Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 26 July

    Д.Ганбат Засгийн газрыг шүүмжлэв

      УИХ, Засгийн газрын гишүүд ид дундаа амарч явна. Засгийн газрын гишүүд, яамдын сайд нар амралтаа авч, Засгийн газар хуралдаанаа хийхгүй байгаад УИХ-ын гишүүн Д.Ганбат ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй ажээ. Тэрээр Засгийн газар амрахгүй, шаргуу ажиллана гэж байсан ч, амраад алга болчихсон нь утгагүй юм хэмээн шүүмжилж байна. Д.Ганбат гишүүнийн амралт эхэлсэн ч тэрээр наадмын дараагаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Бямбацогт …

  • 26 July

    Ц.Чимэдцэрэн долоон тэрбумын хохирлоо барагдуулсан уу

      “Хадгаламж” банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэргээр хорих ял эдлэж, өнгөрсөн хавар суллагдсан. Түүнийг их хэмжээний хохирлоо барагдуулаагүй ч суллагдлаа гэх шүүмжлэл байсан юм. Тэрээр нийт 11 тэрбум төгрөгийн хохиролын дөрвөн тэрбумыг нь эхний ээлжинд барагдуулаад байсан. Тэгвэл саяхан үлдсэн долоон тэрбум төгрөгийг нь барагдуулж дуусчээ гэсэн мэдээлэл цацагдаад байна. Ц.Чимэдцэрэн нь …

  • 26 July

    Г.Баярсайхан нарын төлөөлөгчид Тайваньд Монголын нууц товчооны эх хувилбартай танилцжээ

     Чуулганы хуралдаан завсарласан ч зарим УИХ-ын гишүүд дотоод, гадаадад албаны ажлаа амжуулсаар яваа ажээ. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн А.Ганбат, С.Бямбацогт нарын хамт Тайвань улсад ажлын айлчлал хийгээд ирсэн байна. Айлчлалын хүрээнд Тайванийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн технологиор боловсруулах тоног төхөөрөмжтэй танилцжээ. Мөн гишүүд айлчлалынхаа хугацаанд Тайванийн …

  • 26 July

    Чингэлтэй дүүргийн 9, 10-р хорооны иргэдийг дахин төлөвлөлтийн санал хураалт болно

    УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Гэр хорооллыг дахин төлөвлөлт”-ийн ажил 4-р сараас эхлэн амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн 11-р хорооны 8-15-р гудамжны иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжээ дэмжих санал хураалтад оролцож 68% нь дэмжсэнээр “Зос …

  • 26 July

    Сурагчийн дүрэмт хувцасны үнийн хөөрөгдлийн талаар мэдээллэнэ

    Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр 12.00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх ажээ. Хэвлэлийн бага хурлын үеэр сурагчийн дүрэмт хувцасны үнийн хөөрөгдөл, “НИК” компанитай холбоотой шүүх хурал, “Хүчит шонхор” захад тавьсан торгуулийн арга хэмжээний талаар мэдээлэх юм байна.

  • 25 July

    Тусгаар тогтнолын ордны цахилгааныг тасалжээ

      УИХ, Засгийн газрын гишүүд амралтаа авч, улс төрийн амьдрал тогтун байна. Гэсэн ч МАН-ын залуус намынхаа Бага хурлыг хийх шаардлагыг намын удирдлагууддаа тавьсантай холбоотойгоор тус нам хөдөлгөөнтэй байна. Тус намын байр Тусгаар тогтнолын ордон тоггүй байгаа ажээ. Учир нь цахилгааны төлбөрөө төлөөгүйгээс тогийг нь тасал байна. Ugluu.mn Т.Түвшин

  • 25 July

    К.Сайрааныг шалгаж эхлээгүй байна

      УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Сайрааныг одоо болтол албан ёсоор шалгаж эхлээгүй байгаа ажээ. Түүнийг ТЕГ-аас шалгах бөгөөд Элчин сайд байхдаа Казахстаны нууц тагнуул байж, эх орноосоо урвасан гэдэг үндэслэлээр буруутгаж эхлээд байгаа юм. К.Сайраан гадаадад эмчилгээ хийлгүүлж байгаад иржээ. Одоо биеийн байдал нь тийм сайн биш байгаа тул …

  • 25 July

    ШӨХТГ мэдээлэл хийнэ

      ШӨХТГ-аас маргааш хэвлэлийн бага хурал хийхээр зарлалаа.  Хэвлэлийн хурлаар “Сурагчийн дүрэмт хувцасны үнийн хөөрөгдөл”, “НИК” ХХК-тай холбоотой шүүх хурал, Хүчит шонхор захад тавьсан торгуулийн арга хэмжээний талаар О.Магнай дарга мэдээлэл ажээ. Ugluu.mn Т.Түвшин

  • 25 July

    “Miss Asia Pacific World 2013”-т Б.Билгүүнзаяа эх орноо төлөөлнө

     Ирэх 10 сарын 15-30-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулагдах  “Miss Asia Pacific World 2013” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох сайхан бүсгүйн нэр тодорлоо гэж өнөөдөр тус тэмцээнийг зохион байгуулагчид зарлалаа. Тавин орны 50 сайхан бүсгүй оролцож оюун ухаан , авхаалж самбаа, жүжиглэлт, дуулах чадвар  гэх мэт төрлүүдээр өрсөлдөж Сүпер Авъяастайд тооцогдон  Миссийн титмийг хүртсэнээр цаашид олон  улсын хэмжээнд загвар өмсөх, …

  • 25 July

    ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа Буриадын сайдтай уулзав

     Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ОХУ-ын Буриад Улсын Монгол Улсад суугаа байнгын төлөөлөгчийн газрын дарга, Буриад Улсын Засгийн газрын сайд, Оросын нийгмийн ухааны академийн академич Будажапов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үед Монгол Улс, Буриад Улсын Эрүүл мэндийн байгууллагийн тогтолцоо, эмчилгээ үйлчилгээний талаар ижил төстэй болоод ялгаатай зүйлсийн талаар мэдээлэл солилцож хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Эрүүл мэндийн дэд сайд …

  • 25 July

    Атомын цахилгаан станц барих шаардлагатайг онцоллоо

     Цөмийн энергийн газрын хэвлэлийн ажилтан зохиолч, сэтгүүлч Д.Жаргалсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Манай улсад атомын цахилгаан станц барих нь аюултай, бага хэмжээний доголдол гарахад л Монгол орон тэр чигээрээ сүйрэх аюул дагуулна хэмээн эсэргүүцэх хүн олон байдаг. Тэгвэл зохиолч, сэтгүүлч Д.Жаргалсайхан Монгол атомын цахилгаан станц барих нь зөв хэмээсэн юм. Тэрбээр “Цөмийн хор хөнөөлийг хамгийн их амссан, бие сэтгэлээрээ мэдэрсэн ард …

  • 25 July

    Зургаан настай Монгол хүү хамар хийлгүүлжээ

      Барамсай овогтой Нэргүй гэх зургаан настай хүү Сөүл хотын нэгэн эмнэлэгт хамар хийлгүүлжээ. Хамартай болсон шалтгаан нь гэвэл Солонгосийн EBS телевизийн “ Global project” хэмээх  хүмүүнлэгийн нэвтрүүлэгийн ээлжит дугаараар энэ хүүгийн тухай гарч байсан нь гол шалтгаан нь болсон аж. Тодруулбал, Солонгосын сайн санааны нэг байгууллага  тэр нэвтрүүлгийг үзэн тусламжийн гараа сунгаж ийнхүү тусалжээ. Хүү одоогоор хоёр удаагийн хагалгаанд …

  • 25 July

    Тавантолгой энэ ондоо багтаан “Чалко”-д өрөө барагдуулах боломжтой гэв

      Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хуралд дэд сайд О.Эрдэнэбулган оролцлоо. Түүний мэдээлснээр Тавантолгойн ордын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Таван толгойн нүүрсний ордоос 2011 онд нэг сая тонн, 2012 онд 2.5 сая тонн нүүрс олборлосон бөгөөд энэ онд Цанхийн зүүн уурхайгаас  зургаан сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн байна. Харин одоогийн …

  • 25 July

    Богд хааны Хүрэн ордныг музейн зориулалтаар ашиглах хүсэлт гаргалаа

    Богд Хааны Хастайн лавиран буюу Хүрэн ордонг Богд хааны ордон музейд шилжүүлэх хүсэлтэй байна Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Богд Хааны Хайстайн лавиран буюу Хүрэн ордонг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “Икэл” сангийн хамгаалалтад, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 464 дүгээр захирамжаар “Хүрэн ордон”-ы 664 м2 …

  • 25 July

    Кожеговь компанийн үйл ажиллагааг зогсоов

       Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Кожеговь  компани ураны хайгуул хийсэнтэй холбоотойгоор Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 22 тугал үхсэнээс үүдэн том маргаан үүсээд буй. Үүгтэй холбоотойгоор Кожеговь компанийхан өрөмдлөгийн техникээ хурааж, хумьж эхэлжээ. Camp-ээ ч мөн буулгасан байна. Ийнхүү Кожеговийнхон энэ жилдээ ураны өрөмдлөг хайгуул хийхээргүй болсон байна. Мэргэжлийн байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж, үйл ажиллагааг нь зогсоосон байна. Ugluu.mn Т.Түвшин