Мэдээ мэдээлэл

May, 2013

  • 19 May

    Б.Ариунсанг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилов

     Засгийн газрын өнгөрсөн бямба гаригт болсон хуралдаанаар төрийн зарим байгууллагын дарга нарыг өөрчлөн томилсон байна. Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Ариунсанг томиллоо. Б.Ариунсан нь Улсын халамжийн газрын дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд, Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан нэгэн юм.  Мөн ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонгыг …

  • 19 May

    БНПУ-ын Маршал Богдан Борусевичийн айлчлал эхэллээ

     Өнөөдөр манай улсад УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич албан ёсны айлчлал эхэлж байна. Түүнийг УИХ-ын дарга З.Энхболд 11:00 цагаас Сүхбаатарын талбайд угтан авч, Чингис хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүлнэ. Мөн Төрийн ордны Баганат танхимд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурах ёслол болсны дараа парламентын тэргүүн зочныг албан өрөөндөө хүлээж авч уулзахаар төлөвлөөд байна. Дөрөв …

  • 19 May

    Орон сууцжуулах төсөлд бондын хөрөнгөөс дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ

     Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төсөлд шаардагдах санхүүжилтийн гуравны нэгийг “Чингис бонд”-ын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж, санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Бодлогын зөвлөлөөс Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэхийг зөвлөсөн төслүүдийн дотор дээрх төсөл багтсан юм. Угсармал хавтгаалжин барилгын үйлдвэрийн энэ төсөл жилд нэг ээлжиндээ 5000 айлын орон сууц угсрах хүчин чадалтай, 2500 ажлын …

  • 19 May

    “Хурд”-ын цомог тун удахгүй олны хүртээл болно

    Монголын рок поп хөгжмийн ертөнцөд амьд домог хэмээн өргөмжлөгддөг “Хурд” хамтлагийн  цоо шинэ цомгийн бичлэг хийгдэж байгаа гэнэ. Тус хамтлагийн залуус энэ удаа ямар уран бүтээлүүдээр фенүүдээ баярлуулах гэж байгаа нь ихэд сонирхол татаж байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд “Хайрын салхи” цомгоо гаргаснаас хойш шинэ уран бүтээл хийгээгүй байсан. Тэгвэл тэсэн ядан хүлээж буй олны сонорыг мялаасан сайхан уран бүтээлүүд яг одоо студэд бичигдэж …

  • 19 May

    Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцэнэ

     Монгол Улсын сонгуулийн нэгдсэн /Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэх/ хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  маргааш 10:00 цагаас хуралдана. Сонгуулийн хуулийн төслүүдийг нэгтгэх, Ерөнхийлөгч, УИХ, Нийслэл, Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулдаг байхаар  хуулийн …

  • 19 May

    Өнөөдөр “Хүний нөөц бүрдүүлэх өдөрлөг” болно

     Өнөөдөр 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын зочид буудлуудын холбоо, Бэст вестэр примиер, “Туушин” зочид буудал хамтран “Хүний нөөц бүрдүүлэх өдөрлөг”-ийг Нутгийн захиргааны IV байрны Хурлын танхим /хуучнаар Улаанбаатар хотын банк/-д зохион байгуулах гэж байна. Өдөрлөгөөр Нийслэлийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, Зочид буудал зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй аж ахуйн нэгж 1000 гаруй ажлын байрны захиалгатайгаар …

  • 19 May

    Өнөөдөр болох үйл явдлууд

    Турк Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА-гийн хамт олон өнөөдөр 10.00 цагаас Цус судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж цусаа бэлэглэнэ. БОНХЯ-ны Хаан танхимд Туул голын сав газрын захиргаанаас өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарлав. Дэлхийн хэмжил зүйн өдөр тохиож байгаатай холбогдуулан ”Хэмжил бидний өдөр тутмын амьдрал” сэдэвт семинар Жуковын музейн хойно байрлах ”Парк” зочид буудлын хурлын танхимд …

  • 19 May

    СЕХ-ны хурал эхлэх гэж байна

     Одоо 09:00 цагаас Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, сонгуулийн хуулийн хэрэгжилт, бэлтгэл ажлын талаар ярилцах гэж байна. Тус хуралд Сонгуулийн хороодын дарга нар оролцох ажээ. Дашрамд дурьдахад, Өнгөрсөн долоо хоногт Монголын Улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намууд нэр дэвшигчдээ /Ц.Элбэгдорж, Н.Удвал, Б.Бат-Эрдэнэ/ бүртгүүлэхээр холбогдох шаардлагатай бичиг баримтыг СЕХ-нд хүргүүлсэн. СЕХ нь нэр дэвшигчдийн баримт бичгийг шалгаж, хуулийн дагуу байна гэж үзвэл тавдугаар сарын …

  • 19 May

    Намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана

     Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд болон найман ажлын хэсэг хуралдана. Намын бүлгүүдийн хуралдаан:  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд тус тус хуралдана. …

  • 19 May

    Мэргэжлийн сумогийн нацу башёг Хакухо, Ананд нар тэргүүлж байна

    Японы мрэгжлийн сумогийн дээ ;зиндааны нацу башёгийн 8 дахь өдрийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Эл барилдаанд манай бөх озаки Какурюү Ананд, ёкозуна Хакухо Даваажаргал, Японы сумоч озаки Кесаносато нар 8-0 даваатайгаар тэргүүлж байна. Харин Ёкозуна Харумафүжи өнөөдөр учраа бөхөө давснаар давааны унааны харьцаа нь 6-2 болж байгаа ажээ. Хакухо Даваажаргалын хувьд өнөөдрийн барилдаанд өрсөлдөгч бөхөө давснаар сумо бөхийн дээд зиндаанд …

  • 18 May

    Батаарыг зургадугаар сарын 1-нд олон нийтэд үзүүлнэ

     Тэртээ 70 сая жилийн өмнө Монгол нутагт амьдарч байсан Тарбозавр батаар эх орндоо ирлээ. Эхм Одоогоос жилийн өмнө хууль бусаар гадагшаа гарсан Тирбозавр батаарыг АНУ-д дуудлага худалдаанд орох гэж байхад холбогдох албаны хүмүүс шуурай ажиллаж нэхэмжлэл гарган эх оронд нь буцаан авчрах талаар ажиллаж эхэлсэн юм. Тэгвэл олон сая жилийн настай эртний үлэг гүрвэлийн олдвор бүтэн жил дуулиан шуугиан тарьсаны …

  • 17 May

    Нийслэлийн газрын асуудлаар иргэд хэлэлцэнэ

     Нийслэлийн иргэний танхимд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт  Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбогдон үүссэн тодорхой харилцааг хотын хөгжлийн онцлогт тохируулан нарийвчлан зохицуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлсэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, иргэний өмчийн газрын нөхөх олговорын бүтцэд багтах газрын үнийг тогтоох зорилгоор боловсруулсан баримт …

  • 17 May

    “Гэрэлт зул” өргөх ёслол болно

     Монгол улсад хамгийн анх өдгөөгөөс найман жилийн өмнө “Гэрэлт зул” зул өргөх ёслолыг 2007 онд “Сэтгэлийн Амирлал” сан Тайланд улсын “Даммакаяа” сантай хамтарч амжилттай зохион байгуулсан билээ. Энэ сарын 25-нд буюу Бурхан багшийн мэндэлсэн өдрийн 19 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Гэрэлт зул” өргөх ёслолын өмнө зохион байгуулагчдын зүгээс мэдээллийг хүргэж байна. Монголын ард түмний дийлэнхи хэсэг нь уламжлал болгон …

  • 17 May

    Тэрслүү үг 4 буюу Халамжит төр, хайрт төр

     Халамжийн тогтолцооны хэт хийрхэл нь төр байдаг учраас иргэд та нар байгаа юм гэдгийг ард түмэнд  мэдрүүлэхийг оролдох  мэт төр байн байн өглөгийн гараа сунгах ба  энэ нь социализмын үеийн  “халамжит төр”-ийн шинжийг  санагдуулам. Тэр үед төр бүхнийг мэдэх ба хаана, юу хэрэгтэйг зөвхөн төр л шийддэг байсан ба үүнийг эдийн засгийн хэллэгээр бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо гэж …

  • 17 May

    Манай эмэгтэй сагсчид анх удаа Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

     ОУСБХ-ноос зохион байгуулсан 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Катарын нийслэл Доха хотод 2013.05.15-16-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Азийн бүсийн 20 орны эрэгтэй, эмэгтэй нийт 25 баг оролцсноос Монгол улсын эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртэж түүхэн амжилт тогтоолоо.      БНХАУ-ын Хайяньд өнгөрсөн оны 6-р сард болсон  Азийн элсний спортын III их наадамд оролцсон баг …