Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сан ирэх сарын 1-нээс есдүгээр сарын 15-ныг хүртэл ажиллахгүй бөгөөд мөн өчигдөрөөс эхлэн ном гэрээр олгохоо зогсоосон байна. Учир нь номын сангийн байранд их засвар хийх болсонтой холбогдуулан ийм арга хэмжээ авчээ. Тус номын сан 1980 онд ашиглалтад орсноос нь хойш ганц ч их засвар хийгдээгүй аж. Тиймээс засварын ажил хийгдэх бөгөөд энэ жил засварын ажилд …
Мэдээ мэдээлэл
May, 2013
-
23 May
Цайны газруудын аяга тавагнаас нян илэрчээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийтийн цайны газруудад хүнсний эрүүл ахуйн хяналт шалгалт хийжээ. Тэрээр шалгалтын явцад олон зөрчил илэрсэн байна. Тухайлбал, мэргэжлийн бус орчинд хүнсний эрүүл ахуй, хадгалалтын ямар ч мэдлэггүй мэргэжилгүй тогооч хоол бэлтгэдэгээс хоолны чанарын асуудалтай байжээ. Хоолны дээжийг болсон түүхий бүтээгдэхүүнтэй хамт хадгалдаг, мөн хөргөгч хөлдөөгч хомс учир түргэн гэмтэж, мууддаг бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд хадгалдаг, гал тогооны …
-
23 May
Хувийн хэвшлийнхэн нийслэл хотоо өнгөлнө
“MCS” групп, “Оюу толгой” ХХК, “Таванбогд” групп “G Mobile” корпораци ,“Bluemon” ХХК, “Алтантариа” ХХК зэрэг зургаан аж ахуйн нэгж нийслэл хотынхоо өнгө төрхийг сайжруулахадөөөрсдийн хувь нэмрийг оруулахаар болжээ. Тодруулбал тэд нийт 3,052,000,000 төгрөгийн өртөг бүхий хот тохижилтын ажил хийхээр болсон байна. “MCS” групп Чойжинламын музейн урд Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын талбайн зүүн хэсэг буюу Централтаураас МУИС-ийн 1-р байр хүртэл, “Оюутолгой” ХХК, …
-
23 May
НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД БААСАН ГАРАГТ ХУРАЛДАНА
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ирэх баасан гарагт хуралдаж, Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, өмнөх хуралдаануудаас өгсөн үүргийн биелэлтийн асуудлаар Төмөр замын 416 дугаар гармын тухай танилцуулга, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15 уурын зуухны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах, буулгах тухай асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлах тухай, хуралдаанаар Улаанбаатар хотын гэр …
-
23 May
Шилдгийн шилдгийг тодруулах “Цэргийн ёслолын ажиллагаа” энэ ням гаригт болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай А/70 тоот захирамжийг 2013 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан билээ. Захирамжийн дагуу “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг 2 үе шаттай явуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шалгаруулалт 04 сарын 01-ээс энэ сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болсон. Монгол цэргийн …
-
23 May
Нэгдүгээр хорооллын хүүхдийн тоглоомын талбайг “бэлэглэжээ”
СХД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр I хороололд байрлах 19, 20 дугаар байрны нийтийн эзэмшлийн буюу хүүхдийн тоглоомын талбайд өнгөрсөн оны долоодугаар сараас эхэлж орон сууц барихаар иргэн Т.Баасанжав гэгч худалдан авч барилгын ажил эхлүүлээд байгаа тухай иргэд манай редакцид хандсаны дагуу энэхүү сурвалжлагыг бэлтгэлээ. Үүнийг эсэргүүцсэн хоёр байрны оршин суугчид нэлээд тэмцсэний хүчинд өнгөрсөн онд уг барилгын ажлыг зогсоож …
-
23 May
Сонгуулийн сурталчилгааны нээлтийг зохион байгуулах газрын зөвшөөрөлийг хуулиараа “Төрийн ёслолын алба”-нд хандах ёстой гэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигчдийн албан ёсны сурталчилгаа хуулийн дагуу 05 сарын 22-нд буюу өчигдөр эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Ардын Нам нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааны нээлтийг зохион байгуулах газрын зөвшөөрөл авах талаар “Хүсэлт тавих тухай” 178 дугаар албан бичгийг 05 сарын 14-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд ирүүлжээ. Уг хүсэлтэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн …
-
23 May
Ерөнхий сайдад эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг прокурор өнөөдөр шийднэ
