Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр өөрийнх нь хэлсэн зүйл олны анхаарлыг татсан сэдэв болсонд дараах тайлбарыг өглөө. Тэрээр “Жендэрийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн үг нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсан. Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр далайцтай ажил хийе хэмээн хэлэлцсэн. Түүнд Ерөнхий сайдынхаа хувьд 3-4 …
Мэдээ мэдээлэл
March, 2021
-
6 March
“Сэтгүүлч Батдорж” сангаас оюутнуудад зориулсан тэтгэлэгт уралдаанаа найм дахь жилдээ зарлалаа
“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлзүйн ангийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт уралдаанаа найм дахь жилдээ зарлалаа. Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэн түүхэн өдрөөр энэхүү уралдааныг зарлаж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр буюу тавдугаар сарын гуравны өдөр шилдэг бүтээлийн эздийг тодруулдаг уламжлалтай. Энэхүү уралдаанд тэргүүн байр эзэлсэн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Сэтгүүлч Батдорж” сангаас олгодог. Үүнээс гадна тусгай байрт таван оюутан шалгаруулж, мөнгөн …
-
6 March
ХЭҮК:401-р хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзлаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан Ажлын хэсэг 2021 оны 3 дугаар сарын 5-нд ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангид хяналт шалгалт зохион байгуулж, ХЭҮК-ын гишүүний …
-
6 March
Засгийн газар вакцин импортлох аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үндэсний хэмжээнд эм ханган нийлүүлэгч “Монос трейд”, “Монгол эм импекс концерн”, “Ач үр” зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзав. Дархлаажуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгааг Шадар сайд хэлж, вакцины татан авалтыг хурдасгахад шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэв. Аж ахуйн нэгжүүд вакцин авчран хадгалж, нөөцлөх бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ. …
-
5 March
Ирэх 7 хоногоос өдөрт 15-20 мянган хүнийг вакцинжуулна
Шадар сайд С.Амарсайхан вакцинжуулалтын аяныг эрчимжүүлж байгаа талаар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллийг тоймлон илэрхийлбэл: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж 3, 4 сард нийслэл хотод амьдарч байгаа насанд хүрсэн 1 сая иргэнийг, 5,6 сард хөдөө орон нутгийн 1 сая иргэнийг вакцинжуулна . Ингэхдээ эхний ээлжинд худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 40.000 иргэн, бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж байгаа 45.000 …
-
5 March
Сургалтын хөтөлбөрийн үр дүн гартал тууштай хэрэгжүүлэх бодлого барина
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын хүрээлэнд ажиллалаа. Боловсролын хүрээлэн нь 1956 онд байгуулагдсан. Зургаан сектортойгоор бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг тасралтгүй явуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн иргэд, олон нийт, шийдвэр гаргагчдыг судалгаа, …
-
5 March
“Үхэр жил” дурсгалын мөнгөн зоос худалдаалж эхэллээ
Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2021 онд Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилд зориулан “Үхэр жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. Тус дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урлаж, хэсэгчлэн алтаар бүрсэн байна. Монголбанкнаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлсэн. Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байна. …
-
5 March
Х.Чимгээ:Худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна
Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас хөл хорионы дэглэмийг сулруулж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолыг тус тус үндэслэн УОК-ын даргын түр журам батлах тухай тушаал гарсан юм. Энэ шийдвэрийн хүрээнд НМХГ-аас аж ахуйн нэгж, байгууллага, …
-
5 March
Түлэнхийн мэс заслыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлнэ
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021оны 1 дүгээр сарын 21 өдрийн 03 дугаар тогтоолоор “Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам батлагдаж Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна. Уг тогтоолд өндөр өртөгтэй түлэнхийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь төлөхөөр тусгаж өгсөн. ГССҮТ-ийн сүүлийн 3 жилийн судалгаагаар 0-5 насны нийт 11 мянган хүүхэд түлэгдэж тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 8387 …
-
5 March
Халдварын голомт идэвхтэй байгаа Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг дархлаажуулна
“Ковид-19” цар тахлын эсрэг дархлаажуулалтын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Засгийн газар, Улсын онцгой комисс дархлаажуулалтыг хоёр шаттай хийхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд буюу 3-5 дугаар сард халдварын голомтууд идэвхтэй байгаа Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг дархлаажуулна. Үүнд томоохон зах, худалдаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа 40 мянган хүн, боловсролын бүх шатны …
-
5 March
Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэдийн анхааралд
Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэд бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулна уу. Иргэд өргөдөл, шилжүүлгийн баримт болон иргэний үнэмлэхний хуулбарын хамт илгээнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
5 March
“Оюутолгой” ХХК татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийг төллөө
Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан. “Оюутолгой” ХХК 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл …
-
5 March
Л.Оюун-эрдэнэ: Жендэрийн үндэсний хороо шинэ арга барилаар ажиллана
Жендерийн Үндэсний хорооны ээлжит хурал боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хурлыг даргалж, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ”-ний тайланг сонсож, Жендэрийн үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлав. Тавдугаар сард хороог дахин хуралдуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэхээс гадна хорооны гишүүдийн саналыг тусган 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлтүүдийг …
-
5 March
О.Дашпагма:15432 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.05-НИЙ 11:00 ЦАГ/-ийн нэгдсэн мэдээллээр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлого зохицуулалтын газрын Халдварт өвчний хэлтсийн ахлах шинжээч Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар дараах зүйлийг хэллээ. Халдварт өвчний хэлтсийн ахлах шинжээч Д.Нарангэрэл: Улаанбаатар хотод коронавирусийн өндөр идэвхтэй 20 гаруй голомт бий. Сүүлийн өдрүүдэд хавьтал, тохиолдлуудын тоо нэмэгдэж …
-
5 March
ХӨСҮТ: 77 хүнд коронавирусийн халдвар илэрлээ
Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал болон дархлаажуулалтын явцын мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 13206 хүнд шинжилгээ хийснээс 77 хүний сорьцод коронавирус илэрлээ. Гадаадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдолд бүртгэгдээгүй. Шинээр нэмэгдсэн халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Шинээр бүртгэгдсэн нийт 77 халдварын голомтын хувьд 71 нь өмнө …