Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 28 July

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон орон нутагт ажиллалаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй албаны хүмүүс орон нутагт ажиллалаа. Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Нефть боловсруулах үйлдвэр болон Сайншанд хотын хоорондох авто болон төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын сүлжээний ажлууд дууссан. Одоогоор талбайн газар шорооны ажил хийгдэж …

  • 28 July

    Сайншанд-Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

    Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг хүчтэй аадар борооны улмаас сэтэрч, их хэмжээний эвдрэл үүсч, улмаар долдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хаасан билээ. Энэ дагуу Дорноговь аймгийн онгой комисс газар дээр ажиллаж, дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд Замыг засварлах зураг төсвийг яаралтай хийлгэж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх;Дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулах хүртэл тодорхойгүй …

  • 28 July

    Үндэсний инновацын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээнд тус бүр 30 сая төгрөгийн шагнал олгоно

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацын шагнал” олгоно. Үндэсний инновацын шагнал нь “Шилдэг инновацын бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инновац” гэсэн төрөлтэй байна. Шилдэг инновацын бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг …

  • 28 July

    Дэнжийн мянгын замыг амралтын өдрүүдэд хаана

    Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дэнжийн мянга”-ын автозамын доогуур Дулааны шугам татах ажил хийгдэх тул 2020 оны 08-р сарын 01-ний Бямба гарагийн 13:00 цагаас 08-р сарын 02-ны 06:00 цаг хүртэл тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг хааж, зам сэтлэн ажил гүйцэтгэх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

  • 28 July

    З.Мэндсайхан: Малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж бэлчээрийн даацад нийцүүлэх шаардлагатай

    Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх,  ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян,  Цаг уур, орчны шинжилгээний  газрын хэлтсийн дарга  Л.Оюунжаргал, онцгой комиссын гишүүд …

  • 28 July

    Турк улсад амьдарч байгаа монгол иргэдэд шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав. Элчин сайд Ахмет Язал Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарыг хамран өргөжин хөгжиж буйг тэмдэглэв. Хоёр талын харилцааг цаашид худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцлоод 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол, Туркийн …

  • 28 July

    Сургууль, цэцэрлэгийн гарцыг хааж барьсан хашааг буулгахаар боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, барилгын …

  • 28 July

    Налайхын их уурхайн дурсгалыг мөнхжүүлсэн орчин үеийн баримал хөшөөг иргэдийн дэмжлэгээр бүтээн босгоно

    Налайхын их уурхайн түүхт 100 жилийн ойд зориулан бүтээж байгаа “Ударник” хүрэн морины сийлбэр бүхий “Дуудлага” хэмээх орчин үеийн орон зайн баримал хөшөөний явцын талаар дүүргийн удирдлагууд хэлэлцлээ. 20м өндөр, 30м урттай тус хөшөөг Налайхын унаган хүү, “далны” хэмээн алдаршсан дуучин, сийлбэрч Т.Баттогтох санаачилан, дүүргийн удирдлага, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд уухайлан дэмжиж, хандив тусламжаа өрнүүлсээр байна. Дүүргийн ЗДТГ-ын …

  • 28 July

    Нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо

    Засгийн газрын тухай хуулийн 20.5-д заасныг үндэслэн Эрчим хүчний сайдын эрхлэх ажлын хүрээнд түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт, эрчим хүчний нүүрсний асуудлыг хамаарах болсонтой уялдуулан Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Багануур” ХК болон “Шивээ-Овоо” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхай 40 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж …

  • 28 July

    УОК-ын шуурхай штаб 64016 дуудлага хүлээн авчээ

    Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-аас эхлэн 18001105 318277, 263554 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байна. Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 64016 дуудлага хүлээн авч …

  • 28 July

    ГХ-ны сайд Н.Энхтайван эдийн засагт үүсч буй хүндрэлийг шийдвэрлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Сайд Н.Энхтайван НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг тууштай дэмжиж, ялангуяа сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулах, жендерийн тэгш байдлыг хангах, эх нярайн эндэгдлийг бууруулах …

  • 28 July

    М.Оюунчимэг: Нийгмийн бодлогын байнгын хороо ирэх дөрвөн жил МСҮТ-үүдийг онцгой анхааран ажиллана

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг /2020.07.27/ Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж, ХНХЯ-ны мэргэжлийн боловсролын сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа нартай уулзаж, санал болон үүрэг чиглэл өглөө. Цар тахлын үед ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдээ орлоготой байлгах чухал байгааг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг уулзалтын эхэнд онцоллоо. Иймээс Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг ковид19-ийн …

  • 28 July

    УОК:Цэцэрлэг, сургуулийг нээх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

    Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.07.28/ 14:00 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх, есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

  • 28 July

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр улсын эрүүл мэндийн салбарын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ цаашид БНХАУ-тай анагаах ухаан, эрүүл мэндийн шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн хамтарсан үйл ажиллагаанууд хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрчлэн …

  • 28 July

    Он гарсаар 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна

    Он гарсаар улсын хэмжээнд 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Увс зэрэг 14 аймгийн 69 суманд нийт 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 10158 /га/, хээрийн 215.715 /га/ нийт 225.874 /га/ талбай өртөж, 2 гэр, 4 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж нийт 1.6  тэр бум төгрөгийн …