МАН-аас өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягыг АТГ-аар шалгуулах өргөдөл хүргүүлсэн. Тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн “Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 19 хоногийн хугацаанд нягталж, хариу өгөх журамтай” хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл энэ хугацаа дууссан бөгөөд хэрхэн шийдвэрлэхээр болсныг АТГ-ынхнаас лавлахад “Гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш тодорхой хугацаанд нягталсан. Өчигдөр шалгасан материалуудаа прокурорын байгууллагад танилцуулсан. Прокурор өнөөдөр …
-
23 May
Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх станц байгуулна
Эрчим хүчний сайд М.Сономпил Австри улсын Эдийн засаг, гэр бүл залуучуудын сайд Рэйнхолд Митэрлэйнэрийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Хоёр улсын сайд нар өнөөдөр уулзаж Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний салбар тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний асуудлаар ярилцлаа. Австрийн сайд өөрийн улсын эдийн засгийн байдлын талаар танилцуулж хоёр орны найрсаг харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаагаар өргөжүүлэх төсөл …
-
23 May
Өнөөдөр болох үйл явдлууд
10.00 цагаас Чингэлтэй дүүргийн хойд талын автомашины зогсоол дээр нийслэлийн Архивын газар, ЧД-ийн онцгой байдлын газартай хамтран “Гамшгийн үзүүлэх сургуулилт” хийнэ. Монгол Ньюс мэдээллийн төвд 11.00 цагт Москвагийн циркийн сургуультай амьтад Монголд тоглолт хийх талаар “Шинэ цирк” төвийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ. МАХН-ын бүх ард түмний хуралдай болно. 11.00 цагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл зам засвар, …
-
23 May
Хотод гоёл чимэглэлийн цэцгийн мандлууд байгуулна
Нийслэлийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн газраас гоёл чимэглэлийн ургамлууд, ялангуяа гоёлын цэцэгт ургамалыг нийслэлийн ногоон байгууламжийн төлөвлөлтөд нийцүүлэн төлөвлөх, экологи , цаг уурын нөхцөлд тохирсон төрөл зүйлийг сонгох, арчлах хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогод мэргэжлийн байгууллага, судлаачдын санал зөвлөмжийг тусгах зорилгоор “НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДАЛД ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН ЦЭЦЭГТ УРГАМЛЫГ ТӨЛӨВЛӨХ НЬ”сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Ногоон байгууламжийн төлөвлөлтөд цэцгийн …
-
23 May
Лениний музейн өмчлөлийн маргааныг шийдвэрлэх шүүх хурал болно
Өнөөдөр 14:00 цагаас Лениний музейн өмчлөлийн асуудлаарх маргааныг Чингэлтэй дүүргийн шүүхийн хурлын танхимд шүүн хэлэлцэнэ. Шүүх хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, Музей хариуцсан мэргэжилтэн н.Мэндсайхан болон Төрийн өмчийн хорооны төлөөлөл оролцох юм. Дашрамд дурьдахад, Өнгөрсөн 4-р сарын 10-нд Нийслэлийн шүүхэд Төрийн өмчийн хорооны нэхэмжлэл бүхий хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх …
-
23 May
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. • Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; • Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн …
-
22 May
Асашёорюү Д.Дагвадорж: Би заавал ахыгаа дагаж, МАН-ыг сонгох албагүй биз дээ
Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Ардчилсан намд элссэнээ мэдэгдэж, дөнгөж сая намын үнэмлэхээ гардлаа. Түүний батлахыг УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга түүнд АН-ын гишүүний үнэмлэхийг нь гардуулж өгсөн байна. Их аварга өөрийн улстөрийн сонголтоо “Би ухаан орсон цагаасаа ардчиллыг дэмжиж ирсэн. 2000 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ардчиллын үйл хэрэг, Ардчилсан намын бодлогыг …
-
22 May
Хөлийн голд “V дулааны цахилгаан станц”-ыг барина
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж V дулааны цахилгаан станц барих газрын сонголтын талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эрчим хүчний яамны мэдээллийг сонслоо. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу V дулаан цахилгаан станцыг Хөлийн голд барихаар болжээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын урд талд 43 га газарт тус станцыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл