МАН-ын залуу гишүүд болох Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын УИХ-ын гишүүдээр толгойлуулсан залуу гишүүд намдаа “Шинэчлэе” хөдөлгөөнийг байгуулсан. Тэдгээр залуус МАН улс төрийн сонгуулиудад амжилтгүй оролцож ирсэн нь намын өндөр албан тушаал хашиж ирсэн эрхэмүүд болоод намын удирдлагатай холбоотой хэмээн үзэж, намдаа шинэчлэл хийх шаардлага байгааг онцолж ажлаа эхлүүлээд буй юм. Тэднийг хөдөлгөөн байгуулсантай холбоотойгоор хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс албан …
Мэдээ мэдээлэл
July, 2013
-
4 July
НААДМЫН ӨДРҮҮДЭД 80 ЧИГЛЭЛД НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧИЛНЭ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн болон туслах, зуслангийн нийт 80 чиглэлд их, бага оврын 832 автобусаар наадамчин олонд үйлчилнэ. Мөн 7 дугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 31 чиглэлээс нийт 258 их багтаамжийн автобус үйлчлэх юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо зөвшөөрөгдсөн авто зогсоолуудад зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй автомашин байрлах учраас зөвшөөрөл аваагүй иргэд “Дүнжингарав”, …
-
4 July
Дэлхийн цараатай Ерөнхийлөгч
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулснаас хойш түүнд баярын мэндчилгээ гадаадын төрийн тэргүүдээс тасарсанүй. ОХУ, БНХАУ гээд хоёр том хөршөөс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баяр хүргэлээ. Дэлхийн гурван том гүрний төрийн тэргүүн манай ерөнхийлөгчид дуу дуугаа авалцан баяр хүргэв. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зургаадугаар сарын 27-ны өдөр, Ц.Элбэгдоржийг ялалтынхаа баяраа ард түмэнтэйгээ хуваалцах тэр агшинд баяр хүргэж,мэдэгдэл гаргав. …
-
4 July
Ангела Меркел Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэлээ
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд Тань чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол Улс сүүлийн жилүүдэд их эрчтэй хөгжиж байна. ЕАБХАБ-ын баг анх удаа танай оронд сонгуулийн ажиглагчаар ажилласан явдал нь ардчилал улам бэхжиж, ил тод байдал хөгжиж хэвшсний чухал илэрхийлэл юм. Монгол Улсыг ЕАБХАБ-д гишүүнээр элсэхэд ХБНГУ дэмжлэг үзүүлсэн билээ. Улаанбаатар болон Берлин хотноо Тантай уулзаж ярилцаж …
-
4 July
“Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүхийг өмөөрөхүй …
Авлигатай тэмцэх газраас “Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэднийг үгсэн хуйвалдаж бусдад авлига өгсөн, сангаас их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. Цагтаа Н.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамгийн ойрын хүн байсан гэдэг. Эрхэм сайд маань Таван толгойн тендерийн хэрэгт холбогдоод байсан ЗГХЭГ-ын …
-
4 July
Нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлөхийг уриалж байна
Гүнтийн даваа чиглэлд баригдах Шаргаморьт-Жигжидийн уулзвараас хойш 5 км автозамын трасст байрлалтай 48 айл газраа чөлөөлөөгүйгээс зам барилгын ажил удааширч байна. Эдгээр айлууд хашаа байшингаа замын трассаас 1-5 метр хүртэл татах шаардлагатай байгаа юм. Тиймээс замын трасст орсон айл өрхүүдийг нийтийн эрх ашгийн төлөө хашаагаа татан, замын зурвасыг чөлөөлөхийг Нийслэлийн Автозамын газраас уриалж байна.
