Мэдээ мэдээлэл

September, 2021

  • 14 September

    Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 209 мянган га талбайд 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн үр тариа, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 1025тн улаанбуудай, 190 тн ногоон тэжээл, 8217 тн хүнсний ногоо хураан авчээ. Цар тахал болон цаг агаарын нөхцөл байдлаас …

  • 14 September

    Д.Сумъяабазар: Бид хамтдаа, хариуцлагатай байж цар тахлыг давна

    УИХ-д Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулсан. Тус Түр хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн Онцгой комисс /НОК/-ын хийж, хэрэгжүүлж буй ажил, цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, …

  • 14 September

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр говийн аймгуудын нутгаар усархаг бороо орохыг анхааруулж байна. 2021 оны 09 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, …

  • 13 September

    Азийн олимпын зөвлөл БНАСАУ-ын эрхийг түр түдгэлзүүллээ

    ОУОХ-ноос Токиогийн олимпод баг тамирчдаа илгээгээгүй БНАСАУ-ын ҮОХ-ны эрхийг 2022 он дуустал түр түдгэлзүүлсэн. Ингэснээр Умард Солонгосын тамирчид ирэх хоёрдугаар сард зохиогдох Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох эрхгүй болоод байв. Тэгвэл Азийн олимпын зөвлөл ОУОХ-ны шийдвэрийг бүрэн дэмжихээ илэрхийлж, тус улсын ҮОХ-ны эрхийг мөн 2022 он дуустал түдгэлзүүлэхээр боллоо. Энэ хугацаанд тус улс Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулах бүх төрлийн …

  • 13 September

    Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ

    Цар тахлын халдварын тархалтын нөхцөл байдлаас хамаарч хичээлийг энэ сарын 1-нээс эхлэн 5/9 зарчим буюу танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Зохион байгуулалт, хичээлийн явцын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар мэдээлэл хийлээ. 9 ДҮГЭЭР САРЫН 3-НИЙ ӨДРИЙН БАЙДЛААР: Нийт ерөнхий боловсролын 258 сургуулийн 4588 бүлгийн …

  • 13 September

    PUBG Mobile тэргүүтэй найман төрөл Азийн наадмын хөтөлбөрт багтлаа

    Азийн олимпын зөвлөлөөс 2022 оны есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад буй электрон спортын төрлүүдийг зарлалаа. Е sport-ынхон Азийн наадамд PUBG Mobile, Dota 2, Hearthstone, League of Legends, FIFA, Street Fighter V, Arena of Valor, Dream of the Three Kingdoms 2 гэсэн найман төрөлд медалийн төлөө өрсөлдөх нь. Спортын төрлүүдээ эрт зарласан нь оролцох …

  • 13 September

    Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцож байна. Эдийн засгийг сэргээх эрх зүйн орчин, төсвийн шинэчлэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, …

  • 13 September

    Дуучин Д.Лхагва “Гэм зэм” жүжгийн гол дүрд тоглоно

    Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй. Сэтгэл зүйн төрлийн тус жүжгийн ерөнхий найруулагчаар”ФАУСТ” постдрамын жүжгийн найруулагчаар ажиллаж байсан М.Батболд ажиллах юм. Тэгвэл тус жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхагва тоглохоор болжээ. …

  • 13 September

    Б.Жаргалсайхан:Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын энэ хэмнэлээ өөрчлөх цаг боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна. Зөвлөлдөх уулзалтад оролцсон аж ахуйн нэгжийн төлөөллүүд үг хэлж, санал бодлоо солилцлоо. Энэ үеэр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Архины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. Хотод ч, хөдөөд ч согтуу хүмүүс. Уулын аман дахь …

  • 13 September

    Х.Нямбаатар: Ч. Лодойсамбуу өөрөө хүсвэл Боксын холбооны Ерөнхийлөгч болгоход бэлэн байна

    Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар өнөөдөр /2021.09.13/ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой асуудалд тайлбар хийлээ. Тэрбээр “Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал хуралдсан. Энэ хурлаар намайг Ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаж, “Элит” төв дээр 130 хүн хоол идээд л тарцгаасан. Ердөө л ийм үйл явдал болсон. Харин шөнийн 02:30 …

  • 13 September

    “Эрхэт Монгол” групп, “Grand Marshal luxury villas” төсөл шилдгийн шилдгээр шалгарлаа

    Барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн, яармаг болох “Барилга экспо-2021” үзэсгэлэн өнгөрсөн пүрэв /2021.09.09/ гарагт “Мишээл экспо” төвд нээлтээ хийсэн. Тэгвэл дөрвөн өдөр үргэлжилсэн энэхүү үзэсгэлэн өчигдөр /2021.09.12/ салбарын шилдгүүдээ тодруулан, хаалтаа хийлээ.  Энэ удаагийн “Барилга экспо-2021” үзэсгэлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, орон сууц, хаусны 30 гаруй төсөл оролцож, барилгын салбарын шинэ, шилдэг бүтээн байгуулалтууд, барилгын материал, ханган нийлүүлэгчийн орчин үеийн технологиудтай …

  • 13 September

    Соёлын элч Г.Баярчимэг “Монголыг төсөөл” зурагт альбомд орсон гэрэл зургуудаасаа ГХЯ-нд дурсгав

    Монгол Улсын Соёлын элч Г.Баярчимэг 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Золжаргалтай уулзаж, өөрийн “Монголыг төсөөл” зурагт альбомд орсон гэрэл зургуудаасаа Гадаад харилцааны яаманд дурсгав. Г.Баярчимэг нь энэ оны 8 сарын 20-нд өөрийн “Монголыг Төсөөл” зурагт альбомын нээлтийг хийж, уг альбомд орсон гэрэл зургуудаараа үзэсгэлэн гаргаж байсан билээ. Түүний энэхүү альбом …

  • 13 September

    Жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж эхэллээ

    Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна. “Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22-ны өдөр хүртэл 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулна. Заавал хийх …

  • 13 September

    Т.Баярхүү:Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед хурим найр, баяр ёслол тэмдэглэхгүй байх шаардлагатай байна

    Улсын онцгой комисс хуралдаж, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл сонслоо. УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Цар тахалтай зэрэгцэн амьдрах шаардлага дэлхийн улс орнуудад бий болж байна. Хөл хорио гарц биш. Төрөөс нийт иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулсан. Ийм үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь маш чухал. Гэтэл хариуцлагын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын …

  • 13 September

    У.Хүрэлсүх: Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид тулгамдаж байгаа асуудлаа хамтарч шийддэг байх ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтыг нээж үг хэлэв.  Тэрбээр цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийллээ. Мөн  цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн …