Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 6 July

    Өнөөдөр 19-р хорооллын замыг хаана

    Өнөөдөр 22:00 цагаас эхлэн Энхтайваны гүүрний баруун талын Петровис шатахуун түгээх станцийн уулзвараас Энгельсийн гудамж хүртэлх 1.4 км авто замыг бүхэлд нь хаахаар төлөвлөж байна. Энэ замын зүүн хэсэгт 19-р хорооллын үйлчилгээний төв хүртэлх зам хаалттай байгаа юм. Нарны гүүрээс уруудах замыг Энгельсийн гудамж гэж нэрлэдэг. 1.4 км авто замын цементээр бэхжүүлсэн суурийг хийсний дараа суурь асфальтбетон хучилтыг хийснээр 7 …

  • 5 July

    Ус түгээх худагууд наадмаар амарна

     Гэр хорооллын ус түгээх байрууд энэ сарын 10-12-нд 10:00 -14:00, 16:00 -20:00 ажиллана.  Харин 11,13-ны өдрүүдэд амрах юм байна. Баярын өдрүүдэд УСУГ болон, зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүр ажиллана. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг  70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсаар авах юм байна. Ugluu.mn

  • 5 July

    МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөн иргэдээсээ санал авч эхэлжээ

     МАН-ын залуу гишүүд болох Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Б.Ганхуяг, Н.Батсүмбэрэл, Х.Болдмандал нарын 20 гаруй залуус намдаа “Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулан ажлаа эхлүүлээд буй. Тус хөдөлгөөнийхөн Тусгаар тогтнолын ордны өмнө гэр барьж иргэдээс санал авч эхэлсэн байна. Улсын баяр наадмын дараагаар хуралдах Бага хурал, есдүгээр сард зохион байгуулагдах МАН-ын их хурлаас ямар шийдвэр гаргахыг иргэд хүлээж буй талаар санал авч эхлээд …

  • 5 July

    Наадмын тасалбарыг ням гаригаас худалдана

     Үндэсний Их баяр наадмын тасалбарыг 7 сарын 7-ноос эхлэн худалдаанд гаргах болсон тухай Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Ажлын хэсгээс мэдэгдэж байна.  Учир нь  наадмын өдрүүдээр автомашинд олгодог тусгай зөвшөөрлийг шинэчлэн батлах болсонтой холбогдуулж наадмын тасалбар худалдаалах өдрийг нэг өдрөөр хойшлуулжээ.  Автомашинд олгох тусгай зөвшөөрөл дээр тухайн автомашины улсын дугаарын сүүлийн 4 оронг бичиж баталгаажуулах саналыг Замын цагдаагийн …

  • 5 July

    Гавьяат жүжигчин Н.Батцэцэг “Америк дахь монголчууд” номоо гаргана

     “Суварган цэнхэр уулс”-ын сурвалжлагч бүсгүйн дүрээр Монголчуудын хайрыг булаасан  Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг АНУ-д олон жил амьдараад эх орондоо ирээд байна. Тэрээр   АНУ-д байхдаа “Үгүйлэн санана”сэдэвт нэвтрүүлэг хийж Монголчууддаа толилуудаг байсан юм. Энэхүү нэвтрүүлгээсээ үүдэн  “Америк дахь монголчууд” гэдэг ном гаргахаар ажиллаж байгаа ажээ. Америкад олон жил амьдарсан тэрээр одоо эх орондоо амьрахыг илүүд үзэж байгаа гэнэ. Амеркийн олон …

  • 5 July

    Хүй долоон худагийн замын ажил дуусчээ

     Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг болсоор найман жил болж байгаа ч наадамчин олны ая тухтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан орчин бүрдэж чадаагүй байсан юм. Наадамчдыг ая тухтай, эрүүл аюулгүй наадамлах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ жил 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгохоор хийж эхэлсэн ажлын явцтай Ерөнхий …

  • 5 July

    Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

     Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахи цагийн  хуваарийн  дагуу ажиллана.  Хүнсний дэлгүүрүүд  2013 оны 07  –р  сарын  09, 10 –нд  08.00 –24.00 цагт ажиллаж, 07- р сарын 11, 12 –нд амарч, 07- р сарын 13 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Номин холдинг” ХХК –ны сүлжээ дэлгүүрүүд 07 –р сарын 10 –нд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 07 –р сарын …

  • 5 July

    “Ариунаа Сүри” брэндийн загварын шоу оддын хамт Монголд

    Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри Япон оронд эх орныхоо нэрийг гаргаад ирсэн чадварлаг эмэгтэй. Харин тэрбээр Монголынхоо залуусд зориулан урлаг соёлын болон загварын шоуны шинэ тэсрэлтийг тун удахгүй хийхээр бэлдээд байгаа билээ. Залуусдаа зориулсан шинэлэг шоу энэ сарын 13-ны 22.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох бөгөөд Ариунаа Сүри брэндийн загварын шоуг “GR Event and communications“ агентлагтай хамтран зохион байгуулж байгаа. …

  • 5 July

    Наадмаар “Хүй 7 худаг” хүрч үйлчлэх автобусаар зорчих үнэ

    Үндэсний их баяр, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр, наадмын үеэр хурдан морь барианы “Хүй 7 худаг” хүрч үйлчлэх автобусаар зорчих үнэ д/д Чиглэлийн нэр Тээврийн хэрэгслийн төрөл Тээврийн хэрэлслийн тоо Зорчих үнэ Том хүн Хүүхэд 1 Хүй 7 худаг –Офицерүүдийн ордон Бага багтаамжийн автобус 4 1000 300 2 Хүй 7 худаг -7 буудал Бага багтаамжийн автобус 4 1000 300 …

  • 5 July

    Баяр наадмын үеэр автомашинуудад 7 төрлийн зөвшөөрөл олгоно

      Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, хурдан морины бариа руу явах тээврийн хэрэгслүүдэд тусгай зөвшөөрөл өгдөг. Энэ жил автомашинуудад А, Ж, Д, Ү, Г, ногоон М, улаан М гэсэн 7 төрлийн зөвшөөрөл олгохоор болжээ. А, Ж, Д  зөвшөөрлийг 20,000 төгрөгөөр НЗДТГ-аас, “Ү” зөвшөөрлийг 10,000 төгрөгөөр  дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээний хэлтсээс, улаан “М” зөвшөөрлийг  10,000 төгрөгөөр, …

  • 5 July

    Наадмын хуушуурыг ямааны махаар хийхийг санал болгожээ

     Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хуушуур хийх зөвшөөрөл авах аж ахуйн нэгж, иргэдэд нөөцийн мах авахыг санал болгожээ. Тодруулбал, энэ сарын 15-ыг хүртэл худалдаалах байсан ч ямааны махнаас бусад нөөцийн мах бараг дууссан байна. Харин ямааны мах их хэмжээтэй үлдсэн байгаа тул наадмаар хуушуур хийж үйлчлэх иргэдэд тус махыг худалдан авахыг санал болгосон байна. Тиймээс нөөцийн мах борлуулагчид хуушуур …

  • 5 July

    22-ын товчоо чиглэлийн 5 км замын урд урсгалыг нээв

    22-ын товчоо чиглэлд Моносын уулзвараас баруун тийш төмөр замын гарам хүрэх 5 км автозамын урд урсгалыг “Тэгшт Плант” ХХК, хойд урсгалыг “Эрдэнэ зам” ХК гүйцэтгэж хүлээлгэн өглөө. Хэвтээ тэмдэглэгээг хийснээр уг замын зорчих хэсэг төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтад орж байна. Цааш үргэлжлүүлэн 500 метр замыг баяр наадмаас өмнө хийж гүйцэтгэх юм. Нийт замын урт нь 10.6 км бөгөөд өнгөрсөн онд  Моносын …

  • 5 July

    Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

     Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдөр тун удахгүй болох гэж байна. Тиймээс наадмын /долдугаар сарын 11-ээс 14-ний/ өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Үүнэтэй холбогдуулан НЗДТГ болон ЗЦГ-аас “нийт иргэдэд баяр наадмаар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, элдэв осол зөрчилгүй сайхан наадах”-ыг  анхааруулж байна. Г.Сонор ugluu.mn

  • 5 July

    Ерөнхий сайд 14:00 цагаас гишүүдийн асуулгад хариулна

     Өнөөдөр 14:00 цагт Засгийн газрын цагтай. Баасан гариг бүрийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүдийн бичгээр хүргүүлсэн асуулгад хариу өгөх юм байна. Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар “Мөрдөх албаны хуулийн төсөл”-ийг хэлэлцэж байгаа юм.

  • 5 July

    О.Бурмаа: Тэмүүллээс тэмүүлд хөтлөгдөн амьдарсаар ирлээ

    О.Бурмаа: Тэмүүллээс тэмүүлд хөтлөгдөн амьдарсаар ирлээ. -Он гарсаар гурван мөнгө, гурван алтан медаль хvртээд байна – Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмааг энэ удаагийн спортын зочны хойморт урилаа. Тэрээр 2002 онд буюу 20 насандаа чөлөөт бөхийн спортод эргэлт буцалтгvй орж, 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хvртэн Афин, Лондонгийн олимпын наадамд чамгvй амжилттай оролцсон юм. Мөн ААШТ-нээс хошой …