Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 29 July

    Зуслангийн газрыг өмчлүүлэхээр боллоо

      Нийслэлийн засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А\624 дүгээр захирамжийг үндэслэн Газрын харилцаа, Геодези зурагзүйн газрын даргын 2006 оны 155 дугаар тушаалаар зуслангийн газрыг өмчлүүлэхээр боллоо. Энэ талаар НЗДТГ-аас мэдээлэл хийлээ. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр Зуун мод, Хандгайтын богино, Гоодойн ам, Хуурай  мухар, Гүнт, Ар хустай, Шарга морьт зэрэг байршлуудын газрыг түрүүлж өмчилж эхэлнэ. Хамгийн түрүүнд Чингэлтэй, …

  • 29 July

    Өнөөдөр “Гялс” төвийн уулзвараас Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх замыг хаана

     “Гялс” төвийн уулзвараас зүүн чиглэлд Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх  1 км автозамын урд урсгалыг 07-р сарын 29-ний оройн 23:00 цагаас эхлэн хаахаар боллоо. Замыг хааж, өнгө хучилт, замын тэмдэглэгээг хийх бөгөөд 8 дугаар сарын 01-нд нээх юм. Өнөөдрийн байдлаар  Дунд голын зам буюу 19-р хорооллын арын замд өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Усархаг бороо орсноос  хучилтын ажил удааширч, төлөвлөсөн хугацаанаас …

  • 29 July

    Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй бол газар эзэмших эрхийг цуцална

     Нийслэлийн Засаг дарга 2013 оны 3 сарын 18-нд “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307 дугаар захирамж, 2013 оны 3 сарын 15-нд Барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамжуудийг тус тус гаргасан юм. Эдгээр захирамжийн хэрэгжилтийн талаар өнгөрсөн долоо хоногт хуралдсан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар …

  • 29 July

    Тагнай, уруулын гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ

     “Operation Smile Singapore International” олон улсын байгууллагын эмч нар 50 хүүхдийг  үнэ төлбөргүй эмчлэхээр Монгол Улсад иржээ. Манай улсад  сүүлийн жилүүдэд  тагнай цоорхой болон сэтэрхий уруултай хүүхэд мэндлэх нь ихэсчээ.  Тиймээс энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүдэд  мэс заслыг үнэ төлбөргүй хийж байна. Тэд азийн ядуу буурай орны хүүхдүүдэд тусладаг аж. Тус байгууллагын үйл ажиллагаа  энэ сарын 31-нийг дуустал Эх хүүхдийн эрүүл …

  • 29 July

    Баян-Өлгийд Хятад ажилчид Монгол иргэдийг барьцаалжээ

    Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуурын ойролцоо иргэн Д гэр бүлийн гурван хүний хамт Ланд-80 маркийн машинтай явж байгаад хятад ажилчдын машинтай мөргөлджээ. Хятад ажилчид зам засвар хийж байсан бөгөөд хоорондоо хэсэг ярилцсаны дараа унаж явсан хүмүүсийг барьцаалсан байна. Монгол иргэд цагдаад дуудлага өгсөн боловч хятадууд Толбо сумын хэсгийн төлөөлөгчийг хүртэл барьцаалсан байна. Улмаар шөнийн 02.00 цагийн үед Баян-Өлгийн аймгийн …

  • 29 July

    8%-ийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах иргэдийн банкуудад төлөх шимтгэл, хураамж

     Нийт арилжааны 14 банк 20 жилийн хугацаатай, 160 сая хүртэл төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэйгээр  олгоно. Харин зээл хүссэн өргөдлийн хураамж банкуудад харилцан адилгүй байна. Худалдаа Хөгжлийн Банк, Голомт, Улаанбаатар, Хас, Капитрон банкны хувьд өргөдлийн хураамж 10000 төгрөг авч байгаа бол Хаан, Капитал, Төрийн банк болон саяхан тус банктай нэгдсэн Хадгаламж банк 15000 төгрөг, Эрэл банк 20.000-50.000 төгрөгийг өргөдлийн хураамжинд …

  • 29 July

    Хулсны баавгайг дэлхий нийтэд таниулна

      Хятадын амьтан судлаачдын байгуулсан “Хулсны аварга баавгай” суваг ирэх сараас интернэтээр цацагдахаар болжээ. Чендугийн хулсны баавгайн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгч “Синьхуа”-д өгсөн ярилцлагадаа “Бид хулсны баавгайг дэлхий нийтэд таниулах үүднээс интернэтээр 24 цагийн турш шууд эфирээр цацахаар төлөвлөж байна” гэв. Түүний ярьснаар ирэх сард Сычуань мужийн хулсны баавгайн амьдралыг интернэтээр цацаж эхлэх гэнэ. Өндөр чанартай 28 камер нь 80 орчим …

  • 29 July

    Ерөнхийлөгчийн ээжийн бие мууджээ

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ээж Хонинхүү гуайн бие нь чилээрхжээ. Өдгөө 90 гаруй насыг зооглоод буй ерөнхийлөгчийн ээжийн бие тааруу байгаагаас Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хүргэгдсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнодын Буйр нуурт амарч байгаа ба ээжийнхээ биеийн байдал нь муудсантай холбоотойгоор Хэнтий аймгаас Улаанбаатарын зүг  гарчээ. Н.Амарнаран Ugluu.mn

  • 29 July

    “ZTE”-ийн захирал 1.5 тэрбум төгрөг төлж, батлан даалтад гарчээ

    БНХАУ-ын цахим үйлд­вэрлэгч “ZТЕ” кор­порацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирлыг АТГ-аас баривчлан багагүй хугацаанд хорьсон. Уг нь тус корпораци харилцаа холбооны сал­барын техник технологи үйлвэрлэгчийн хувьд дэлхийд тав дугаарт бичигдэх болсон хүчирхэг байгууллага. Ха­рам­салтай нь өөрсдийн үйл ажиллагаанаасаа болоод дэлхий нийтэд нэр хүнд нь аль хэдийн уначихсан. Өөрөөр хэлбэл тэд үйл ажил­лагаа явуулж буй улсдаа “тагнуулын” үүрэг гүйцэтгэгч мэт …

  • 29 July

    “Хандармаа” энэ сарын 1-нээс тайзнаа тоглогдоно

     “Төмөр замын дуу бүжгийн чуулга”-ын зааланд  “Хандармаа” хэмээх цоо шинэ хөгжимт дуурь тайзнаа ирэх наймдугаар сарын 1-нээс тоглогдоно.  Энэхүү дуурь нь “Хандармаа” хэмээх ардын сайхан дуунаас сэдэвлэсэн аж. “Хандармаа” хэмээх дуу нь өөрийнхээ цэцэн цэлмэг ухаан самбаа, зориг тэвчээрээрээ хүн амины гэх хар хэргээс өөрийгээ мулталж чадсан Монгол эмэгтэйн домгоос үүдэлтэй юм. Энэхүү дуунаас үүдэлтэй домгийг баяжуулан хөгжимт дуурь болгон …

  • 29 July

    Хөл муутай хөгшинийг сугадан авч явж дээрэмджээ

     Энэ сарын 25-ны өдөр Хан-Уул дүүрэгт 50 настай, хөл муу хөгшинийг хоёр залуу дээрэмдсэн хэрэг гарчээ. ТОдруулбал, хохирогч Ж.Бямбацэрэнг гэрлүүгээ харьж явах замд хоёр залуу араас нь ирж хоёул зэрэг сугадан хүний нүднээс хол аваачин цүнхийг нь булаагаад зугтсан байна. Ийнхүү дээрэмдүүлсэн хөгшин учир явдлаа хэлэн Хан –Уул дүүргийн цагдаа нар бүртгүүлсэн боловч огтхон ч тоохгүй байжээ. Ард иргэд нь …

  • 29 July

    Аймгуудын 90 жилийн ойн сонин хачнаас

      Ардын хувьсгалын дараахан байгуулагдсан анхны дөрвөн  аймаг буюу  Архангай, Завхан,  Хэнтий,  Төв аймаг өнгөрсөн  амралтын өдрүүдэд 90 жилийн  ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.  Тэгш ойгоо тэмдэглэж буй  Архангай аймагт “хангайн бүсийн  хурд”, төв аймагт “ төвийн бүсийн  хурд”, Завхан аймагт “Баруун  бүсийн  отгонтэнгэрийн хурд”,  хэнтий аймагт “Зүүн бүсийн хурд”  хурдан морины уралдаан зохион  байгуулсан бөгөөд наадмын  хүндэт зочин нь тус аймгуудаас  …

  • 29 July

    Ц.Мянганбаярыг шалгахаар болжээ

       Их хэмжээний алдагдалд орсон Хадгаламж банк” “Төрийн банк”-тай нэгдэх шийдвэрийг Монголбанк гаргаад байна. Тус “Хадгаламж” банкийг алдагдалд оруулсан гэх “Олон-Овоот”-ын уурхайтай холбоотой хэргийг прокурорын байгуулага шалгахаар болсон байна. “Олон-Овоот”-ын ордыг эзэмшиж байсан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярыг шалгахаар болсон талаар мэдээлэл байна. Учир нь түүнийг тус ордынхоо нөөцийг хуурамчаар тогтоож, их хэмжээний мөнгө зээлж, банкийг дампууруулахад хүргэсэн хэмээн “Жаст” …

  • 29 July

    Шинзо Абэ, улс орнуудыг Хятадын эсрэг нэгтгэж эхэлжээ

     Өмнө нь төр барих хугацаандаа авилгалын хэрэгт холбогдож суудлаасаа бууж байсан  Шинзо Абэг суудалдаа эргэн сууснаас хойш Японы эдийн засгийн хямрал тогтворжиж эхэлсэн. Түүнийг ажиглагчид тун хийгүй ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Тэрээр өдгөө Зүүн өмнөд Азийн гурван улсад айлчлал хийж байна. Түүний айлчлал Японы болон АСЕАН-ы орнуудын эдийн засаг, аюулгүйн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бүс нутаг дахь Японы орон …

  • 29 July

    Манай тамирчид Азийн аваргаас 9 хүрэл медаль хүртлээ

    Монголын спортын арвин намтар, түүхийн хуудсанд чөлөөт бөхөөр овоглосон анхны гэх тодотголтой амжилт, ололт олон бий. Тэгвэл, өнгөрөгч долоо хоногт Монгол Улс анх удаа чөлөөт бөхийн тивийн чанартай томоохон тэмцээнийг нутагтаа хүлээн авлаа. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/-ны дэмжлэгтэйгээр Монголын чөлөөт бөхийн холбооноос Улаанбаатар хотноо долдугаар сарын 25-28-нд Ази тивийн өсвөр үеийн чөлөөт, сонгомол бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг …