Мэдээ мэдээлэл

June, 2021

  • 15 June

    Дархан-Уул, Сүхбаатар аймагт илэрсэн сум, галт хэрэглэлийг аюулгүй болголоо

    ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг энэ сарын 6-ны өдөр Дархан-Уул аймгаас ирүүлсэн дуудлагын дагуу ажиллаж, 13 нэр төрлийн 58 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлэн аюулгүй болгов. Залгуулан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн мөн тус бүлэг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн нутгаас байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх 5 төрлийн 57 сум, галт …

  • 15 June

    Э.Даваажамц: Ямар ч ядралт, цуцалтгүйгээр 530 км замыг туулаад байна

    Ховд аймаг, Улаанбаатар хотын чиглэлийн 1500 км замыг явган туулахаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 13 дахь өдрөө гүйж байна. Тэрээр нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөж, монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, эр зоригийг харуулах, Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг шинэчлэх зэрэг олон зорилго тээж яваа. Түүнтэй Говь-Алтай аймгийн Дэлгэр …

  • 15 June

    Х.Азбаяр: “Цэргийн алба” хүнийг засч, зүлгэнэ үү л гэхээс эвдэхгүй газар

    Дотоодын цэргийн байгууллага өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хугацаат цэрэг авч эхэлсэн билээ. 2020 оны 2 дугаар ээлжээр цэргийн албанд татагдан хугацаат цэргийн алба хааж буй Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч, Дэд түрүүч Х.Азбаяртай ярилцлаа.  -Танд энэ өдрийн мэнд хүргэе.  Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Яагаад цэргийн алба хаая гэж бодсон бэ?  -Намайг Х.Азбаяр гэдэг, 19 настай. Дотоодын …

  • 15 June

    Ц.Ганцэцэг: 950.0 орчим тэрбум төгрөгийн ндш-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэг үзүүллээ

    Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа. – Нийгмийн даатгалын санд ажил олгогч болон даатгуулагч ямар хувь хэмжээгээр шимтгэл төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй байдаг талаар ярилцлагаа эхэлье. – Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоодог. Албан журмын даатгалын харилцаанд ажил олгогч …

  • 14 June

    С.Амарсайхан:Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно

    Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар вакцинжуулалтын явц, дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1 дүгээр тунд хамрагдалт 91 хувь, 2 дугаар тунд хамрагдалт 77,2 хувьтай байна. ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтцын талаар болон вакцины үр нөлөөг судалжээ. Уг судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 …

  • 14 June

    Жирэмсэн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамрагдах боломжтой

    Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн. Тодруулбал, BNT 162b2) буюу Файзер вакцинаар дархлаажуулж байна. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм. Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой. Дархлаажуулалтыг …

  • 14 June

    Ким Жон Ун У.Хүрэлсүхэд мэндчилгээ илгээжээ

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.     Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Монгол Улс БНАСАУ-тай уламжлалт найрсаг харилцаагаа тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын зүгээс Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа тууштай …

  • 14 June

    И.Амартүвшин: Ах маань хувцсанд минь мөрдөсөө хадаж өгсөн тэр цагаас цэргийн хүн болохоор мөрөөдөж эхэлсэн

     “Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа И.Амартүвшинг урилаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажлын гараагаа гал сөнөөгчөөр эхэлж байсан. Энэ хугацаанд салааны захирагч, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн захирагчийн албан тушаалд үүрэг гүйцэтгэж байгаад 2016 оноос хэлтсийн …

  • 14 June

    Шинэ нисэх буудал ирэх сарын 4-нд нээгдэнэ

    Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах  ажлын хэсэг өргөтгөсөн хуралдаан хийж  энэ сарын 11-ний өдрийн байдлаарх бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ. Ажлын хэсгийн даргаар ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцом ажиллаж байгаа юм. Өргөтгөсөн хурлын өмнө хил дээр хамтын ажиллагаатай гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийн …

  • 14 June

    Дэлхийн тавцанд танигдсан тоглогчид

    PUBG MOBILE бол дижитал эрин үеийн тэргүүлэгч мобайл тоглоомуудын нэг юм. PUBG MOBILE тоглоомын олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд Монголын баг тамирчид дэлхий дахиныг гайхшруулсан амжилт үзүүлсээр байна. Тэгвэл Монголын “ZEUS” багийн хувьд олон улсын тэмцээнд амжилттай оролцож, PUBG MOBILE GLOBAL CHAMPIONSHIP 2020 (PMGC) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр эзэлсэн бол тэд энэ удаад 2021 PUBG MOBILE PMPL Өмнөд …

  • 14 June

    Халдвар авсан, ойрын хавьтал болсон тохиолдолд тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай холбогдоорой

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 11-13-ны хооронд иргэдээс нийт 705 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 46 иргэн хандсанаас 23 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 23 иргэнтэй оператор ажилтан холбогдож, асуултад хариулт өгчээ. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 38, явуулын найман цэгээр 79 багийн 443 эмч, ажилтан ажиллаж, 6589 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.   Зургадугаар сарын 3-ны өдрөөс шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ …

  • 14 June

    Голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцална

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой байдлын газраас онлайнаар зохион байгуулсан юм. Тэрбээр улаанбаатарчуудын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа тус байгууллагын алба хаагчдад талархал илэрхийллээ. Хотын дарга өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс биелэлт 81.7 хувьтай …

  • 14 June

    Д.Тогтохсүрэн: Баяр наадмаас өмнө энэ оны төсөвт тодотгол хийнэ

    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн“Бүлгийн ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Намын бүлгийн хурлаар Ерөнхий сайдын мэдээллийг гурван чиглэлээр сонслоо. Нэгдүгээрт, Covid-19-ийн нөхцөл байдал улс оронд хүндхэн байна. Хоёрдугаарт, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо. Тухайлбал, төсвийн тодотгол, Улсын баяр …

  • 14 June

    “Болор цом-38” их наадмын хоёрдугаар шатанд 30 бүтээл шалгарлаа

    “Болор цом“ яруу найргийн наадам нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг яруу найрагчид, уншигчдын томоохон баяр юм. Анх 1983 онд уг наадам зохион байгуулагдсан цагаасаа хойш ард олны зүй ёсны талархлыг хүлээж, зөвхөн яруу найрагчид төдийгүй олон түмний хүсэн хүлээдэг томоохон наадам болж өргөжсөн билээ. Энэхүү наадамд жил бүр 200 гаруй найрагчид оролцохоор шүлгээ ирүүлдэг ба эдгээрээс 30 найрагч …

  • 14 June

    Монголбанкны Эрдэнэсийн сангийн дэргэд “Мөнгөн тэмдэгтийн танхим” нээгдлээ

    Монголбанк үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгох, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд  “Банкны ажилтны өдөр”-ийг угтан Эрдэнэсийн сангийн дэргэд “Мөнгөн тэмдэгтийн танхим” нээлээ. “Мөнгөн тэмдэгтийн танхим”-д Эрдэнэсийн санд хадгалагдаж буй эртний зоос, Монгол Улсад төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос зэрэг нэн ховор, түүхэн ач холбогдолтой үзмэрүүд хадгалагдаж байна. Тухайлбал 20 …