-
4 July
БАЯР НААДМЫН СОЁЛ, УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
Хүй долоон худаг 11-12-нд 9.00-18.00 цагт “Сэрсэн тал” соёлын наадам 11-нд 14.50-15.20 цагт “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр 11-12-нд 07.00-9.00 цагт Агаарын бөмбөлөг хөөргөх ажиллагаа 11-нд 14.00-цагт Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа 12-нд 7.50-8.20 цагт “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр 12-нд 9.00-цагт Шүхрийн буултын үзүүлбэр 13-нд 11.40-12.10 …
-
4 July
Брэндан Рожэрс наймааны цонхын талаар …
Брэндан Рожэрс зуны 4 дэх наймаа болох Коло Турэг Ливэрпүүлтэй нэгтгэсний дараа ирэх саруудад багаа дахин хүчирхэгжүүлэх гэж буй төлөвлөгөөнийхөө талаар ярьж байна. Улирлын өмнөх бэлтгэлээс өмнө 4 шинэ тоглогчийг Анфилдэд авчирснаар клубыг хүчирхэгжүүлэх багийн ажил дуусчихгүй болохыг Рожэрс мэдэгдлээ. Иаго Аспас, Луйс Албэрто, Симон Мигнолэт, Коло Турэ нарыг албан ёсоор Ливэрпүүлтэй нэгтгэснээ зарласан бөгөөд эдгээр тоглогчид ирснээр наймааны цонх …
-
4 July
Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчийг сонгоно
Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган энэ сарын 5-ны өдөр хуралдуулахаар ШУА-ийн тэргүүлэгчдийн хурлаас шийдэрлэсэн. Маргааш хуралдах тус чуулганаар ШУА-ийн Ерөнхийлөгчийг шинээр сонгох ажээ. ШУА-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчидийн материалыг “Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн сонгууль явуулах журам”-ын дагуу энэ сарын 2-ны өдөр академийн Тэргүүлэгчдийн газар хүлээн аваад байгаа юм байна. ШУА-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Монгол Улсын “Шинжлэх ухааны …
-
4 July
Рояал олон улсын сургуулийн элсэлт авах мэргэжлүүд
РОЯАЛЬ ОЛОН УЛСЫН ДЭЭД СУРГУУЛИЙН 2013 -2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТ АВАХ МЭРГЭЖЛҮҮД / БАКАЛАВР/ № ЭЛСЭЛТ АВАХ МЭРГЭЖИЛ МЭРГЭЖЛИЙН ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ САЙТУУД ЖИЛ ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ШАЛГАЛТ ТӨЛБӨР БИЗНЕСИЙН УДИРДЛАГА VIU/Virginia International University/ USA CIU /California International University/ USA CHU /Colorado Heights University / USA STPATRICKS COLLEGE …
-
4 July
ШӨХТГ мэдээлэл хийнэ
ШӨХТГ-ын хурлын зааланд 11:30 цагаас мод, модон материалын захуудад хийсэн хяналт шалгалтын тухай хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн хурлыг Байгаль орчны яам, нийслэлийн Байгаль орчны газартай хамтран хийнэ. Ugluu.mn
-
4 July
2014 онд Богд Уулын арын замыг ашиглалтанд оруулна
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагиийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэж байгаа юм. 2012 оны 6 сарын 25-аас эхэлсэн тус ажлын гэрээт хугацаа 2014 оны 8 сарын 01 –нд дуусах бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 24 хувийн гүйцэтгэлтэй байна. Баянзүрхийн товчооноос эхлэн …
-
4 July
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг бэлтгэх ажлын хэсэг байгуулав
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.Уг ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, гишүүдэд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, …
-
4 July
Наадмын бэлтгэл ажлыг ирэх бямба гаригт дуусгана
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. Үлдсэн ажлыг энэ сарын 6 гэхэд чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр болсон наадмын комиссийн хурлын үеэр хэллээ. Наадмын нээлт, хаалтын ажиллагаа болоод төрийн хүндэтгэлийн тоглолт зэрэг нь баяр наадмын гол илэрхийлэл болдог. Тиймээс үүнд гол анхаарлаа …
-
4 July
УИХ-ын чуулган хуралдана
УИХ-ын чуулган хуралдах гэж байна. Мөн өнөөдөр Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. 1. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл