Монгол улсын жүдогийн шигшээ багийн тамирчид болох Олимпийн аварга Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын олимп, дэлхийн аваргаас бусад бүх тэмцээнд өмссөн “Кимоно” дуудлага худалдаа энэ сарын 16-нд эхлэж долоо хоног үргэлжлээд өндөрлөсөн. Тэгвэл Өнөөдөр Спортын төв ордон дахь жудогийн зааланд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар тэдний кимоног дуудлага худалдаагаар өөрийн болгосон хүмүүст кимоногоо гардуулж, …
Мэдээ мэдээлэл
July, 2013
-
30 July
Солонгосын шоу бизнесийн нууц
Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын дуу хөгжмийн урсгал, стил имидж хандлага нь Азийн хөгжмийн өнгө төрхийг чиглүүлэх болсон. Ийнхүү Солонгосын хүчтэй хөгжиж буй шоу бизнесын хөгжил Азийг байлдан дагуулсан хэвээр. Жилийн өмнө Өмнөд Солонгосын рэппер PSY “Ганнам стайл” дууны шинэ стилээрээ Азиас халин гарч дэлхийг байлдан дагуулсан. Түүний амжилтын нууц нь цөөн үгийг давталттайгаар дуулсан ийм дуу нь хүнд хүрэх …
-
30 July
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн хэргийг прокурорт шилжүүллээ
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, тус холбооны өмчлөлийн газрыг “Тамирчин” сувилалд олгосон, тамирчдад зарцуулах мөнгөнөөс хувьдаа завшсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дууссан байна. Түүний холбогдох хэргийг АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг олон жил тус холбооны тэргүүнээр ажиллахдаа их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэмээн буруутгаж буй юм. …
-
30 July
Баянголын амыг урагш нь зөөсөн “Болд төмөр Ерөө гол”-ын босс Б.Дэлгэрсайханд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулагч “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайханд Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн байна. Тодруулбал түүнийг БНХАУ руу төмрийн хүдэр тээвэрлэн гаргахдаа вагоны даацын хэмжээг багасгаж гаальд мэдүүлсэн мөн онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгах болсон аж. Энэ талаар …
-
30 July
Улаанбаатарт үргэлжлэн бороо орно
Нийслэл Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд үргэлжлэн бороо орно гэж Ус цар уурын хүрээлэнгээс мэдээлж байна. Өнөөдөр түр зуурын бороотой. Маргааш, нөгөөдөр үргэлжлэн бороо орох бол, баасан, бямба гаригуудад түр зуурын бороо орно. Бороотой энэ өдрүүдэд өдөртөө 20-23 хэмийн дулаан байх бол шөнөдөө 10-14 хэмийн дулаан байх төлөвтэй байна. Бороо хур их орох тул үерийн аюулаас иргэдийг анхааруулж байна. Нийслэлийн …
-
30 July
Монгол, Германы визийн дэглэмд өөрчлөлт орно
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж Бундесрат буюу Холбооны Зөвлөлийн Тамгын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга ноён Гэрд Шмиттэй уулзаж, монгол, германы хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар болон хоёр улсын визийн дэглэмд гарах гэж байгаа зарим өөрчлөлтийн талаар санал солилцов. Элчин сайд юуны өмнө Монгол Улсын улс төр, нийгэм-эдийн засгийн өнөөгийн байдлын тухай мэдээлэл …
-
30 July
Х.Тэмүүжин сайдын новш нь Бригадын генерал Б.Билэгт
Авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт хамгийн их орооцолддог монголын хууль, шүүх, цагдаагийн байгууллагуудад эрс шинэчлэл хийхээр залуу хүний зоригоор эрч, далайцтай ажиллаж багагүй бэрхшээлийг сөрж яваа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин твиттер хуудсандаа “Томилогдохдоо шинэчлэлийг дэмжинэ гэж ам гарчихаад, эрх мэдэлд очсоныхоо дараа зангаа хувиргаж, сандал ширээ, цол хэргэмд толгойгоо мэдүүлж шинэчлэлийг эсэргүүцэж, ардчиллыг өмчлөх гэж оролдох тэр хар …
-
30 July
Буурал тивд “хүний наймаа” ид үргэлжилж байна
Тоттенхэм хүчээ зузаатгав Лигийг өнгөрсөн улиралд тавдугаар байраар өндөрлүүлсэн “Тоттенхэм” клуб багтаа цоо шинэ тамирчин авч буйгаа зарлалаа. Тэр бол “Валенсиа” багийн довтлогч Роберто Солдадо юм. Түүнийг Лондоны “цагаанууд” 30 сая еврогоор өөрийн болгож буй аж. Солдадог зөвхөн “Тоттенхэм” бус “Ливерпүүл” сонирхож байлаа. Рүниг Манчестер хотод үлдэнэ хэмээн Боби Чарлтон мэдэгдлээ “Манчестер Юнайтед” клубийн амьд домог гэлтгүй Английн шигшээ багийг …
-
30 July
Улаанбаатар хотын зүүн хэсгийн барилгуудад дулааны техникийн нөхцөл өгөхгүй
Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, дулааны эх үүсвэр болон дамжуулах шугамын хүчин чадлын техникийн боломж нэмэгдсэнээс хотын зүүн хэсэгт дулаан хангамж доголдоход хүрээд байгаа юм. Дулаан хангамж доголдлоос сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс Баянзүрх дүүрэг, Зайсан орчим 11,12,13,15,16 дугаар хороолол чиглэлд дулааны техникийн нөхцөл олголтыг түр зогсоогоод байна. Мөн халаалтын улиралд дулаан хангамжийн даралтын хүрэлцээ муу, нэмж барилга холбоход хүндрэлтэй …
-
30 July
Тарваган тахлын голомтууд илэрсээр байна
2013 он гарсаар Зоонозын халдварт өвчний байгалийн голомттой өвчний тохиолдол тасралтгүй бүртгэгдэж байна. Үүнээс 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомт илрээд байгаа юм. Одоогоор Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Үенч сумдаас тарвага үхсэн тухай иргэдээс ирсэн мэдээллийн дагуу орон нутгийн ЗӨСТ-үүд үхэл, хорогдлын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Үүнээс өмнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сумын нутаг мэрэгч амьтнаас тарваган …
-
30 July
Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна
Монгол Улс, Бүгд найрамдах ардчилсан Солонгос улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Одоогоос 65 жилийн тэртээ 1948 онд дипломат харилцаа тогтоож, хамтын ажиллагаа бэхжүүлсэн түүхтэй юм. Ойн арга хэмжээнд зориулсан үзэсгэлэн Уран зургийн галлерейн үзэсгэлэнгийн танхимд гарч байна. Ugluu.mn Т.Түвшин
-
30 July
Чингэлтэйн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ өрөөгөө 70 саяар тохижуулж, 59 саяар автомашин авч унажээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ сонгогдсон цагаасаа хойш төрийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан хэрэгт холбогдсон. Тэрээр албан өрөөгөө 70 гаруй сая төгрөгөөр тохижуулж, 59 сая төгрөгийн үнэтэй автомашин худалдан авч албан хэрэгцээндээ ашиглах болсон нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Тэрээр саяхан ажлынхаа гурван өрөөндөө засвар хийлгэсэн байна. Төсөв нь 49 төгрөг болсонд ойр хавийнхан нь ихэд гайхжээ. ИТХ-ынхаа …
-
30 July
Нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийн СШ-ыг зарлалаа
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд 2011 оны 10-р сарын 13-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийг тус улсын технологийг ашиглан хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийн сонгон шалгаруулалтыг өнөөдрөөс зарлалаа. Нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрийн төслийн …
-
30 July
Хүүхдийн хавдрын эмнэлгийн эхний ээлж IX сард ашиглалтанд орно
АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээнтэн “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн өргөтгөл болох хүүхдийн хавдрын эмнэлгийн шавийг нь тавьжээ. Тус эмнэлэгт хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын эмнэлэг байх аж. Эмнэлэг дотроо нярайн эрчимт эмчилгээний, мэс заслын, хавдартай хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх тасагтай байхаас гадна эцэг эхчүүдийн байрлах өрөөтэй байх гэнэ. Тус төв эхний ээлжинд 150 хүүхдийг хүлээн …
-
30 July
МАН-ын Удирдах зөвлөл хуралдана
МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөнийхөн намынхаа Бага хурлыг өнөөдөр зохион байгуулахыг намын Удирдах зөвлөлдөө шаардлага болгон хүргүүлсэн. Шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж намын удирдлагууд мэдэгдэж байгаа. Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр 11:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болсон байна. Удирдах зөвлөлийн хурлаар намын Бага хурлын тов тогтоох, хэлэлцэх асуудлын төслийг боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэх гэнэ. Намын Бага хурал ирэх сарын эхээр хуралдах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл