Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 25 June

    Цацраг идэвхт бодисын талаар сургалт явуулав

     Цөмийн энергийн газар болон АНУ-ын Эрчим хүчний яам АНУ-ын Сандиагийн Үндэсний лабораторитай хамтран хэрэгжүүлж буй “Цацрагийн биет хамгаалалтыг сайжруулах” төслийн хүрээнд дээрх  лабораторийн мэргэжилтнүүдтэй хамтран “Цацрагийн аюулгүй байдал, ослын үед авах арга хэмжээ” сургалтыг  өнгөрөгч долоо хоногт зохион байгуулжээ. Уг сургалтад Цөмийн энергийн газрын ажилтнууд ЗХЖШ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ зэрэг 10 байгууллагын нийт 31 мэргэжилтэн, албан хаагчид хамрагдсан байна. Уг …

  • 25 June

    Нийслэлийн Сонгуулийн хороо мэдээлэл хийнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохтой холбогдуулан Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, Нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар оролцоно. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг даргын тамгын газар /НЗДТГ/-ын Уулзалтын танхимд болно. Т.Түвшин Ugluu.mn

  • 25 June

    Хүмүүжигчид зөөврийн хайрцагаар санал өгнө

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болно. Өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Зайсан дахь 461-р хорих ангийн хүмүүжигчид зөөврийн хайрцагаар санал өгөх юм байна. Сонгуулийн хорооны ажилчид тус хорих ангид зөөврийн хайрцагаар санал авах ажлыг зохион байгуулах ажээ. Хорих ангиудад сонгуулийн санлыг зөөврийн хайрцагаар авах юм байна. Т.Түвшин Ugluu.mn

  • 25 June

    Н.Номтойбаяр: Би Б.Отгонбаяр гэдэг сэтгүүлчийг танихгүй

     Өнгөрсөн пүрэв гарагт “Авилгатай тэмцэх сэтгүүлч­дийн клуб” ТББ-ын тэргүүн Б.Отгонбаяр хэвлэлийн хурал зарлаж, УИХ-ын ги­шүүн Н.Номтойбаяр өөрийг нь шүүхэд өгсөн талаар сэтгүүлчдэд мэ­дээ­­лэл хийсэн билээ.  Тэгвэл өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Н.Ном­тойбаяр сэтгүүлчдэд дээрх хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Тухайлбал өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн үеэр Н.Номтойбаяр гишүүний туслах Б.Батзориг гэх залуу түүний талаарх сөрөг мэдээлэлтэй бичлэгийг цахим сүлжээнд тавьж шуу­гиан …

  • 25 June

    Мөнгөний бодлогын хүүг 1,0 нэгж хувиар бууруулав

     Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл зургаадугаар сарын 20, 21, 24-нд гурвантаа хуралдсаны эцэст мөнгөний бодлогын хүүг 1,0 нэгж хувиар бууруулж 10,5 хувь болгох шийдвэр гаргажээ. Улсын төсөв зарлага орлоготойгоо уялдаж бага байгаа, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн гарч, инфляци бууран зорилтот түвшинд байгаа нь мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлсэн талаар албаныхан хэлж байна. Засгийн газрын бондын …

  • 25 June

    Гааль дээр хураагдсан үнэт зүйлсийн үзэсгэлэн нээгдэнэ

     Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завдан, баригдсан соёлын үнэт зүйлс болон олдворуудыг өнөөдөр олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна. Тодруулбал, “Соёлын өв- Хамтын ажиллагааны шинэчлэл” нэртэй үзэсгэлэн одоо 10:00 цагт Улаанбаатар хотын гаалийн газрын долоон давхарт нээгдэх аж. Мөн энэ үеэр ГЕГ, ТӨХ, ССАЖЯ-ны удирдлагууд санамж бичиг үзэглэх юм байна. Л.Бадрах

  • 25 June

    НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана

     Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10.00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:  Нийслэлийн өмчийг бүртгэлээс хасах тухай, Нийслэлийн санг татан буулгаж, хөрөнгийг Нийслэлийн Соёл урлагийн газарт шилжүүлэх тухай, Орон нутгийн өмчийн концессын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Барилга  угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нийтлэг журмын тухай Нийслэлийн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2012 оны санхүүгийн нэгдсэн тайлан /аудитын …

  • 24 June

    Ерөнхийлөгчийн санаачлагаар орчуулсан “Шашдирын чуулган” уншигчдын гарт очив

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор Монголын их түүхийг агуулсан эртний ном, шашдируудыг цувралаар орчуулан олны хүртээл болгох ажил өрнөж байна. Цуврал бүтээлүүдийн дээж болох Рашидаддин Фазлуллахын “Шашдирын чуулган” номыг нэрт орчуулагч Г.Акимын англи хэлнээс орчуулснаар хэвлэн гаргаж өнөөдрөөс уншигч олны гарт хүргэлээ. “Шашдирын чуулган хэмээх монголчуудын түүх оршивой” номын нээлтийн ёслол өнөөдөр Интерном …

  • 24 June

    Тендерийн Урилгa

    Огноо: 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр:  Видео клип хийх Mонголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбооноос “Бид Бичил Уурхайчид” дуу зохиогдсонтой холбогдуулан уг дуунд видео клип хийх мэргэжлийн дуу бичлэгийн студыг хамтран ажиллахыг урьж байна. Сонирхсон этгээд үнийн санал болон бусад холбогдох мэдээлэлийг 2013 оны07 сарын 05 өдрийн 18:00 цагаас өмнө доорх хаягаар хүргүүлнэ үү. МОНГОЛЫН …

  • 24 June

    Орос улс Монгол дээр суунаглах утааг арилгана

     ОХУ  Монгол улсын  “эрчим хүчний” асуудлыг шийдэхэд  үргэлжлүүлэн туслах болно.  Сибирийн янз бүрийн  бүс нутгийн  эрдэмтэд нь монголын талын захиалгаар шинэ түлш гаргах  технологийг боловсруулаад байна. Тухайлбал, нүүрсний хий болон утаагүй нүүрс гэж нэрлээд байгаа хоёр төрлийн түлш юм.  Эдгээр бодисийг ашиглах нь экологийн болон эдийн засгийн хувьд үр ашигтай юм. Монголын хувьд, ялангуяа  аль ч улиралд  утаанд умбаж байдаг  …

  • 24 June

    5 ханатай монгол гэр 1.5-2.5 сая төгрөгийн үнэтэй байна

    Зуны дэлгэр цаг ирж Монгол гэрийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан манай сайтын зүгээс  та бүхэндээ Нарантуул худалдааны  зах дээр монгол гэрийн үнэ ханш ямар байгааг танилцуулья. Монгол гэр хийц, материал, бүрээс, давхарга,  шалтай, шалгүй гэх зэргээсээ  хамаарч  өөр өөр үнэ ханштай  байна.  Өвөрхангай хийцийн цуулбар  хана, уньтай, дан бүрээс  туургатай,  дээврийн брезенттэй, шалгүй бариажийн гэр  1.5 төгрөгийн үнэтэй байна. …

  • 24 June

    Сонгуулийг 20 гаруй орны сэтгүүлчид сурвалжилна

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хоёр өдрийн дараа болно. Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжлахаар АНУ, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Казакстан, Герман зэрэг гадаадын 20 орчим орны хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй сурвалжлагч бүртгүүлээд байгаа юм байна. Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдрийн байдлаар нийт 35 улсын болон олон улсын байгууллагаас 400 гаруй орчим ажиглагч бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэхээ авчээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    Баяр наадмыг зохион байгуулах салбар хороо хуралдана

     Баяр наадмыг зохион байгуулах салбар хорооныхон Төрийн ордонд хуралдах гэж байна. Хуралдаан Ерөнхий сайдын өрөөнд болох юм. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг  хуралд оролцож, наадмын бэлтгэл ажил болон төсвийн зарцуулалтын талаар  мэдээлэл сонсоно. Мөн наадмын өмнө дуусгах бүтээн байгуулалт болоод жуулчдыг хэрхэн ая тухтай байлгах асуудлаар ч ярилцах юм байна. Т.Түвшин Ugluu.mn

  • 24 June

    Сүүлийн үед хийгдээд буй “наймаанууд”

    Сүүлийн үед хийгдээд буй наймаануудыг та бүхэнд толилуулж байна Шинэхэн дасгалжуулагчтай болоод удаагүй байгаа Roma-чууд Mattia Destro-г жинхэллээ . Destro өнгөрсөн улирал нийслэлийн багт Genoa клубээс зээлээр тоглохдоо 26 тоглолтонд оролцож 11 гоол оруулсан бөгөөд түүний төлөө Roma клуб 4.5 сая еврог төлжээ Английн алдарт Liverpool клуб Испанийн Sevilla клубээс Luis Alberto Romero гэх довтлогчыг 6.8 сая еврогоор худалдаж авсан …

  • 24 June

    Орон сууцны хорооллууд доторхи автозамыг засна

     Нийслэлийн хэмжээнд автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хурааж, замын санд бүрдүүлэх ажил 2013 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн явагдаж дууслаа. Энэ жил нийслэлийн замын санд 11.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд замын сангийн хөрөнгийг нийслэлийн автозамын арчлалт, шинэчлэлт засварт зарцуулдаг журамтай. Замын сангийн хөрөнгөөр орон сууцны хороолол доторхи авто замын засварын ажлыг зохион байгуулах тухай  нийслэлийн Засаг даргын …