УИХ-ын хавар, намрын ээлжит чуулган завсарласны дараа Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ дагуу 2013 оны УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороод ажлаа тайлагнаад байгаа бол УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан тайлангийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар өнөөдөр /2013-07-24/сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганы тайлангийн …
Мэдээ мэдээлэл
July, 2013
-
29 July
Багануур дүүрэгт нярайн түр сувилал ажиллаж байна
Бага насны хүүхдийн суурь өвчлөлийг бууруулах, тэдэнд тохиолдож байгаа хоол тэжээлийн дутагдал, рахитыг арилгах зорилгоор дүүргийн Засаг дарга захирамж гарган энэ сарын 22-ноос эхлэн нярайн түр сувилалыг “Маргад өгөөж” амралтын газрыг түшиглэн ажиллуулж эхэллээ. Энэхүү түр сувилал нь нэг ээлжиндээ 15 нярайг эхийн хамт хүлээн авч сувилах хүчин чадалтай бөгөөд энэ жил гурван ээлжээр ажиллах юм байна. Сувилалд ирсэн хүүхдүүдэд …
-
29 July
Гишүүд, сайд нар өнөөдрөөс ажилдаа орно
Амралтаа аваад байсан засгийн газрын гишүүд болон сайд түшээд нар өнөөдрөөс эхлэн ажилдаа орох юм. Тодруулбал, Өнөөдрөөс эхлэн ерөнхий сайд, засгийн газрын гишүүд болон яамдын сайд нарын амралт дуусаж, ажилдаа орохоор болжээ. Ажлын эхэн болж даваа гариг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээлэл 15:00 цагт болно. Л.Бадрах Ugluu.mn
-
29 July
Гэр хороололд гэрлэн дохиотой уулзвар ашиглалтанд орлоо
Сүхбаатар дүүргийн XV хороо буюу Дамбадаржаагийн хуучин эцэст оршин суудаг иргэд “Олон жилийн турш эмх цэгцгүй, зорчиход хүндрэлтэй байсан зам маань хэдхэн хоногийн дотор хотын төвөөс ялгаагүй сайхан болж өөрчлөгдлөө. Бидний амьдрах орчин сайжирч гудамж, зам тохижиж байгаад баяртай байна” хэмээн ярьцгааж байна. Учир нь “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын тоонд Дамбадаржаагийн хуучин эцсийн …
-
28 July
Шарапова Оросын хамгийн өндөр орлоготой “ОД”
“Forbes” сэтгүүлээс Оросын хамгийн баян 50 алдартаны жагсаалтыг гаргажээ. Тус сэтгүүлээс ес дэх жилдээ ийнхүү манай хойд хөршид хамгийн алдартай хэрнээ хамгийн зузаан түрийвчтэй эрхмүүдийнх нь жагсаалтыг гаргаж буй юм. Жагсаалтыг сүүлийн хоёр жил кино найруулагч Никита Михалков тэргүүлээд байсан юм. Харин энэ удаагийн жагсаалтыг теннисчин Мария Шарапова тэргүүлжээ. 2012 оны зургадугаар сарын 1-нээс 2013 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл Мариягийн орлого …
-
27 July
Та шүдээ угаах бүртээ хордож байдгаа мэдэх үү?
Хагас зууны турш шүдний ооны хамгийн супер найрлага болж буй бодис бол яах аргагүй фтор. Телевизийн дэлгэцээр ч ийм найрлага бүхий шүдний оо авбал буйлны үрэвсэл арилж, хортой бичил организмуудыг устгаж, амны эвгүй үнэрийг дардаг тухай рекламдана. Гэхдээ энэ бүхэн худал аж. Германы шүдний эмч нар саяхан шүдний фтортой оог хорхойдолтоос сэргийлж чадахгүй гэдгийг тогтоожээ. Тэгвэл хүмүүс яагаад фторыг шүдний …
-
27 July
Монголд анх удаа Олон улсын кино наадам болно
Манай улсад Улаанбаатар хотноо анх удаагаар Олон улсын кино наадам болохоор төлөвлөгджээ. Тус олон улсын кино наадам “Улаанбаатар” нэртэйгээр зохион байгуулагдах юм. Ирэх аравдугаар сарын 3-10-ны өдрүүдэд болох тус кино наадамд Ази, Европ, Америкийн 20 гаруй уран бүтээлч, найруулагч, продюсер оролцохюм байна. Наадам аравдугаар сарын 4-ний өдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийх бөгөөд Монголын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний уран …
-
27 July
Зүүн бүсийн наадамд Т.Болдбаатарын халиун азарга түрүүллээ
Хан Хэнтий аймгийн шастир түүхт 90 жил, зүүн бүсийн хурдан морьдын уралдаан өргөн дэлгэр сайхан болж байна. Хэдхэн хоромын өмнө хурдан азарганууд барианы зурхайд орж ирлээ. Зүүн бүсийн хурдууд чуулж баяр наадамд газар газрын шандаст хурдан 251 хүлэг хурд шалгаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын халиун түрүүллээ. Ийнхүү гурван бүсийн айрагт халиун үрээ ийнхүү босго …
