Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 30 March

    КОВИД-19-ийн эсрэг ажиллаж байгаа 2,230 эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн урамшуулал олгоно

    Дэлхийн эмч нарын баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав. Хавдар судлалын үндэсний төвд 03 сарын 26-ны өдрөөс хавдартай иргэдийг Пфайзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн бөгөөд вакцинд хамрагдуулалт хэрхэн явагдаж байгаатай Ерөнхий сайд танилцлаа.  КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хандивласан 25,740 тун Пфайзер вакцины тухайд эрхтэн шилжүүлэн суулгасан, архаг хууч өвчтэй, …

  • 30 March

    Шүлснээс covid-19 илрүүлэх оношлуурыг ашиглах гэрчилгээг олголоо

    Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Covid-19 өвчнийг илрүүлэх PCR оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг олголоо. Уг гэрчилгээг өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, оношлуур бүтээх эрдэмтдийн багийн зөвлөх АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар нарт гардуулан өглөө. Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур нь covid-19 өвчнийг оношлох ажилд томоохон ахиц авчрах боломжтой. Учир нь …

  • 30 March

    Өнөөдрийн байдлаар 74 тусгаарлан ажиглах байранд 3192 иргэн байна

    Улсын хэмжээнд 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 74 тусгаарлан ажиглах байранд нийт 3192 иргэн байна. Үүнээс нийслэлд 28 тусгаарлан ажиглах байранд 2004 иргэн, орон нутагт 46 тусгаарлан ажиглах байранд 1188 иргэн байгаа юм. Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 666 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 30 March

    “Корэйн Эйр” компанийн нислэг 21:00 цагт газардах хуваарьтай байна

    Цар тахлаас сэргийлэх зорилгоор тогтоосон хилийн хязгаарлалтын улмаас жил гаруй хугацаанд Сөүл-УБ чиглэлд нислэг үйлдээгүй “Корэйн Эйр” компанийн нислэг өнөөдөр хийгдэнэ. Тус нислэг 21:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.  Нийт 256 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Тайж”, “Амар”, “Кемпински”, “Новотел”, “Рамада” зочид буудалд тусгаарлана.   Энэхүү нислэг нь ирэх сард гадаадын авиа компанийн гурван нислэгийг хүлээн авах, тавдугаар …

  • 30 March

    УОК-ын Шуурхай штаб:Алтанбулагийн боомтоор 49 иргэнийг татан авна

    УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг  өнөөдөр 15-18 цагийн хооронд зохион байгуулна. Алтанбулагийн боомтоор 49 иргэнийг татан авах бөгөөд иргэдийг тусгай зориулалтын автобусаар  Улаанбаатар хотод  авч ирж, “Баянхангай” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 30 March

    Г.Болдмаа:Халдвар аваад эдгэрсэн хүмүүс 6-8 сарын дараа дархлаажуулалтад хамрагдана

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.30/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –Халдвар аваад эдгэрсэн хүмүүст эсрэг бие хэдэн хувьтай тогтож байгаа вэ. Эдгэрсэн хүмүүс хөдөө орон нутагт зорчиж, ажлаа хийж болох уу? -Халдвар аваад эдгэрсэн 4,835 хүн байгаа бөгөөд тэдний 95 хувьд эсрэг биет үүссэн. Эдгээр хүмүүс давтан шинжилгээнүүд нь сөрөг …

  • 30 March

    Б.Ууганбаяр:Ахмад настантай нэг гэрт амьдардаг иргэд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдөх хэрэгтэй

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.30/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Одоогоор Улаанбаатар хот болон Өмнөговь, Дархан-Уул, Говь-Алтай, Орхон, Дорноговь, Төв аймагт эхний ээлжийн вакцинжуулалт эхлээд байна. Өчигдөр 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 290,108 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ. Вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. …

  • 30 March

    Г.Болдмаа:Улаанбаатарт 404, орон нутагт 77 тохиолдол бүртгэгдлээ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.30/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа “Сүүлийн 24 цагт 14218 хүнээс шинжилгээ авахад 481 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8070 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлууд нь дотоодод бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 404 нь нийслэлд, 77 нь орон нутагт бүртгэгджээ. Нийт эмчлүүлж байгаа …

  • 30 March

    Ц.Цогтбаатар алт, Г.Хэрлэн, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртэж жүдочид багаараа гуравдугаар байр эзэллээ

    Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Гүржийн нийслэл Тбилис хотноо олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга”-д амжилттай оролцож, 2 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 80 улсаас гуравдугаар байр эзэллээ. ОУХМ Ц.ЦОГТБААТАР ХОЁР ТЭМЦЭЭН ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ Гүржийн нийслэл Тбилис хотноо зохион байгуулагдсан Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Их дуулга ангиллын тэмцээний хоёр дахь өдөр -73 кг-ын жинд …

  • 30 March

    МУГТ М.Уранцэцэг хоёр Гранд Слам тэмцээнд дараалан түрүүллээ

    Гүржийн нийслэл Тбилис хотод Олон улсын жүдо бөхийн холбооны /IJP/ Дэлхийн цуврал тэмцээн Гранд Слам ангиллаар анх удаагаа зохион байгуулагдлаа. 80 орны эрэгтэй 253, эмэгтэй 211 нийт 464 жүдоч оролцсон тус тэмцээний эхний өдөр манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг алтан медаль хүртсэнээр дараалан хоёр тэмцээнд түрүүлж, чансаагаа 1000 оноогоор нэмж, Японы Фүна Тонакиг …

  • 30 March

    Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа

    Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанаар аймаг,  нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд багтаан баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороог тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтын нэг бол …

  • 30 March

    Вакцинжуулалтад Дэлхийн банкны ОУХА-ийн нэмэлт санхүүжилтийн хөнгөлөлттэй зээлийг ашиглана

    Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Засгийн газраас коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, тахлаас урьдчилан сэргийлэх, вирусийн халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай цар тахлын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц Монгол …

  • 30 March

    2024 он гэхэд газрын тосны бүтээгдэхүүний 55 хувийг дотооддоо үйлдвэрлэнэ

    Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 1.95 сая тонн. Энэ хэрэглээг бид 100 хувь импортоор хангадаг ба үүнд жил бүр 1.0 тэрбум доллар зарцуулдаг. 2024 он гэхэд хэрэглээ 2.5 сая тонн болж өсөх бөгөөд үүнийг дагаад гадагш чиглэсэн долларын урсгал ч нэмэгдэнэ. Иймд 1 жилд зарцуулдаг импортын бүтээгдэхүүний өртгөөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг …

  • 30 March

    Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх дөрөвдүгээр сард агаарын температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутаг, Төв болон Өмнөговь аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Баян–Өлгийн ихэнх, Ховдын өмнөд хагас, Говь–Алтайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудын нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн …

  • 30 March

    Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжив

    Улсын онцгой комисс өчигдөр цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлэв. Уг саналд 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ. УОК-оос тус саналыг …