Улсын их хурлын гишүүн С.Баярцогт, Д.Арвин, Д.Сумъяабазар нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлаар залуу хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон байна. Учир нь С.Баярцогтыг гадаадын банкинд нууц данс нээлгэж, түүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дусгаагүй гэж буруутгаж байгаа бол Д.Арвиныг МАН-аас АН-д шилжиж нам сольсон нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалцах ёстой гэсэн байна. Харин Д.Сумьяабазарыг Сонгуулийн хууль зөрчсөн гэж үзжээ. …
Мэдээ мэдээлэл
May, 2013
-
20 May
Ерөнхийлөгчийн дэмжлэг дор “Монголчуудын соёлын өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал болов
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдсан “Монголчуудын соёлын өв: Улаанбаатар, Санкт-Петербургт хадгалагдаж буй гар бичмэлүүд ба архивын материалууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнд болов. Хурлын үндсэн зохион байгуулагчаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн тус тус ажиллалаа. Төв Азийн асар …
-
20 May
Хүүхдийн баяраар Улсын паркад баячуудын хүүхдүүд л тоглох эрхтэй
Удахгүй хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр болно. Жилд ганцхан болдог хүүхдийн баярын зохион байгуулалт жил бүр л адилхан болох юм. Цаг хугацааны хэрээр өөрчлөгддөггүй ганц зүйл нь энэ. Сүхбаатрын талбайд хэдэн хүүхдүүд цуглуулаад Ерөнхий сайд, Шадар сайд нар хүрэлцэн ирж хүүхдүүдэд ямар их хайртайгаа хэлээд дуусна. Яах учраа олохгүй, яаж баярлаад байгаагаа ч ойлгохгүй багачууд төв талбайгаар гүйлдэж, …
-
20 May
Баянзүрх дүүрэгт террорист хадлага үйлдэх гэж буй тухай дуудлага иржээ
Өчигдөр буюу ням гаригт Цагдаагийн яаралтай дуудлагын 102 дугаарт “Баянзүрх дүүрэгт гэмт этгээдүүд террорист үйл ажиллагаа явуулах гээд байна” гэсэн дуудлага иржээ. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч шалгахад тус дүүрэгт оршин суух 53 настай эрэгтэй Б нь телевиз үзэж суухдаа ийнхүү хуурамч дуудлага өгсөн болохыг тогтоосон байна. Одоогоор хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэнэ. …
-
20 May
МУ-ын Хүний эрхийн байгууллагаас зарим ТББ-т хүний эрхийн мэдрэмжтэй байхыг уриаллаа
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, аавдаа зодуулж, мэсээр сийчүүлсэн таван настай хохирогч хүүгийн асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуульд заасны дагуу зохих үйл ажиллагаа явуулж, яаралтай арга хэмжээг авч байгаа. Энэ талаар ХЭҮК-оос албан ёсоор хэвлэлийн мэдээ, сурталчилгаа бэлтгэн явуулаагүй байхад Хүний эрхийн Үндэсний Комиссын талаар худал, хариуцлагагүй мэдээллийг зарим иргэн, төрийн бус байгууллагын зүгээс олон нийтэд удаа дараа …
-
20 May
“Батаар”-ыг байрлуулах түр музей баригдаж байна
“Тираннозаурус Батаар”-ын араг яс энэ сарын 17-ны орой эх орондоо эргэн ирсэн билээ. Гэтэл үнэт олдворыг байрлуулахаар төлөвлөөд буй Лениний музейн асуудал шийдэгдээгүй байгаа юм. Иймд тус түүхийн үнэт ховор олдворыг ССАЖ яамнаас “Монгол Улсын төв цэг” дээр байшин барьж түр хугацаагаар буюу ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэл байрлуулах болсон байна. Ингэснээр олон нийтэд дэлгэн үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах …
-
20 May
Энэ жил ашиглалтанд орох орон сууцнуудад 5,5 хувийн хүүтэй зээл олгоно
Засгийн газраас барилгын салбарыг дэмжиж барилгын материал үйлдвэрлэгч болон импортлогчдод, барилгын компаниуд болон иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Тэгвэл одоогийн байдлаар барилгын материал импортлогчдод жилийн 7 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай, нийт 265 тэрбум төгрөгийн зээл, барилгын материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд 5.5 хувийн хүүтэй, нийт 64 тэрбум төгрөгийн зээлийг олгож эхлээд байгаа аж. Мөн орон сууцны нийлүүлэлтийг …
-
20 May
Хятадаас тахианы мах, өндөг оруулж ирэхийг зөвшөөрчээ
БНХАУ-д H7N9 вирусын шувууны ханиад гарсантай холбогдуулан манай улс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-оос эхлэн Хятад улсын гарал үүслийн гэрчилгээтэй тэжээвэр шувуу, тахианы мах, махан бүтээгдэхүүн, өндөг болон шувууны тэжээл оруулж ирэхийг хориглосон билээ. Тэгвэл эл хоригийг энэ сарын 17-ны өдрөөр дуусгавар болгосон байна. Учир нь хориг тавьсан хугацаанд Замын-Үүд боомт дээр ямар нэг зөрчил илрээгүй гэнэ. Тиймээс одоо манай улсад …
-
20 May
3 жил амбаарт хоригдож авга эгчдээ тамлуулж байсан хүүг ээжийнх нь асрамжинд шилжүүллээ
Саяхан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16 настай бяцхан хүү Б-г авга эгч болох Д нь гурван жил амбаартаа хорьж тарчлааж байсан нь илэрсэн гутамшигтай хэрэг гарсан. Иргэдийн мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагынхан авга эгчийнх нь хашаанд очиход хүүг цонхгүй, 1.3:3 м-ийн харьцаатай модон амбаарт хорьж, нэг хөлд нь гинж зүүсэн, толгой нь хатуу зүйлээр цохиулснаас болж цус гарч хатсан, нуруу …
-
20 May
Согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдаалдаг газруудыг аттестатчилна
УБ хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны Б.Бадрал “Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг аттестатчилах” удирдамж гаргасан. Удирдамжийн дагуу хэрхэн аттестатчилах ажил үргэлжлэх, аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага тавьж байгаа талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 14 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно.
-
19 May
Монголын оюутны их наадмын хаалтын ажиллагаа болно
100 орчим их, дээд сургуулийн 30 гаруй мянган оюутан залуучууд оролцсон Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын хаалтын үйл ажиллагаа өнөөдөр 15:00 цагаас спортын Төв ордны “А” зааланд болно. Хаалтын ёслолд наадмыг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын Сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, БШУ-ны Сайд Л.Гантөмөр болон ЗБХ-ны гишүүд, их, дээд сургуульудын захирал, багш нар болон бусад албаны хүмүүс …
-
19 May
“Таван толгойн” цахилгаан станци барихад бондоос 50 сая доллар зарцуулна
Энэ оны гуравдугаар сарын 7-нд Засгийн газрын тогтоолоор “Таван толгойн” цахилгаан станц барих төсөл батлагдсан билээ. Тэгвэл цахилгаан станцийн төслийн техник эдийн засгийн үндэслэлийг “Эрдэнэс Таван толгой” болон бусад компаниуд хамтран боловсруулсан байна. Тэдний тооцоолсноор 450 мгв-тын хүчин чадалтай цахилгаан станц барихад бондын мөнгөнөөс эхний ээлжинд 50 сая ам.доллар зарцуулах шаардлагатай аж. Үүнээс гадна Цахилгаан станцыг барих зардлын 70 хувийг …
-
19 May
“HERO ENTERTAINMENT” студи Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ
“HERO ENTERTAINMENT” студи “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийнхээ талаар ”Монгол ньюс”-т өнөөдөр 12:30 цагаас мэдээлэл хийнэ. Монголчуудын үзэх дуртай нэвтрүүлэгийн нэг болоод буй тус бүрэн хэмжээний хөрөг нэвтрүлэгт Мэргэжлийн сумо бөхийн их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Баттулга, Хөгжмийн зохиолч , Төрийн шагналт Д.Лувсаншарав, Л.Цогцолмаа, Уртын дууч Ж.Уртнасан зэрэг монголын сор болсон олны хайртай уран бүтээлч, улс төр, урлаг …
-
19 May
Сү.Батболд УИХ-ын гишүүнээсээ татгалзах ёстой
МАН, МАХН удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч орох, цаашлаад нэгдэх эсэх тухай асуудал ид яригдаж байна. Зарим ажиглагчдын хэлж байгаагаар энэ хоёр нам нэр нь өөр болохоос угаасаа нэг “угшил”-тай, үзэл баримтлалын хувьд нэг үндэстэй. Уул нь энэ хоёр нам МАХН нэртэйгээр монголын төрд сайн муу хэлэгдэн засгийн эрхийг олон жил удирдан залж явсан. Гэтэл 2010 оны намар тухайн үедээ …
-
19 May
Төрсөн эцгийгээ унтаж байхад нь хутгалжээ
Сүүлийн үед ахуйн хүрээний архидалт ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Архи ууж биеэ хянах чадваргүй болсон үедээ ойр дотны болон гэр бүлийн хүмүүсээ хүндээр гэмтээх хэрэг сүүлийн үед их гарсаар байгаа. Өнгөрсөн амралтын өдрөөр Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт архи ууж согтуурсан үедээ төрсөн эцгийгээ хутгалж гэмтээсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн иргэн Т-г гэртээ унтаж байхад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл