Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 4 March

    Улсын онцгой комиссын шуурхай штабын ажиллах журмыг шинэчлэв

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тушаал гарган Шуурхай штабын ажиллах түр журмыг шинэчлэн баталлаа. Улсын онцгой комиссын дарга бодлого, стратегийн удирдлагаар хангах бөгөөд өдөр тутмын ажлыг Штабын дарга хариуцна. Штабын даргын дэргэд нийгэм, эдийн засгийн бодлого болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, тандалт, эрсдэлийн асуудал хариуцсан зөвлөх, эрдэмтдийн баг, яамдын дэд сайд нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж, …

  • 4 March

    Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уг ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр /2021.03.04/ …

  • 4 March

    Тусгай үүргийн онгоцоор 14 улсаас 169 иргэн ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус нислэгээр АНУ, Австрали, Тайван, Филиппин, Канад, АНЭУ, Малайз, Камбож, Бразил, Вьетнам, Йемен, БНСУ, Итали, Сингапураас 169 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 80 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай, 64 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 14 нь өндөр настан, 8 нь эрүүл …

  • 4 March

    ХЭҮК:Ахмад настны асрамжийн үйлчилгээн дэх хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүллээ

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд үйлчлүүлэгчдийн эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн билээ. Хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчлийг арилгуулах, зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу хариуцлага тооцуулах, цаашид хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй ажиллах талаар холбогдох арга хэмжээ авахуулахаар Хүний эрхийн Үндэсний …

  • 4 March

    “Хайрлагдсан эмэгтэй” уралдаан зарлагдлаа

    Хайртай ээжийгээ, халамжит ханиа хэрхэн баярлуулахаа шийдээгүй явна уу. Тэгвэл баярлуулангаа, уралдаанд оролцоод гайхалтай шагналын эзэн болж гэр бүлээрээ баяраа тэмдэглэн өнгөрүүлээрэй. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж МЗХ-ноос цахим уралдаан зарлаад байна. Уралдаанд оролцоход ердөө амархан та хайртай эмэгтэйгээ хэрхэн баярлуулж буй тэрхэн мөчөө дүрсжүүлэн, зурагжуулж   МонголынЗалуучуудынХолбооныЕрөнхийлөгчОтгоныГэрэлт-Одхуудсыг холбон /tag/ нийтлэхэд л хангалттай.

  • 4 March

    Соёл, урлагийн салбарынхан Төрийн дээд шагнал хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал гардуулах ёслол боллоо. Шагналыг Соёлын сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар гардуулав. Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг …

  • 4 March

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж хэвийн байна

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штаб улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна.Нийслэл, аймгуудаас 2021 оны 03 дугаар сарын 02-нд авсан тодотгосон судалгаагаар улсын хэмжээнд 19.9 мянган тонн малын мах, 172.9 мянган тонн гурил, 1.4 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, …

  • 4 March

    Агаарын бохирдлын нэгдсэн мэдээллийг “АГААР НЭГ” платформоос авах боломжтой

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын захиргаа, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран агаарын бохирдлын талаарх нэгдсэн мэдээллийн “Агаар Нэг” платформыг бүтээсэн. Энэхүү платформ нь Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй байгууллагууд судалдаа мэдээлэл хуваалцах, туршлага солилцох, хамтран ажиллах орчныг бүрдүүлэх зорилготой юм. Нөгөө талаараа иргэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж …

  • 4 March

    УОК-ын Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ

    Шадар сайдын дэргэдэх шуурхай ажлын хэсэг өчигдөр /2021.03.03/ хуралдлаа. Хуралдааны эхэнд Шадар сайдаас өмнөх өдрүүдэд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн хэрэгжилтийг сонслоо. Ирэх дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хүртэлх эрүүл мэндийн байгууллагуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, дархлаажуулалтын явцын мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Шадар сайдын зүгээс тусгаарлалтын байрны орчин нөхцөлийг сайжруулах, вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгав. Улсын онцгой комиссын …

  • 4 March

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна. 2021 оны 03 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс …

  • 3 March

    Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд “Ковид-19” халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрдэмтдийн багийн төлөөллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Энэ оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм байна. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах …

  • 3 March

    Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 58 нас хүрлээ

    Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 58 нас хүрч байна. Тэрээр самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан гавьяат тамирчин цолтой нэгэн. 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгсч, мэргэжлээрээ найман жил ажиллажээ. Энэ үедээ анхны гэргий Ц.Энхтуяатай танилцаж, хоёр хүүхэдтэй болсон. 1990 оноос эхлэн бизнесийн  салбарт хүч үзэж, “Женко” ХХК-иа …

  • 3 March

    Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө буурч, цахилгаан, дулааны төлбөрөө төлж эхэлнэ

    Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн. Засгийн газраас өнгөрсөн  тавдугаар сарын 6-нд танилцуулсан энэ шийдвэр долдугаар сарын 1 хүртэл хүчинтэй. Иймд хүүхдүүд долдугаар сарын 1-нээс сар бүр хорин мянган төгрөгийг дансандаа хүлээж авдаг болно. АХБ-ны судалгаагаар Засгийн газраас цар тахлын үед өрхүүдэд зориулан нийгмийн хамгааллын арга хэмжээ хэрэгжүүлээгүй …

  • 3 March

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ТАВДУГААР САРЫН 01-НЭЭС АГААРЫН ХИЛЭЭ НЭЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэхээр төлөвлөж байна. Хилийн хяналтын байгууллагын албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах, халдварын сэжигтэй хүнийг боомтод түр тусгаарлах өрөө, зорчигч, хилийн …

  • 3 March

    “Хэлтгий заяа” кинонд тоглосон Ш.Долгор “Алтан гадас” одон хүртлээ

    Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Долгор өнөөдөр “Алтан гадас” одонгоор шагнуулав. Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Долгорын Биеийн тамир, спортын салбарт, спортын эрдэм шинжилгээ, судалгааны үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд “Алтан гадас” одон хүртээлээ. Шагналыг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц гардуулав. …