Мэдээ мэдээлэл

May, 2022

  • 24 May

    “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээний үеэр нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

    “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн энэ бямба гарагт буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 07:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын …

  • 23 May

    С.Амарсайхан:Эргэж хараад умартдаг бус, нэг ч гэсэн асуудлыг нь шийдэхийн төлөө эцсээ хүртэл явах хэрэгтэй

    Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллан иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонсон хариулт, мэдээлэл өглөө.  Тус төвд өдөрт 500 орчим өргөдөл, гомдол, санал ирдэг бөгөөд өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай биечлэн уулзаж, тулгамдаад буй асуудлаа шийдвэрлүүлэхээр Орхон, Булган аймаг зэрэг хөдөө орон нутаг, алслагдсан дүүргүүдээс ч иргэд ирсэн байв.Иргэд ихэвчлэн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн …

  • 23 May

    Л.Оюун-Эрдэнэ: Иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд төр бүх талын дэмжлэг үзүүлнэ

     Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг  эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа.  ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон …

  • 23 May

    Троллуудтай хамт циркийн гайхамшигт ертөнцөөр аялахад бэлэн үү

    Цар тахлын улмаас хоёр жил гаруй тоглох эрхээ хасуулж, гэртээ хоригдсон хүүхэд багачуудаа хаана хэрхэн баярлуулж, ямар үзвэр үйлчилгээ үзүүлэх вэ гэдгээ мэдэхгүй яваа олон эцэг эхчүүд бий. Тэгвэл ээж, аавууд болон энхрий бяцхан үрсдээ дуулгах сайхан мэдээ байна. Монголын хошин урлагт цэл залуухан атлаа бүтээлч, хөдөлмөрч байдлаараа хэдийнэ танигдсан “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшны залуус “Даймонд” циркийн уран бүтээлчидтэй хамтран …

  • 23 May

    НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 онд Монгол Улсад болно

    НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын дээд хэмжээний уулзалт Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо 5 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд боллоо. Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Монгол Улсын төлөөлөгчид бага хурлын дээд хэмжээний болон Сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, НҮБ-ын …

  • 20 May

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад нийт нутгаар халж, хуурайшилт ихсэж,  тал хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 05 сарын 20-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, …

  • 19 May

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг өгөв

    Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Батлан хамгаалах яам, ХЗДХЯ болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй зарим байгууллагын удирдлагатай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын аюулгүй байдлын орчинд гарч байгаа өөрчлөлт болон  дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж байгаа ажлын талаар илтгэл, танилцуулга сонслоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй …

  • 19 May

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ, Кувейт Улсад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Э.Сарантогос, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон П.Сэргэлэн нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүслээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарт Монгол Улсаа төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамыг удирдан ажиллах өндөр …

  • 19 May

    Д.Цогтбаатар:Иргэдийг хувцаслалтаар ялгаварлан гадуурхах нь ардчилсан нийгэмд хүний эрхийн ноцтой зөрчил

    Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Н.Учрал, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Т.Доржханд, Э.Батшугар, Д.Ганбат, С.Одонтуяа нар өнөөдөр Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад санал хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар мэдээллийн эхэнд, Иргэдийг хувцаслалтаар ялгаварлан гадуурхах нь ардчилсан нийгэмд хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод Төрийн ордонтой танилцах, сонгогч нар гишүүдтэй уулзах үед …

  • 19 May

    Хөгжлийн банк:201.9 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн

    Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан энэ сарын 17-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд Монгол Улсын Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хийв. 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 38 зээлдэгч …

  • 18 May

    “Тиффани Мед” эмнэлгийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

    Жил бүрийн 5,10-р сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” уриан дор зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Тиффани Мед” эмнэлэг, “Базура дизайн” , “Базура Констракшн” ХХК, “Эбо даймонд” ХХК, “VAST content marketing agency” нийт …

  • 18 May

    Хүний нөөцийн бодлого

     Төмөр замын шинэ төслүүдэд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, төмөр замын мэргэжлийн их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулах, тасралтгүй хөгжүүлэн, чадварлаг, бүтээлч, тогтвор суурьшилтай хүний нөөцийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

  • 18 May

    Д.Сумъяабазар: Нийтийн тээвэрт цахим шилжилтийг үндэсний компаниудтай хамтран хэрэгжүүлнэ

    Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Засгийн газраас гаргасан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцууллаа. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. -Нийтийн тээврийн парк шинэчлэлийг ямар санхүүжилтээр хийх вэ? -Дотоодын болон гадаадын эх үүсвэрээр хийнэ. Хятадын Хөгжлийн банк, Экспорт-Импортын банк болон Монголын дотоодын банк гэсэн схемээр явж байна. Бид богино хугацаанд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр …

  • 17 May

    УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгохыг холбогдох албаныханд үүрэг болголоо

    УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох журмыг боловсруулж, танилцуулахыг үүрэг, чиглэл болголоо. Энэ хүрээнд: 1.Төрийн ордонтой танилцахаар ирсэн иргэдийн хувцаслалтад тавигдах ёс зүйн шаардлага буюу “дресс код”-ыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх; 2.Төрийн …

  • 17 May

    Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах талаар зөвлөлдлөө

    Хүүхдийн сурч боловсрох эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих үүднээс Баянгол дүүрэг “Хүүхдийн төлөө бидний оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөр аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ эцэг эхийн зөвлөл ажиллуулахын ач холбогдол, тухайн байгууллагад ажиллагсдын хүүхдүүд сурч боловсрох, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж, ёс заншил, соёл, хөгжлийн бусад …