүгэл өгүүллэгийг хүргэж байна. Гудиггүй хүнд бол ч шалихгүй жаахан нүгэл юмсанж. Хурууны өндгөнд шигсэн өлөн өргөс төдийхөн юм. Тэгэвч энэ явдлаас хойш Базар цаг мөч тутам шаналж сэтгэлээр уналаа. Алхах гишгэх бүртээ өөрийгөө чагнаж, ямар нэгэн заяагүй явдал нүүрлэнэ дээ гэж ёрлож бодно. Хүссэн юм хүзүүгээр татна гэж. Тэр нь хаврын өглөө хүрээд ирэв. …

  • 8 October

    А.Гансүх сайд УБТЗ-ыг шахааны хүмүүсээр цүндийлгэжээ

    ЗТЯ-ны сайд А.Гансүхийн, АН-ын шахааны гэх хүмүүсээр төмөр зам дүүрч толгой нь данхайх шиг болжээ. УБТЗ-ын удирдах газар л гэхэд орон тооны 400 гаруй ажилтантай болж өрөө нь хомсдоод ОО-ын өрөө нь бөглөрдөг болсон гэнэ. Замын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сэрээнэндоржид ямар эрх мэдэл байх биш дээрээс ав гэсэн хүнийг аваад яаж орон тоо гаргаж өгье гээд толгойгоо гашилгаж суудаг болж. …

  • 8 October

    Сирийн дайныг сурвалжилсан сэтгүүлч Х.Уламбаярыг ажлаас нь халсан уу

    Eagle news” телевизийн олон улсын тоймч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүн нар Сирийн дайныг сурвалжилж, дайны талаарх мэдээллийг халуун цэгээс нь хүргэж байсан билээ. Харин тэдний бэлтгэсэн, мэдээ мэдээлэл цахим сүлжээгээр цацагдсанаасаа хойш сайн, муу янз бүрийн шүүмжлэл дагуулсан юм. Тухайлбал, дайны бүс рүү зөвшөөрөлгүй болон хамгаалалтгүй нэвтэрсэн, гадаадын нэртэй зурагчны зургийг зөвшөөрөлгүй авч хэрэглэсэн, дайны бүс рүү нэвтрээгүй, худал мэдээлэл цацаж …