Мэдээ мэдээлэл

June, 2021

  • 18 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай 81 дүгээр зарлигийг гаргалаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 81 ДҮГЭЭР ЗАРЛИГТ: “Монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбааг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон өнө эртний тахилгат хайрхан Ноён уулыг дээдлэн шүтэх, Тулгар …

  • 18 June

    Б.Ууганбат:Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай холбогдоно

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 9-16-ны хооронд иргэдээс нийт 2217 дуудлага ирснээс 2015 буюу 90.9 хувьд нь амжилттай үйлчилж ажиллажээ. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 105 буюу 5.21 хувийг эзэлж байна. Мөн дээрх хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 216 иргэн хандаж8 автомат хариулагчаас 86, оператор ажилтантай 130 иргэн холбогдон мэдээлэл авлаа. Дархлаажуулалтын явуулын болон …

  • 18 June

    (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.06.18) Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа.   Цаашид коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, …

  • 18 June

    Б.Ундрам:Ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдыг ЭЕШ-д хамрагдах нөхцөлийг бүрдүүлж ажиллах шаардлагатай байна

    УИХ-ын гишүүн Ч.Ундрам өнөөдөр /2021.06.18/ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын эрхийг хамгаалах талаар шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад “Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн сурагчдаас ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа олон хүүхэд байна. Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдаас элсэлтийн ерөнхий …

  • 18 June

    Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны зургаадугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм. Шүүгдэгч Б.Ундармаа нь өмгөөлөгч О.Сайнгэрэлээс татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэв. …

  • 18 June

    С.Энхболд: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шагнал гардуулсны улмаас тохиолдлын тоо нэмэгдлээ

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2021.06.18/ “Аса” станц шууд нэвтрүүлгийн үеэр халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн сайд С.Энхболд“Халдварт өвчний тархалт хүний хөдөлгөөнтэй шууд хамааралтай байдаг. Тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн орон нутгийн замыг нээсэн, хорио цээрийн дэглэм суларсан, шагнал урамшууллын арга хэмжээнүүд зохиогдсон гээд маш олон хүчин зүйлс халдвар ихсэхэд нөлөөлж байгаа. Түүнчлэн вирус мутацилагдсан байж болохыг …

  • 18 June

    40 сая төгрөгийн супер хонжвортой НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2021 оны 06 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 06-р  сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.  Иргэн та 2021 оны 05 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан …

  • 18 June

    “Алтан судал” кино Францын кино театруудаар гарч эхэллээ

    “Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” уран сайхны кино Франц улсын кино театруудаар гарч эхэллээ. “Алтан судал” киноны зохиолч, найруулагчаар Д.Бямбасүрэн, хоёрдугаар найруулагчаар Д.Батцэцэг, ерөнхий зураглаачаар Талал Хоури, ерөнхий эвлүүлэгчээрээ Анн Юнэман, продюсероор Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ, Д.Батбаяр, Эва Кэмм, Ансгар Фрерик, Тобиас Н.Сиебэрт, ерөнхий зураачаар Н.Батжаргал, хувцас зураачаар Ц.Түмэнхүү, хөгжмийн зохиолчоор Жон …

  • 18 June

    “Ми-8” онгоцны ослоос амьд үлдсэн шүхэрчин Г.ГАНЖИГҮҮР: Онгоцноос гараад хамгийн түрүүнд найзтайгаа уулзаж, зэрэгцээд хамт хоносон. Найз минь өглөө болоход бурхан болчихсон байсан

     “Тэр өдөрт харамсдаг. Хамт үүрэг гүйцэтгэж явсан нөхдөө дурсалгүй яах вэ. Жил жилийн зургадугаар сарын 14-ний үүрээр яагаад ч юм сэрвэлзээд унтаж чаддаггүй. Хэрэв анд нөхөд минь байсан бол…” хэмээн ярих онцгойгийн алба хаагчийг Ганбатын Ганжигүүр гэдэг. Тэрбээр өдийгөөс 14 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар Улаанбаатар хотоос “Ми-8” нисдэг тэргээр ниссэн 22 алба хаагчийн …

  • 18 June

    С.Амарсайхан: Халдварын шинж тэмдэг илэрсэн иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд анхаарч ажиллах хэрэгтэй

    Халдварын шинж тэмдэг илэрсэн болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эмнэлзүйн яаралтай тусламж үйлчилгээг хүргэж, эмчилгээний зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор УОК-ын шийдвэрийн дагуу дүүрэг бүрт Явуулын амбулатори ажиллаж эхэлсэн. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр Баянзүрх дүүргийн 17, 26 дугаар хороодод ажиллаж буй Явуулын амбулаториудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж, эмч ажилчдад тулгамдаж буй асуудлыг сонсож, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг шалгалаа. Баянзүрх …

  • 18 June

    Л.Баттөр:Вакцинд хамрагдах насны бүх хүмүүс вакциндаа бүрэн хамрагдаж байж сүргийн дархлаа тогтоно

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өчигдрийн /2021.06.17/ 11:00 цагийн ээлжит хэвлэлийн бага хуралд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр оролцож “Ковид-19”халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Халдварын хэмжээ сүүлийн өдрүүдэд нэлээд өсөж байна.25-44 насныхан хамгийн их өвдөж байгаа хандлага ажиглагдаж байна. Мөн бага насны хүүхдүүд анхаарал татаж байгаа. Халдвар авсан дөрвөн хүний нэг нь хүүхэд байна.Вакцинд хамрагдаж чадахгүй байгаа 0-17 …

  • 18 June

    Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж эхэллээ

    Коронавирусын үед зөвлөгөө мэдээлэл өгөх нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэллээ. 119 лавлах төвийн 1 дүгээр шугам нь Улсын онцгой комиссын дэргэд байрлаж байгаа бөгөөд хөдөө орон нутаг зорчих, гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтын журам гэх мэт eрөнхий мэдээллийг өгч буй. Харин эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар …

  • 17 June

    19 аймгийн 125 сум иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна

    Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 19 аймгийн 125 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал, 1.Архангай аймгийн 6 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Өндөр-Улаан, Хотонт, Эрдэнэбулган 2. Хөвсгөл аймгийн 8 сум буюу Галт, Баянзүрх, Шинэ-Идэр, Хатгал тосгон, Тариалан, Чандмань-Эрдэнэ, Төмөрбулаг, …

  • 17 June

    Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ

    Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулна. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ Файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж, зөвшөөрлийг хуудас бөглөнө. Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст …

  • 17 June

    Э.Эрдэнэбаатар: Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 2538 өрх байна

    Нийслэлд их хэмжээний бороо орж буйтай холбогдуулан үерийн хамгаалалтын бүс болоод гол дагуу буусан айл, аж ахуй нэгжүүдэд шаардлага тавин, албан мэдэгдэл хүргүүлж байна. Иргэд гол ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх, хүүхэд багачуудад тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Хур борооноос үүдэлтэй үер усны нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд …