ШШГЕГ-ын байрны ард ажил хийж байсан 2 ялтан оргожээ. Эдгээр хоригдлууд нь ШШГЕГ-ын харъяа чанга дэглэмтэй хорих 441 дүгээр ангид ял эдэлж байсан бөгөөд дэглэм бууруулсан тэдгээр хоригдлуудыг ШШГЕГ-ын гадна талбайд ажил хийлгэхээр гаргаад байсан аж. Дээрх 2 хоригдлын тухайд бүх насаараа хоригдох ял авсан хоригдлууд байжээ. Хоригдлууд буугаар зэвсэглэсэж бөгөөд өнгөрсөн пүрэв гараг буюу энэ сарын 1-2-нд шилжих …
Мэдээ мэдээлэл
August, 2013
-
6 August
ДОХ-ын халдвар тээгчид арми байгуулж, энгийн иргэд рүү дайрч байна
Бүгд Найрамдах Конго улсын зүүн хэсэгт орших Хойд, Өмнөд Киву мужид олон жилийн турш цус урсгасан зэвсэгт мөргөлдөөн гарч байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр энд дор хаяж зэвсэгт 30 бүлэглэл тааралдсан бүхнийхээ эсрэг дайтдаг аж. Харамсалтай нь энэхүү дайнд энгийн номхон иргэд хамгийн ихээр өртдөг байна. Тухайлбал охид, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчирхийлэх нь гаарчээ. Ялангуяа “ХДХВ-ын халдвар тээгчдийн эскадрон”-ы дайчид харгис, …
-
6 August
Taarabt QPR клубээс явлаа
Fulham клубын ерөнхий дасгалжуулагч Martin Jol QPR клубээс Adel Taarabt-ыг 12 сарын хугацаанд зээлээр тоглуулахаар тохиролцсон тухайгаа мэдэгдлээ. Тэрээр ярихдаа “ Adel Taarabt-ыг 12 сарын хугацаанд зээлээр тоглуулахаар тохиролцсон. Түүнтэй эргэн хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бид өнгөрсөн улирлын амжилтаа ахиулахын тулд энэ зун багагүй шинэчлэлтийг багтаа хийсэн. Шинээр ирсэн тоглогчид миний арга барилд болон төлөвлөгөөнд тааламжтай хандаж байгаа. Би …
-
6 August
11 хороонд иргэдийн оролцоотой газрын зураглал хийж дууслаа
АНУ-ын Азийн сангийн Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд иргэдэд үзүүлж буй нийтийн үйлчилгээтэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдийн оролцоотой газрын зураглал” хийх төслийг 2013 оны 06 дугаар сараас эхлүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хорооллын 11 хороонд иргэдийн оролцоотой газрын зураглал хийх ажлыг …
-
6 August
“Vertifight Mongolia-2013” электро бүжгийн тэмцээн болно
Монголын электро бүжгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Vertifight Mongolia-2013” буюу электро бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Дөрөв дэх удаагийн тэмцээний бүжигчдийг сонгох шалгаруулах “The Rank Battle Volume-4” арга хэмжээ энэ сарын 12-нд болох аж. Энэхүү тэмцээн нь электро бүжигчдийн хувьд хүсэн хүлээдэг хамгийн том арга хэмжээ нь юм. Энэ жилийн тэмцээн маань шагналын сан өсч, өргөн хүрээтэй, …
-
6 August
Сурагчид Монголдоо үйлдвэрлэсэн чанартай дүрэмт хувцасаар гоёно
“Чингис” бондын хөрөнгөөс 51 тэрбум төгрөгийг ноос, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулахаас өнөөдрийн байдлаар 23 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хүү багатай зээлийг үйлдвэрлэгчдэд олгоод байна. 140 гаруй оёдлын компанийг нэгтгэсэн “Оёдлын нэгдсэн холбоо”-д 3100 гаруй оёдолчин ажиллаж, сурагчийн дүрэмт хувцсыг анх удаа дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна. Өнөөдрийн “Бүтээн байгуулалтын цаг”-т Оёдлын нэгдсэн холбоо болон Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл оролцож, …
-
6 August
Н.Алтанхуяг: Бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай дуусгах ёстой
Долоо хоног бүрийн даваа гарагт болдог “Бүтээн байгуулалтын цаг” ээлжит уулзалт болж, улс орон даяар өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын талаар салбар яамдаас мэдээлэл хийлээ. Дорнод аймгийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 6 компани гүйцэтгэж, ажлын явц 35 хувьтай байгаа юм. “Насны зам” болон “Чайна жео инженеринг” ХХК-уудын ажлын гүйцэтгэлийн явц муу байгаа гэдгийг салбарын сайд …
-
6 August
Цахилгааны үнэ цус харвуулж, Засгийн газар огцрох уу
Энэ оны эхээр Европын холбооны хамгийн ядуу орон гэгддэг Болгар улсад цахилгаан, дулааны үнэ хоёр дахин нэмэгдэж, ард иргэдийнх нь дунд томоохон эсэргүүцэл дэгдэж байсан. Тухайн үед байрны мөнгө нь авч буй тэтгэврийн хэмжээнээс нь хэтэрсэнд цочирдсон ахмад настнууд газар дээрээ цус харван, амьсгал хурааж байсан тухай манай сонин мэдээлж байсан билээ. Дээрх асуудлаас болж Болгарын Засгийн газар өнгөрөгч хоёрдугаар …
-
6 August
Буянт-Ухаа орон сууцны хорооллын ажилтай Ерөнхий сайд танилцана
Барилга бүтээн байгуулалтын ажил хот хөдөөгүй өрнөж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Гүйцэтгэх засаглалтын тэргүүн Н.Алтанхуяг өнөөдөр Буянт-Ухаа орон сууцны хороололын Барилгын ажлын явцтай танилцана. Тэрээр өнгөрсөн хавар “Буянт -Ухаа I” хорооллын барилгын ажлын шавь тавих ёслолд оролцож байсан юм. “Буянт-Ухаа” хороололд 1570 айлын 25 барилга, 128 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв байгуулагдахаар ид ажил нь өрнөж байгаа юм. Энэ …
-
6 August
МАН Их хурлаа аравдугаар сарын 27-нд хийхээр товложээ
МАН-ын Бага хурлын VIII хуралдаан шөнийн 00:00 цаг хүртэл хуралдаж өндөрлөсөн байна. Бага хурал хаалттай хуралдсан юм. Хурлаар намын Их хурлын товыг гаргаж, аравдугаар сарын 27-нд хийхээр болжээ. МАН-ын залуучуудаас үүсгэн байгуулсан “Шинэчилье” хөдөлгөөнийхөн намаа шинэчлэх асуудлаар хуралд илтгэлээ тавьсан байна. УИХ-ын гишүүн, “Шинэчилье” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбат уншиж танилцуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар намын залуу гишүүдийн санаалчлагыг удирдлагын …
-
6 August
Хурд хэтрүүлсэн 2006 зөрчил илэрчээ
Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчил гаргагчдад хариуцлага тооцох тогтолцоог тодорхой болгох үүднээс Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчид “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН КАМЕРААР ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧИЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЖУРАМ”-ыг баталж, энэхүү журам 8 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Журам хэрэгжсэн өдрөөс эхлэн 8 сарын 4-ийг дуустал нийслэлийн хэмжээнд хурд хэтрүүлсэн 2006 зөрчил, гэрлэн дохионы 817 зөрчил илэрчээ. …
-
5 August
Автобусны буудлуудыг шинэчлэнэ
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд автобусны буудлыг шинэчлэхээр болсон байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын автобусны буудлууд дээр байрлан үйл ажиллагаа явуулж, нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг шинэчлэн, өнгө үзэмжийг нь нэмэгдүүлэн, чанар стандартын шаардлагад нийцсэн 200 ширхэг “Шинэ киоск” /байгууламж/ байршуулах ажил хийгдэх ажээ. Энэхүү киоскийг БНХАУ-ийн Жөү хотын Гуан Жөү …
-
5 August
Бага хурлыг Д.Лүндээжанцан удирдаж байна
МАН-ын Бага хурлын VIII хуралдаан үргэлжилж байна. Намын дарга Ө.Энхтүвшин хурлын илтгэлийг тавьлаа. Бага хурлыг УИХ-ын гишүүн, намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Лүндээжанцан удирдаж байна. МАН өнөөдөр хуралдаж дуусах төлөвлөгөөтэй байсан ч хурал хойшлогдож үдээс хойш эхэлсэнтэй холбоотойгоор хэлэлцэх асуудлаа өнөөдөртөө амжихгүй байх гэсэн мэдээлэл байгаа юм. Намын Бага хуралд МАН-ын дарга асан С.Баяр ирээд байна. Залуус намаа шинэчлэх асуудлыг …
-
5 August
Ж.Мөнхбат Удирдах зөвлөлөөс татгалзлаа
МАН-ын Бага хурал эхлээд байна. Бага хурлаас өмнө намын Удирдах зөвлөл хуралдсан. Тус хурлаар МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Удирдах зөвлөлийн гишүүнээсээ татгалзаж байгаагаа мэдэгджээ. Тэрээр МАН өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт муутай оролцсон нь Удирдах зөвлөлийн гишүүдтэй холбоотой хэмээн тайлбарлаж буй юм. Т.Түвшин Ugluu.mn
-
5 August
СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа тайлагнав
Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн зардлын тайланг нийтэд мэдээлж байна Намын сонгууль эрхэлсэн байгууллага санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногт багтаан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг гаргаж Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан билээ. Энэхүү ирүүлсэн сонгуулийн зардлын тайланг Сонгуулийн Ерөнхий Хороо хянаад дүнг нийтэд мэдээлж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв. МОНГОЛ УЛСЫН …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл