Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 7 October

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө. Ярианы эхэнд ноён Помпео Монгол Улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа хойшлуулах болсондоо харамсаж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Помпеогийн айлчлал ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үргэлжлүүлэн, Монгол Улс …

  • 7 October

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2020 оны 10 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас орно. …

  • 6 October

    Хамгийн түгээмэл 9 зүүд таны сэтгэл зүйн талаар юуг өгүүлдэг вэ?

    Ихэнх сэтгэл судлаачид зүүдний тайллыг үгүйсгэдэг.  Гэхдээ “The Independent” сэтгүүлийнхэн зүүдний талаар судалгаа хийж буй сэтгэл зүйч Йен Уоллестэй ярилцаж чадсан бөгөөд тэрээр 30 жилийн туршид 150 мянга гаруй зүүдийг тайлсан байна. Ингээд тэрээр хүмүүсийн хамгийн их зүүдэлдэг 9 зүүдний жагсаалтыг гаргаж, тэдний тайлалыг хүргэсэн аж. 9. Нууц өрөө Утга: Гэрийн өрөөнүүд гэдэг таны хувийн амьдралыг тодорхойлж байгаа юм. Хэрвээ та …

  • 6 October

    Эмэгтэйчүүдийн аашлах нь тэдний байгалаас заяасан амьд үлдэх арга гэдгийг тогтоожээ

    АНУ-ын Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд эмэгтэй хүний ​​өндөр сэтгэл хөдлөлийг судалж, үүний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар олжээ. Эмэгтэйчүүдийн уур уцаар нь хувьсамтгай зан эсвэл сэтгэл зүйн тэнцвэргүй байдлийн аль нь ч биш бөгөөд байгалиас заяасан “амьд үлдэх” тусгай механизм юм. Одоо сэтгэл хөдлөл ихтэй бүсгүйчүүдийн учир бүрэн тайлагдсан тул та тэднийг ямар нэгэн зүйлд буруутгаж чадахааргүй боллоо… Олон зууны турш эмэгтэйчүүдийг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, ааш муутай …

  • 6 October

    Хямд өртөгөөр байшинтай болсон сонирхолтой түүхүүд

    Америк улсад орон сууц худалдан авах 20%-ийн урьдчилгаа мөнгөө бүрдүүлэхийн тулд дундаж орлоготой айл багадаа 6 жилийг зарцуулдаг гэнэ. Энэ хугацаа нь улс орон, айл өрх бүрд харилцан адилгүй. Бид хэчнээн их цаг хугацааг туулж, хэр хэмжээний мөнгө хадгалж эсвэл ямар их өр, зээл авч байж өөрийн гэсэн байртай болдог билээ дээ. Тэгвэл тууштай хадгалж биш, тууштай итгэснээр Мөрөөдлийн байшинтай …

  • 6 October

    С.Жавхлан энэ сарын 16-нд Бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр болжээ

    Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 16-ны Баасан гаригт  Бөхийн өргөөнд “Монголоороо байгаасай” тоглолтоо хийхээр болжээ. Улс төрөөс эргээд дуучны эгнээндээ шилжсэн, УИХ-ын гишүүн асан тэрбээр өнгөрсөн сарын 26-нд Төв цэнгэлдэхэд “Монголоороо байгаасай” бие даасан тоглолтоо хийх зар түгээсэн ч “цаг агаарын нөхцөл байдлын улмаас” хэмээн тоглолтоо түр хугацаагаар цуцалж буйгаа мэдэгдсэн билээ. С.Жавхлан манай сайтад өгсөн ярилцлагадаа …

  • 6 October

    Энэ сард НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг олгоно

    Татварын хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа билээ. Тодруулбал, I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, II улирлын буцаан олголтыг долдугаар сард, 3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард, 4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгогдоно. Энэ дагуу III улирлын буцаан олголтыг энэ  сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэх талаар татварын байгууллагаас …

  • 6 October

    Хөгжмийн зохиолч Б.Чинбат талархлын тоглолтоо хийнэ

    “Никитон” хамтлагийн гишүүн, хөгжмийн зохиолч Б.Чинбат аравдугаар сарын 11-нд талархлын тоглолтоо хийх гэж байна. Түүний “Chinbaa &Friends” хандивын тоглолт өнгөрөгч нэгдүгээр сард болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдоод байв. Хөгжмийн зохиолч Б.Чинбат хүнд хэцүү цагт чин сэтгэлээсээ хандив өгч тусалсанд талархсан сэтгэлээ илэрхийлж, уран бүтээлчидтэйгээ хамтран тоглолт хийхээр болжээ. Талархлын тоглолт Улаанбаатар паласын концертын их танхимд аравдугаар сарын 11-нд …

  • 6 October

    Б.Халиун:Хүүхдийн нэр төр, эрх ашгийг эн тэргүүнд тавихгүйгээр мэдээллийг олон нийтэд цацаж байгаа нь хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунтай ярилцлаа. -Бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой цочирдом мэдээлэл сошиал орчинд түгэх боллоо. Ер нь хүүхэдтэй холбоотой мэдээлэлд хэрхэн хандах ёстой юм бэ? -Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хуульд “Хувь хүний нууц” гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль …

  • 6 October

    Ш.Ичинхорлоо: Ирээдүйд техник, технологи хэдий хөгжсөн ч сайн багшийн шинжид хүнлэг сэтгэл гарцаагүй үлдэнэ

    Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн профессор, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ш.Ичинхорлоотой ярилцлаа. -Танд багш нарын өдрийн мэнд хүргэе! Өнгөрөгч жил Монголын багш нарын VII их хурлыг “Сайн багш сайхан ирээдүй” уриатай зохион байгуулж байсныг та санаж байгаа байх. Тэгвэл сайн багш гэж ямар багшийг хэлэх вэ? -Сайн багшийн тухай ойлголт үеийн үед байсан. ХX зуунд их мэдлэгтэй, түүнийгээ хүүхэд, залууст харамгүй өгдөг, мэргэжлээ …

  • 6 October

    Нотлогдсон: Хүний амьдралын хамгийн аз жаргалгүй насыг тогтоожээ

    АНУ-ын эрдэмтэд хүний аз жаргалгүй насыг тогтоожээ. Судалгаанд 132 орны янз бүрийн насны иргэд дунд амьдралдаа хэр их сэтгэл ханамжтай байдаг талаар нь санал явуулсан байна. Судалгааны үр дүнд дийлэнхи хүмүүсийн хамгийн аз жаргалгүй үе нь дунджаар 47,2 насанд тохиодог гэнэ. Харин энэ байдал хөгжиж буй улсын иргэдэд арай эрт буюу 43 насанд нь тохиодог гэжээ. Энэ хямрал нь ойролцоогоор …

  • 6 October

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн улс орнууд чуулж байна

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 71 дүгээр чуулган өнөөдрөөс эхлэн виртуаль хэлбэрээр хуралдаж эхэллээ. Энэ удаагийн чуулганы даргаар Филиппин Улс, дэд даргаар Фижи Улс сонгогдов. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусус уламжлал ёсоор чуулганы нээлтэд цахим мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Номхон далайн баруун бүсэд ДЭМБ-ын бусад бүсүүдтэй харьцуулахад КОВИД-19 халдварын өвчлөл, эндэгдлийн тохиолдол хамгийн цөөн бүртгэгдсэн болохыг тэмдэглэж, цаашид сонор …

  • 6 October

    Монгол Улсад анх удаа бие дааж хэвлийн гол судасны цүлхэнд стент графт суулгац тавих мэс заслыг амжилттай хийлээ

    Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч АУ-ны доктор, профессор З.Лхагвасүрэн тэргүүтэй судсан дотуурх мэс засал болон зүрх судасны  мэс засал, зүрх судасны эмч нарын хамтарсан баг хоёр ташааны тараагуур судасыг хамарсан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэний эмгэгт өөрсдөө бие даан судсан дотуурх мэс заслын аргаар “Стент графт” буюу өмсгөлтэй …

  • 6 October

    Н.Түвшинбаяр: Тамирчид “Токио-2020” олимпийн наадмын бэлтгэлээ хангаж байна

    Олон Улсын Олимпийн Хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах энэ сарын 02-ны өдөр ОУОХ-ны нийт гишүүн Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгчидтэй цахим уулзалт хийж, “Токио-2020” олимпийн наадмын талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ. Цахим уулзалтад нийт 150 гаруй орны Олимпийн хорооны ерөнхийлөгч оролцсон бөгөөд ярилцлага хоёр цаг орчим үргэлжилсэн юм. Цахим уулзалтын эхэнд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Токио-2020” олимпийн наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулахаар бэлтгэл …

  • 6 October

    Дэлхийн 10 хүн тутмын нэг коронавирусээр халдварлаж болзошгүй

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр Швейцарийн Женев хотод тусгай уулзалт хийжээ. Энэ уулзалтын үеэр дэлхий дээр амьдарч байгаа 10 хүн тутмын нэг коронавирусийн халдвар авч болзошгүй гэсэн судалгааг танилцуулжээ. Тиймээс дэлхийн долоон тэрбум гаруй хүн амын дийлэнх нь халдвар авах эрсдэлтэй хэвээр байгаа гэдгийг сануулсан байна. Одоогоор коронавирусээр 35 сая гаруй …