-
27 July
Даншигийн найман аваргын хөшөөг сүндэрлүүллээ
Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын хүрээнд Хэнтий аймгийн төвд тус аймгаас төрөн гарсан даншгийн алдарт найман аваргын хөшөөт цогцолборын нээлт өнөөдөр боллоо. Даншгийн их аварга М.Мөррэнцэн, Б.Намжилжав, А.Цэвэгмэд, С.Чүлтэм, Г.Самдан, Н.Чойдорги, Р.Рэнцэн, Д.Цэдэн, аваргуудын долоон метр өндөр хөшөөг тус бүр 22 сая төгрөгөөр бүтээжээ. Энэхүү хөшөөт цогцолборыг Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооноос санаачлан босгосон ба аймгийн иргэд, …
-
27 July
Газар тариалангийн салбарынханыг даатгалд хамруулна
Газар тариалан эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тогтолцооны механизмуудын шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт өчигдөр “Монголын Тариаланчдын холбоо”, “Номин даатгал”ХХК-тай гарын үсэг зуржээ. Ингэснээр Монголд анх удаа газар тариалан эрхлэгчдэд зориулан эрсдлийн даатгалыг нэвтрүүлэхээр болжээ. Даатгалын гэрээг боловсруулж байгаа бөгөөд хэрвээ дуусвал газар тариалангийн салбарт энэ төрлийн бүтээгдэхүүний жишиг тогтоогдох юм. Өөрөөр хэлбэл, бусад даатгалын байгууллагууд ч …
-
27 July
Х.Улам-Өрнөхийн Бор халзан морь торгон жолоо өргүүллээ
Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн даншиг наадмын хурдан их насны хурдан буянгууд дөнгөж барианы зурхайд орж ирлээ. 532 их нас шандас сорьсон байна. 1.Төв аймгийн Бүрэн сумын харьяат Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн Бор халзан 2.Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Д.Эрдэнэбатын буурал 3.Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Монгол улсын алдар уяач Н.Хүрлээгийн яруу саарал 4.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Туушин …
-
27 July
Зам, тээврийн яам нээлттэй хөтөлбөр зарлалаа
Зам, тээврийн яамнаас ирээдүйн боловсон хүчнийг сургаж, бэлтгэх зорилгоор БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны их сургуулийн бакалаврын төвшний тэтгэлэгт хөтөлбөрийг нээлттэй зарлалаа. Инженер, логистикийн удирдлага, төмөр замын тээвэр, ухаалаг тээврийн систем, зам харилцааны тээврийн инженер, логистикийн инженер, иргэний барилга, автоматжуулалтын инженер, тээврийн хэрэгслийн инженер зэрэг мэргэжлүүдэд 50 болон 100 хувийн тэтгэлгээр элсэн суралцах боломжтой юм байна.
-
27 July
Архангайд Даян аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглож байна
Архангай аймгийн түүхт 90 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат , Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх улсын Даян аварга Г.Өсөхбаяр , Архангай аймгийн Булган сумын харьяат , ИНЕГ-ын бөх улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, АПУ компаний бөх улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд Рагчаа,Ж.Бат-Эрдэнэ, Улсын …
-
26 July
Өсгийтэй гуталтай залуус дэлхийн загварын хандлагыг тодорхойлж байна
Украйнаас төрсөн цор ганц давтагдашгүй стилтэй хамтлаг бол Казаки хамтлаг билээ. Хамтлаг Олег Жежел, Артур Гаспар, Кирилл Федоренко, Францеско Боргато гэсэн дөрвөн балетын бүжигчидээс бүрддэг. Тэд анх хэний ч санаанд ороогүй зүйлийг хийсэн ба эмэгтэй хүн ч явахад бэрх 12 см өндөртэй хадаасан гутал өмсөн тайзан дээр төвөггүй үсэрч бүжиглэн олныг гайхуулсан. Одоо бол бариун савхин хувцас, өндөр өсгийтэй …
-
26 July
Спикер З.Энхболд Архангайд амарч байна
УИХ-ын дарга З.Энхболд зуныхаа амралтыг Архангай аймагийн үзэсгэлэнт байгалийн дунд өнгөрөөч буй ажээ. Архангайн Хоргийн тогоо, Тэрхийн цагаан нуурт амарч, үзэсгэлэнт байгалийн сайханд алжаалаа тайлж яваа гэнэ. Мөн Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын нээлтэнд оролцож, наадмыг үзэж сонирхсон байна. Спикер ирэх долоо хоногоос амралт нь дуусч ажилдаа орох ажээ. Т.Түвшин Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл