Мэдээ мэдээлэл

September, 2021

  • 21 September

    Ч.Жаргалбаатар:Хэрэг, мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгөхийг хуулиар хориглосон

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатартай ярилцав. -Баривчиллаа, батлан даалтад гаргалаа гэх мэдээлэл, сэтгэгдлүүд олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээлэлд гараад байна. Танай байгууллагаас хийж буй баривчилгаа, тогтоогдсон нөхцөл байдлын талаар яагаад даруй мэдээлэл өгдөггүй юм бэ? -Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хувьд олон нийтэд өгч болох мэдээлэл буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, …

  • 21 September

    Нурсултан-Будапешт-Улаанбаатар чиглэлд нислэгийн шинэ маршрут нээхээр ажиллаж байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Унгар Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Др. Борбала Анна Обрущанскийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав.  Уулзалтаар талууд агаарын харилцааны асуудлаар голлон санал солилцсон бөгөөд Элчин сайд Др. Борбала Анна Обрущанский хоёр улсын хооронд агаарын шууд харилцаа тогтож “Хүннү Эйр” компани 2 удаагийн шууд нислэг гүйцэтгээд байгааг хэлж цаашид Нурсултан-Будапешт-Улаанбаатар чиглэлд нислэгийн шинэ маршрут нээж нислэг гүйцэтгэх чиглэлээр “Хүннү Эйр” компани болон Унгарын “Визз Эйр” компани хамтран ажиллаж буйг …

  • 21 September

    УДШ-ээс Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлэхээр тогтжээ

    Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр  хуралдлаа. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар “Үндсэн хуулиас бусад хуулийн албан ёсны тайлбар гаргах асуудлыг хэлэлцэх” дэгийг тусгайлан тогтоож, Нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн батлав. Мөн Нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, …

  • 21 September

    Э.Батцэцэг: Нийслэлд 600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна

    Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Түлшний бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Э.Батцэцэгээс сайжруулсан шахмал түлшний нөөц болон зарим зүйлийн талаар тодрууллаа. -Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний нөөцийг хэрхэн хангасан бэ? -Нийслэлийн Засаг даргын 382 тоот өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу сайжруулсан түлшний нөөцийг энэ оны зургаадугаар сараас эхлэн бэлтгэсэн. 2021 оны галлагааны улирлаас өмнө 60 мянган тонн түлшний нөөц бүрдүүлэх …

  • 21 September

    Фото:“Эх түүхээрээ аялахуй” сэдэвт өглөөний музей нээлтээ хийлээ

    Монгол Улсын Засгийн газрын уриалга, бодлогын хүрээнд “Эртэч, эерэг, эрүүл Монголын төлөө хамтдаа” уриан дор нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, өглөөний гудамж төслийг дэмжин Монголын Үндэсний музей нь соёл урлагийн байгууллагуудаа уриалан түүчээлж энэ удаагийн өглөөний музей үйл ажиллагаагаа “Эх түүхээрээ аялахуй” сэдвийн хүрээнд хийж, жил бүр цувралаар зохион байгуулахаар өнөөдрөөс эхлүүлж байна. Өнөөдрийн үйл ажиллагааг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн …

  • 21 September

    Хөвсгөл аймагт 13 настай хүүхэд тогтоол усанд живж, амиа алджээ

    13 настай хүү тогтоол усанд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр 13:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвөөс 36 километр зайд орших Нугын тохой гэдэг газар тогтоол усанд хүүхэд живсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход 13 настай хүү 2-3 метрийн гүнтэй ухсан карьерын тогтоол усанд живсэн байсныг 21 …

  • 21 September

    Дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж байна

    Зэвсэгт хүчний 100, Чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Эх орны дайчид” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага хамтран Нийслэлийн дүүрэг, хороонд амьдарч буй дайн, байлдаанд оролцсон ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлж байна. Тодруулбал, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 онд улсын …

  • 21 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байгаадаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. НҮБ, түүний системийн байгууллагууд Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн …

  • 21 September

    Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар салитай байна. 2021 оны 09 сарын 21-ний 08 цагаас 20 цаг  хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд, төвийн аймгуудын нутгийн нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр …

  • 20 September

    Стокхольмын Азийн кино наадамд Монголын гурван кино оролцоно

    Швед улсын Стокхольм хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Азийн кино наадам” буюу “ASIATISKA FILM FESTIVALEN” арга хэмжээ энэ жил есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 03-ны хооронд Стокхольмын Гранд Театрт болох гэж байна. Тэгвэл энэхүү арга хэмжээнд анх удаа Монголын “Шилүүс”, “Бүсгүй”, “Алтан судал” гэсэн гурван кино оролцохоор болжээ. Швед дэх ЭСЯ-наас кино наадмыг зохион байгуулагч талтай 2020 оны …

  • 20 September

    “Эерэг Монгол 2021” чуулган “Хөгжил дэвшилд залуучуудын оролцоо-Хөдөлмөр эрхлэлт” сэдвээр болж байна

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар улс орны тэргүүнүүд “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-ыг баталсан. Үүний дагуу “Эерэг Монгол” чуулган нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон Нийгэмд үйлчилдэг байгууллагуудын хоорондын мэдлэг, туршлагыг солилцуулах, хамтын ажиллагааг бий болгох, үзүүлж буй эерэг өөрчлөлтийн үр дүнг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, чанартай боловсролыг …

  • 20 September

    “Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

    Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г бий болгохоор өнөөдөр шав тавилаа. Шав тавих ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр …

  • 20 September

    Их Британийн 2021 оны санхүүгийн салбарын шилдэг эмэгтэйгээр Л.Дулмаазул шалгарлаа

    Их Британийн “Great British Businesswoman Series” хөтөлбөрөөс 2021 оны санхүү, бизнесийн салбарын шилдэг долоон эмэгтэйг шалгаруулсан бөгөөд үүнд тус улсын Засгийн газарт зөвлөхөөр ажилладаг монгол эмэгтэй Л.Дулмаазул багтжээ. Л.Дулмаазул 2008-2018 онд Японы SMBC олон улсын банкны Лондон дахь салбарт ажиллаж байсан бөгөөд 2021 оноос Английн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мега болон дэд бүтцийн төслийн хорооны хөрөнгө оруулалтын явц, төр …

  • 20 September

    5G технологийг Бээжингийн өвлийн олимпод ашиглана

    2018 оны Пёнчаны өвлийн олимпод 5G-гээр шууд дамжуулах технологи анх удаа олимпын наадамд ашиглагдаж, саяхан өндөрлөсөн Токиогийн олимпод 5G технологи нь нэн олон зүйлийн хэрэглээг дэмжсэн байна. Жишээлбэл дарвуулт завины тэмцээний явцад 5G технологи ашиглан дохиог буцаан дамжуулж, тэмцээний байдлыг 4k өргөн дэлгэцээр үзэгч олонд хүргэж, усанд сэлэлтийн тэмцээний явцад 5G болон AR төхөөрөмж ашиглан тамирчдын тэмцээнд анхаарал хандуулахын зэрэгцээ …

  • 20 September

    Хятадын Төв Радио телевизийн Элбэг ургацын баярын концертыг гадаадын үзэгчдэд толилуулна

    “2021 оны Хятадын Төв Радио Телевизийн Элбэг ургацын баярын концерт”-ыг 9-р сарын 21-ний оройн 20 цагаас дэлхий дахины үзэгч олонд толилуулах болно. Гадаадын үзэгчдэд Хятадын уламжлалт шилдэг соёлыг гүнзгий танилцуулахын тулд Хятадын Төв Радио Телевизийн Олон улсын видео мэдээллийн агентлаг энэ онд гадаадын телевизэд хандан ХТРТ-ийн Элбэг ургацын баярын концертын хөтөлбөрийг түгээх болно. Америкийн Sinovison хятад хэлний телевиз, Канадын Xinflix …