Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалдаг болон түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудыг жил бүр уламжлал болгон шалгаж аттестатчилдаг. Тэгвэл өнөөдөр энэ жилийн аттестатчлалын шалгалт Баянзүрх дүүргээс эхэлж байгаа аж. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт энэ сарын 29-31-нд, Хан-Уул дүүрэгт ирэх сарын 3-5-нд, Сонгинохайрхан дүүрэгт зургадугаар сарын 6-16-нд, Сүхбаатар дүүрэгт 16-20-нд аттестатчлал явагдах юм байна. Мөн хотын захын дүүрэг болох Багахангай, Налайх, Багануур …
Мэдээ мэдээлэл
May, 2013
-
21 May
ТҮК-ийн ажилчдын хүүхдийг үнэ төлбөргүй зусланд амраана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хоггүй, цэвэр цэмцгэр хот”-той болохын төлөө өдөр, шөнийг ялгалгүй хөдөлмөрлөж байгаа “Тохижилт үйлчилгээний ажилтан”-уудын хүүхдүүдийг урамшуулах тухай захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулж буй Тохижилт үйлчилгээний ажилчдын 200 хүүхдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудад амраах эрхийн бичгээр урамшуулж байгаа юм. Зусланд амраах …
-
21 May
Өвөрхангай аймагт “Иргэдээ сонсъё “ эрүүл мэндийн аян үргэлжилж байна
“Иргэдээ сонсъё” аяны үйл ажиллагааг Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт сумдад үргэлжлүүлэн, иргэдийн дунд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, аймгийн эрүүл мэндийн салбараас болон сумын Эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж, санал хүсэлтийг сонсон, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хамтран ажиллах талаар харилцан санал солилцов. Мөн “Дасгал хөдөлгөөнөөр манлайлагч Өвөрхангай” хөтөлбөрийн үйл ажиллагааг эхлүүлж, сумын иргэдийн …
-
21 May
Уран бол айдас биш
Бүх юм хортой. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн тодорхой хэмжээний байгалийн цацраг идэвхт бодис агуулдаг байна. Мөн хүний үйл ажиллагааны улмаас бий болдог зохиомол цацраг идэвхт изотоп байдаг. Хүний бие цацрагийг хаана ч, хэзээ ч хүссэн хүсээгүй шингээн авч байдаг ажээ. Бид үр тариа, хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлэх, удаан хугацаагаар хадгалах, хортон шавьжийг устгахын тулд цацрагт идэвхт бодисыг ашиглаж хийсэн бордоо хэрэглэдэг. …
-
21 May
Дарга нар замын хөдөлгөөн зохицуулна
Замын Цагдаагийн газрын ахлагч нарын зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрээр өнөөдөр Нийслэлийн замын уулзварууд дээр офицер, дарга нар ажиллахаар болжээ. Тэрээр авто замын байдалтай газар дээр нь танилцаж, шүгэл үлээж дохиур бариад замын түгжрэлийг зохицуулах гэнэ. Д.Гэгээ Ugluu.mn
-
21 May
Чөлөөт бөхийн дүрэмд өөрчлөлт орууллаа
ОХУ-ын Москва хотноо амралтын өдрүүдэд болсон олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны хурлаар чөлөөт бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулжээ. Дүрэмд барилдааны хугацааг өөрчилж, урьд мөрдөж байсан гурван минутаар хоёр үе барилддаг тогтолцоо руу шилжүүлжээ. Ингэснээр чөлөөт бөхийн барилдааныг илүү үзүүштэй, сонирхолтой, сонирхогчдод ойлгомжтой болох гэнэ. Мөн барилдааны оноо цуглуулах журмыг өөрчилж, хоёр үеийн барилдаанд илүү оноо авсан бөхийг ялагчаар тодруулахаар …
-
21 May
Туул гол дагуу зөвшөөрөлгүй барьсан хашаануудыг албадан буулгаж эхэллээ
Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшил, ашиглалтын байдалд шалгалт хийж газрын зөрчлийг илрүүлэх, арилгах, газрын маргаантай асуудлуудыг судлан шийдвэрлэх зорилготой ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсэг эл зорилгынхоо хүрээнд ундны усны ундарга дээр буусан айлуудыг албадан нүүлгэх ажлыг эхлүүлсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянзүрхийн товчооноос баруун тийш Туул …
-
21 May
Төв аймгаас 5,3 кг цул алт олжээ
Төв аймгийн Заамар сумын нутгаас өнгөрсөн долоо хоногт Орхон аймгийн харьяат хоёр залуу 5,3 кг цул алт олсон гэнэ. Тодруулбал залуус “Алтан Дорнод Монгол” компанийн олборлолт явуулж байгаад зогсоосон уурхайгаас уг алтаа олсон аж. Өмнө нь ийм том хэмжээтэй цул алт Заамраас олдож байгаагаагүй бөгөөд анх удаа олдсон цул алтаа 360 сая төгрөгөөр үнэлээд байгаа гэнэ. Мөн цагдаа нар тус …
-
21 May
Дэлхийн илбийн рeкордын эзэн “Бен Мурфи” Монголд ирнэ
Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа Монголын үзэгчдэд толилуулахаар энэ сарын 28-нд хүрэлцэн ирэх гэж байна. Бен Мурфигийн хувьд АНУ-д бүтэн жилийн турш 300 гаруй шоу тавихад нь бүх тасалбар нь борлогдож дуусдгаараа алдартай, дэлхийн хэмжээний илбэчин аж. Түүний тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд” ХХК ажиллаж байгаа …
-
21 May
Л.Цог: Ерөнхийлөгчийн сонгуульд мөнгө зарах ямар ч шаардлагагүй
УИХ-ын дэд дарга Л.Цог цаг үеийн асуудлуудаар ямархуу байр суурьтай байгааг нь сонирхож цөөн асуултад хариу авснаа хүргэж байна. УИХ дахь”Шударга ёс” эвслийн бүлэг хуралдах гээд дэд дарга нэлээн яаруухан явж байсан юм. -УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлууд байнга өсөн нэмэгдэх боллоо. Улстөрийн сонгуулийг ийм их зардал мөнгөөр хийж байгаа нь олигархжсан хөрөнгөтнүүд монголын улстөрийг эзэгнэх үндэс, суурь нь болж …
-
21 May
“Цахим татвар ба эдийн засгийн хэмнэлт” уулзалт ярилцлага болно
Татварын ерөнхий газраас “Цахим татвар ба эдийн засгийн хэмнэлт” уулзалт ярилцлагыг өнөөдөр 11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд хийхээр болжээ. Уг уулзалтаар цахимаар татвар төлөх хэнд, ямар ашигтай вэ, татвар төлөгчдөд үзүүлэх чанартай, шуурхай үйлчилгээ ямар түвшинд байх ёстой, цаашдаа татвар төлөлтийг хялбарчлах талаар авч хэрэгжүүлэх ажил зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийх юм. Уулзалтад Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн …
-
21 May
Өнөөдөр болох үйл явдлууд
09:40 цагаас Монголын хүүхэд хамгааллын тогтолцооны хөгжлийн төлөөх олон улсын конференц Чингис зочид буудлын хурлын зааланд болно. Солонгос Монгол 2 улсын хүүхэд хамгааллын тогтолцооны талаар харилцан туршлага солилцох, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийг нээхэд гол зорилго оршино. 10:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт “Ногоон байгууламжийн төлөвлөлтийн асуудалд Гоёл чимэглэлийн цэцэгт ургамлыг төлөвлөх нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Эрдэм …
-
21 May
Байнгын хороод, ажлын хэсгүүд хуралдана
УИХ-ын байнгын болон дэд хорооны хуралдаанууд өнөөдөр болно. 1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/; • “Боловсролын салбарын шинэчлэл” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны …
-
20 May
Яармагийн гэр хорооллын 120 мянган өрх цэвэр усаар хангагдана
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх “Яармаг эх үүсвэр” төслийн ажилтай танилцлаа. Төсөл хэрэгжсэнээр Яармагт шинээр баригдах орон сууцны хотхон, гэр хорооллын 120 мянган өрх цэвэр усаар хангагдах юм. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Койка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Яармагийн цэвэр усны шинэ эх үүсвэр” төсөл нь 22.6 сая ам.долларын өртөгтэй. 2011-2013 оны хооронд 3 …
-
20 May
ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧДЫН 200 ХҮҮХДИЙГ ЗУСЛАНД АМРААНА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хоггүй, цэвэр цэмцгэр хот”-той болохын төлөө өдөр, шөнийг ялгалгүй хөдөлмөрлөж байгаа “Тохижилт үйлчилгээний ажилтан”-уудын хүүхдүүдийг урамшуулах тухай захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулж буй Тохижилт үйлчилгээний ажилчдын 200 хүүхдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудад амраах эрхийн бичгээр урамшуулж байгаа юм. Зусланд амраах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл