Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар , Нийслэлийн оюутны холбоо хамтран Улаанбаатар хотод суралцаж, ажиллаж амьдарч буй нийт оюутан суралцагсад, залуусын дунд “Надад нэг санал байна аяныг” өрнүүлж байгаа юм. Нийтдээ 20 гаруй мянган залуусаас саналыг ил захидал хэлбэрээр авах бөгөөд тэдгээрээс гарсан гол саналуудыг нэгтгэн ирэх жилүүдэд НЗДТГ ажлын төлөвлөгөөнд оруулж ажил болгох зорилготой гэнэ. Эдгээр нь ард иргэдийнхээ дуу …
Мэдээ мэдээлэл
June, 2013
-
6 June
Монгол орныг цөлжилт “эзэлсээр” байна
Цөлжилт нь Монгол орны хувьд эрчимжиж байгаа, сүүлийн үед хүний болон байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр ихээхэн идэвхижиж нарийн түвэгтэй асуудал болоод байна. НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх конвенцоос Монгол Улсын хөрсний онцлог, бэлчээрийн байдал, цөлжилтийн тархалтыг тооцоолон гаргасан байна. Уг тооцоонд Монгол Улсын нийт бэлчээрийн 90 гаруй хувь нь цөлжилт, хуурайшилт, бэлчээрийн талхлалт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагдана гэжээ. …
-
6 June
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийгУИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцууллаа. Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах, тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд нь татвараас …
-
6 June
“Хар Хун” киноны бүжигчид Монголын үзэгчдэд уран бүтээлээ толилуулна
Оскарын наадмын таван номинацын эзэн “Хар Хун” уран сайхны киноны бүжигчид Монголын үзэгчдэд уран бүтээлээ толилуулах гэж байна.“Америкийн Бүжгийн Одод” нэртэй уг тоглолт энэ сарын 13, 14–ний өдрүүдэд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тоглогдох юм. Жорж Валленчинийн шилдэг бүтээлүүд багтсан уг тоглолтын онцлох бүтээлээр “Хунт Нуур” бүжгийн жүжгийн Хар болон Цагаан Хунгийн хэсгээс Монголын үзэгчдэд хүргэх бөгөөд ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Арга …
-
6 June
Л.Гантөмөр хуурамч дипломтой тэмцэнэ
БШУ-ны сайд Л.Гантөмөр өчигдөр МУИС-ийн оюутнуудтай уулзаж, боловсролын шинэчлэлийн асуудлаар саналаа солилцсон байна. Тэрээр сургуулиуд дэргэдээ зөвлөх үйлчилгээ өгдөг, судалгаа хийдэг, хандив авдаг, цаашдаа мөнгө олдог болох хэрэгтэй гэдгийг ч онцолж, оюутнуудын сурч байгаа хөтөлбөрийн 30 хувийг дадлага болгохоо дуулгасан байна. Жил бүр хуурамч дипломын асуудал яригддаг. Тиймээс хуурамч дипломны бизнес, хууль бус ажиллагаатай тэмцэхээ мэдэгдсэн байна. Т.Түвшин Ugluu.mn
-
6 June
21 мянгыг энэ сард нөхөн олгоно
“Хүний хөгжил сан”-гаас 2010-2012 онд сар бүр олгосон 21000 төгрөгийг авч амжаагүй иргэдэд энэ сард нөхөн олгохоор болжээ. Тус сангийн орлогын ихэнхи буюу 70 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрдүүлдэг байна. Тиймээс одоо ид уул уурхайн салбарын ажил эхэлж “Хүний хөгжлийн сан”-д мөнгө төвлөрөх боломжтой болсон тул Сангийн сайдын баталсан төсвийн хуваарьт иргэдийн хишиг, хувийг зургадугаар сард нөхөж олгохоор …
-
6 June
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дарханд ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрээр Дархан-Уул аймгийн удирдлагуудтай уулзаж ажил байдалтай танилцаж байгаа юм. Мөн “Wifi hot spot” компанийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох ажээ. Түүнчлэн “Алтан Тос” ХХК-ийн ургамлын тосны үйлдвэр, “Эрэл” цементийн үйлдвэр, Дарханы ДЦС-ийн үйл ажиллагаатай танилцана. Ерөнхий сайд маргааш Сэлэнгэ аймагт ажиллахаар төлөвлөжээ. Тэрээр Дархан, Сэлэнгэ аймагт өнөөдөр, маргааш хоёр өдөр …
-
6 June
Нүүрсний салбарт гэрэл байна гэв
Хятадын эрчим хүчний нүүрсний эрэлт 2030 он гэхэд хоёр дахин өсч, тус улс жилд долоон тэрбум тонн нүүрс хэрэглэнэ гэсэн таамгийг Wood Mackenzie судалгааны байгууллага дэвшүүлжээ. Хэдийгээр тус улс шингэрүүлсэн байгалийн хий, цөмийн эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчний салбарт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй боловч төв болон баруун бүсдээ нүүрсний цахилгаан станцууд шинээр байгуулж байгаа …
-
6 June
Ж.Петерсоны нэрэмжит өсвөр үе, залуучуудын чөлөөт бөхийн АШТ болно
Жил бүр уламжлал болон зохиогддог АНУ-ын алдарт бөх, олимпийн аварга Ж.Петерсоны нэрэмжит өсвөр үе, залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн энэ сарын 8-9-нд “Алдар” спорт хороонд болох гэж байна. Тэмцээн эрэгтэй эмэгтэй хоёр ангилалд өсөвөр үе болон залуучуудын төрлөөр жин тус бүрт явагдах юм. Үүнд: 1996 оноос хойш төрсөн 17-гоос доош насны хөвгүүдийн 42, 46, 50, 54, 58, …
-
6 June
“Батаар”-ын гаалийн бүртгэлийн ажил дуусчээ
Монголын говиос алдагдаж АНУ-д хууль бусаар зарагдсан байсан олон тооны “Батаар”-ын араг ясыг манай төрийн холбогдох байгууллагууд сайн ажилласны хүчинд эх орондоо эргүүлэн авчраад буй юм. Улмаар Сүхбаатарын талбайд “Батаар”-ын музей байгуулах ажил хийгдэж байна. Түүнчлэн Батаарын гаалийн бүртгэлийн ажил хийгдэж байгаа ба бүртгэлийн ажил нь дууссан тул гаалийнхан бичиг баримтыг Засгийн газарт өнөөдөр хүлээлгэн өгөх ажээ. “Батаар”-ын бичиг баримтыг …
-
6 June
АСРАМЖ ХАЛАМЖИЙН ТӨВӨӨС НАСАНД ХҮРЭЭД ГАРЧ БУЙ ИРГЭДИЙГ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛГОНО
Насанд хүрээд “Асрамж халамжийн төв”-өөс гарч байгаа залуусын асуудал 1995 оноос хойш яригдаж, олон жилийн нүүр үзсэн ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй өнөөг хүрсэн.Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын нийт 37 асрамж, халамжийн төвөөс насандхүрээд гарч байгаа, очих газаргүй, хагас болон бүтэн өнчин, мэргэжилгүй,төрөөс зайлшгүй халамж,анхаарал шаардсан 18-аас дээш насны залуусыг тодорхой хугацаанд орон байраар хангах, бие даан хөгжих …
-
6 June
Зүүн салааны замыг хаажээ
Өчигдөр орой 22:00 цагаас эхлэн Зүүн салааны замыг хаасан байна. Учир нь Зүүн салааны шинэ эцсээс хойш шинээр 1.2 километр авто зам барих гэж байгаа юм. Замын засварын ажлыг энэ сарын 12-нд дуусгаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх ажээ.
-
6 June
ХӨСҮТ-ийн “Нээлттэй хаалганы өдөр” болж байна
Сүлийн жилүүдэд манай оронд ДОХ/ХДХВ-ын халдвар авагсдын тоо эрс нэмэгдэж байгаа билээ. Хамгийн сүүлд л гэхэд ДОХ-ын халдвар авсан 140 дэх тохиолдол илрээд байгаа. Тиймээс өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанаас “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байна. Өдөрлөгөөр игэдэд ХДХВ/ДОХ/БЗДХ-ын үзлэг, шинжилгээ, зөвлөгөө, эмчилгээг үнэ төлбөргүй хийж үйлчлэх ажээ. Г.Сонор.ugluu.mn
-
6 June
Өршөөлийн тухай хуулийг боловсруулж байна
УИХ-ын нэр бүхий 25 гишүүн . нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэхүү хуулийн төслийг Засгийн газар, Улсын ерөнхий прокурор, Улсын Дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комиссын саналыг авахаар өгөөд байгаа ажээ. Дээрх байгууллагууд хуулийн төсөлд санлаа ирүүлж нэгтгэснээр УИХ-д төслийг өргөн барина. Намрын чуулганаар Өршөөлийн тухай хуулийг оруулж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Т.Түвшин Ugluu.mn
-
6 June
МХЕГ, Нарантуул захын худалдаачдад туслана
Ажиллах орчин нөхцөл муу, байнга эрх нь зөрчигдөж аливаа төрийн үйлчилгээг хомсхон авдаг гэх Нарантуул захын худалдаачдад МХЕГ-аас зөвлөгөө өгч, туслах ажлыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Өнөөдрийн зөвлөн туслах үйлчилгээг сурталчлах өдрийг “Торгож, шийтгэлгүй зөвлөн туслая” уриатайгаар тус зах дээр хэрэгжүүлэх бөгөөд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай болон бусад холбогдох хууль, дүрэм журам, стандартыг талаар сургалт сурталчилгаа явуулж, зөвлөгөө өгөх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл