Өнөөдөр МЖДҮХАҮ-ийн дарга Г.Дүгэр “Хүчит шонхор” захын удирдлагууд талбайн түрээсээ дөрөв дахин нэмж 1 сая төгрөг болгосон тухай мэдээлэл өглөө. Тодруулбал, Өнгөрсөн бямба гаригт захын удирдлага гадаа павилонд мах бөөнөөр худалдаалдаг 50 түрээслэгчийг дуудан, 12 кв/м талбайн түрээсээ 250 мянган төгрөг байсныг болиулж 1 сая төгрөг болгосон тухай мэдэгдсэн байна. Түрээслэгчид болон үйлдвэрчний эвлэлийнхэн түрээсээ ямар учраас нэмж буй шалтгааныг …
Мэдээ мэдээлэл
May, 2013
-
22 May
“Өнгө ба хар цагаан-3” үзэсгэлэн нээгдэнэ
Удахгүй болох хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан олон нийтийн болон төр засгийн анхаарлыг хүүхдийн хөдөлмөр, түүний тэвчишгүй хэлбэрүүдийн асуудалд хандуулахад чиглэсэн “Өнгө ба хар цагаан-3” дүрслэх урлагын үзэсгэлэнгийн уралдаан зарлагдаад буй юм. Үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүх төрлүүдээр бүтээгдсэн бүтээл болон гэрэл зургийн бүтээлүүд оролцох ба дээрх уран бүтээлийн төрлүүдэд уран бүтээл туурьвдаг мэргэжлийн уран бүтээлчид чөлөөтөй оролцох боломжтой юм. Үзэсгэлэн …
-
22 May
Ж.Батсуурь: Удвал сайд аа эмийн сангууд чинь эм биш, хор зарж байна
УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны өчигдрийн хуралдаанд хамгийн идэвхтэй оролцогчоор УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өрсөлдөгчгүй тодорч З.Баянсэлэнгэ дарга, Эрүүл мэндийн сайд Н.Удвал хоёрыг хөөрхөн сандаргасан юм. Эрхэм гишүүн “Баянсэлэнгэ дарга аа. Өнөөдөр Монгол Улс дээд сургуулийн тоо, 10 мянган хүнд оногдох оюутныхаа тоогоор дэлхийд тэргүүлж байгаа. Гэтэл төгсөөд гарч байгаа хүн нь наад захын шаардлага хангахгүй байна. Сингапур ганцхан дээд сургуультай. Харин …
-
22 May
СЕХ сонгуулийн үеэр ажиллах Хэвлэл, мэдээллийн Зөвлөл байгууллаа
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллах Хэвлэл, мэдээллийн орон тооны бус Зөвлөлийг дэргэдээ байгууллаа. Зөвлөлийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй улс төрийн намууд түүнчлэн хэвлэл, мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагуудыг тус тус төлөөлсөн таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд тус зөвлөлийн даргаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг томилогджээ. Тус Зөвлөл нь Ерөнхийлөгчийн сонгуульд …
-
22 May
Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэг, бага сургуульд бүртгэж байна
Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх үйлчилгээтэй цэцэрлэг, бага сургуулийн бүртгэл явагдаж байна Төрөл Цаг Нөхцөл 1 Бага сургууль 09:00-17:00 Ерөнхий эрдмийн ганцаарчилсан тусгай хөтөлбөрт сургалттай, өдөр өнжүүлэхтэй 2 Цэцэрлэг 08:00-18:00 Нөхөн сэргээх үйлчилгээтэй 3 Нөхөн сэргээх цагийн үйлчилгээ 10:00-16:00 Хүүхдийн нас, онцлогт тохируулсан хөдөлгөөн засал, хэл яриа, ахуйн заслын өдрийн үйлчилгээ Хаяг: ХУД-ийн 15-р хороо “Хурд” хороолол 28-р байр …
-
22 May
“Оюуны олимп”-ийн аварга ирэх бямба гаригт тодорно
“Монголын лектор төв”-ийн санаачлагаар “JCI Монгол Үндэсний байгууллага”, БШУЯ-ны “Авьяас” хөтөлбөр хамтран зохион байгуулж буй Монгол хүний оюуны чадварыг нээн хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой “Оюуны олимп” үндэсний тэмцээн үргэлжилж байна. Хорин сая төгрөгийн шагналын сан бүхий “Оюуны олимп” үндэсний тэмцээнийг таван үе шаттайгаар явуулж байгаа бөгөөд тэмцээний “АВАРГА”-ын оюун ухааныг үнэлж, автомашинаар шагнах юм. Эхний шатнаас шалгарсан шилдэг 100 …
-
22 May
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа
СЕХ-оос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж /АН/, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ /МАН/, Эрүүл мэндийн сайд Н.Удвал /МАХН/нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа. Ийнхүү нэр дувшигчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр өнөөдрөөс сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх эрхтэй боллоо. Л.Бадрах.ugluu.mn
-
22 May
ДОХ-ын 140 дэх тохиолдол илэрчээ
Монголд ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн тоо энэ долоо хоногт хоёроор нэмэгдэж, 140 болсныг Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс мэдээллээ. Орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн 2 сорьцод шинжилгээ хийхэд ХДХВ-ын халдвартай болох нь батлагдсан байна. Эдгээр нь хоёулаа эрэгтэй, 25-29, 45-49 насны хүмүүс бөгөөд ХДХВ-ын халдварын батлагдсан тохиолдлын тоо 139, 140 болоод байна. Өнгөрсөн 7 хоногт шинжилгээнд 733 хүн үйлчлүүлснээс 541 нь …
-
22 May
Улаанбаатар хотноо Ази номхон далайн орнуудын санхүүчид чуулж байна
Улаанбаатар хотноо Ази номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын холбоо /ADFIAP/-ны 36 дахь удаагийн ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Яг одоо МҮХАҮТ-д болж бу тус чуулганд холбооны гишүүн дэлхийн 45 орны хөгжлийн санхүүгийн байгууллага, олон улсын санхүүгийн байгууллагуудын нийт 200 гаруй зочин төлөөлөгч оролцож байна. Чуулган 22,23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ үеэр хөгжлийн санхүүгийн байгууллагуудад тулгарч буй асуудлууд, жижиг дунд бизнесийн …
-
22 May
Монгол хүүхдүүдийн амьдрах орчинг сайжруулахад Польш улс 66 мянган евро хандивлав
БНПУ-ын Сенатын Маршал Б.Борусевичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 4 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол ГХЯ-нд боллоо. Нийт 66 мянга орчим еврогийн өртөгтэй энэхүү төслүүдийн гэрэээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Монголын Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сангийн тэргүүн хатагтай С.Оюун, БНПУ-ын Сенатын гишүүн, Байгаль орчны байнгын хорооны дарга хатагтай …
-
22 May
Маргааш Лениний музейн шүүх хурал болно
Нийслэлийн шүүхэд ТӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан болж, Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлыг авч хэлэлцсэн. Хуралдаанаар Төрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан маргааш 14.00 цагаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх …
-
22 May
Өнөөдөр дөрвөн Байнгын хороо хуралдана
Өнөөдөр УИХ-ын дэргэдэх дөрвөн байнгын хороо хуралдана. 1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай …
-
22 May
Ш.Сайхансамбуу аваргад гар сунгажээ
Нарантуулын босс Ш.Сайхансамбуу монголын боксын түүхэнд хүндтэй гавьяа байгуулсан гэдэгтэй маргах хүн гарахгүй. Т.Үйтүмэнгээс хойш уналтын байдалтай болж өнөөдрийн гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ачааны хүндийг ганцаараа үүрч явсан хүнд үед чухамхүү Ш.Сайхансамбуу л өгөөмөр гараа сунгаж нам зогсоочихолгүй гэлдрүүлсээр Э.Бадар-Ууган, П.Сэрдамба зэрэг хөдөлмөрийн баатруудын хүчит нударганд хүлээлгэж өгсөн түүхтэй. Монголын боксын спортод гавьяа байгуулсан Ш.Сайхансамбуу их улстөрд оройхон орж ирээд ширүүхэн …
-
22 May
Асрах сургуулийн захирлын хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрчээ
Хуучнаар хүүхэд асран хүмүүжүүлэх төвийг одоо “Өнөр бүл” төв гэж нэрлэн захирлаар нь Б.Бурмаа гэгч сонгогдсон байна Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн захирлаар томилогдсон Б.Бурмаа гэгч эмэгтэй өнчин хүүхдүүд болон тус төвд ажиллаж буй багш, ажилчдын амьдралыг орвонгоор нь эргүүлээд байгаа тухай мэдээлэл манай сонинд ирлээ. Учир нь бидний нэрлэж заншсан Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд ажиллаж байсан багш, ажилчид …
-
22 May
Өнөөдөр болох үйл явдлууд
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2013” тэмцээн “АСА” циркт 09.00 цагт эхэлнэ. Орон нутаг, Нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 19 цэцэрлэгийн багачууд өөр хоорондоо өрсөлдөж аваргаа тодруулах болно. Төрийн ордны Г танхимд 10:30 цагаас Монголын Ахмадын чөлөөт холбоотой Монголын ахмадын холбоо гэрээ байгуулж, хамтарсан мэдэгдэл гаргана. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 12:00 цагт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл