Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид орон нутаг зорчих хүсэлтэй иргэдийн шинжилгээ өгөх 22 цэгийн халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна. Шинжилгээнд 2020-11-29-ний өдөр 11361 иргэн хамрагдлаа. Тус цэгүүдэд ариутгал цэвэрлэгээг 2 цаг тутамд хийлгэж, 16044 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийлгүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүллээ. Шалгалтын явцад шинжилгээ авах эмч, эмнэлгийн ажилчдын өмсөх хамгаалах хувцас хэрэгсэл, комбинзон тараагдаагүйгээс 37, 39, 41-р сургууль дээр шинжилгээ цагтаа эхлээгүй байна. Мөн 4, 62, 39, 44-р …
Мэдээ мэдээлэл
November, 2020
-
30 November
300 орчим зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт гаргажээ
Өчигдөр өглөө Нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн байна. Айдасын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргахаар ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх Хонхорт орж ирсэн 300 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт …
-
30 November
Товчоодоор хот руу 1322 иргэн нэвтэрч, 1420 иргэн гарсан байна
Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хөл хориог дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй …
-
30 November
Хот хооронд зорчих хүсэлтээ гаргасан иргэдийн анхааралд
Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтад байгаа 85000 иргэд зорчих хүсэлтээ ирүүлжээ. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг монгол улсын засгийн газар, зам, тээврийн хөгжлийн яам холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион …
-
30 November
М.Идэрбат:Бичигт боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн явагдаж байна
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өнөөдөр болов. Хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны …
-
30 November
Төмөр замын 15892 ажилтан шинжилгээнд хамрагджээ
Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15956 хүнээс …
-
30 November
Хот хооронд зорчих иргэд юуг анхаарах вэ?
Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хөл хорионы дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. 1. Иргэн та цахимаар www.119.mn сайт руу хандан Улаанбаатар хотоос орон нутагт, орон нутгаас нийслэл хот руу болон аймаг, сум хооронд зорчих хүсэлтээ бүртгүүлэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно. 2. …
-
30 November
БОАЖЯ:Хотод орж ирсэн зээрийн сүргийг буцаахаар ажиллаж байна
Өчигдөр өглөө Нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх Хонхорт орж ирсэн 200 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргалаа. Айдасын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргахаар ажиллаж …
-
30 November
ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод PCR шинжилгээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна
Цар тахлын үед ЗӨСҮТ-ийн суурин болон явуулын 2 лаборатори хөдөө, орон нутгийн алслагдсан цэгүүд, боомтуудад шуурхай шинжилгээ хийж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ЗӨСҮТ-ийн суурин лаборатори нь 14900 гаруй шинжилгээ хийснээс хатуу хөл хорионы үед 6000 гаруй шинжилгээг хийгээд байна. Харин явуулын авто лаборатори нь Замын-Үүдэд 5 удаа ажиллаж 1281 сорьц, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод ажиллаж 132 сорьцод шинжилгээ хийж 2 эерэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж 526 сорьц …
-
30 November
Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгалаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов. Халдвар тархаагүй, бүртгэгдээгүй, тархалтыг хязгаарласан бусад аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас бууруулж 10 хоног …
-
30 November
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын …
-
29 November
Хөл хорионы хязгаарлалтгүйгээр үйл ажиллагаа явуулах 18 салбар
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймгуудад тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 11-нийг хүртэл хэсэгчилсэн байдлаар сунгав. Ингэхдээ дараах 18 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр боллоо. Тухайлбал, Эрчим хүч хангахХүнсний үйлдвэрлэл, худалдааГазрын тосны үйл ажиллагааХот суурин, ариутгалЭрүүл мэндийн байгууллагаБанк, санхүүХэвлэл мэдээлэл, харилцаа холбооУлсын онц чухал объектМалын өвч тэжээлийн үйлдвэрлэл, тээвэрлэлтГоо сайхны үйлдвэрлэлАрьс, шир боловсруулах үйлдвэрлэлХэвлэх, …
-
29 November
17-гоос доош градустай согтууруулах ундааг худалдаанд гаргахыг зөвшөөрчээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.Хуралдаанаар Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээсэн. Мөн мод модон материал, барилгын үйлдвэрлэл, ноос ноолуур, гоо сайхны гэх мэт боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргалаа.Архи согтууруулах ундаагаар үйлчлэх эсэх эрхийг аймаг, нийслэлийн Засаг захиргааны байгууллага хэрэгжүүлдэг. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 17-аас доош градусын согтууруулах ундааг худалдаалах …
-
28 November
Шуурхай: Архангай аймагт коронавирусийн хоёр тохиолдол батлагдаж тэг зогсолт хийлээ
Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусын халдварын хоёр тохиолдол батлагдлаа. Тодруулбал хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Аймгийн Онцгой комисс нэн яаралтай хариу арга хэмжээг авч, тандалт судалгааг хийн ажиллаж байна. “Ковид-19” халдвараар батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэлтийн машинд дайгдаж Архангай аймагт очсон гэх мэдээлэл байна. Батлагдсан хоёр тохиолдол аав хүү хоёр аж. Үүнтэй холбоотойгоор 12 дугаар сарын …
-
27 November
Д.Сумъяабазар: QR код бүхий зөвшөөрөлтэй 17 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааны үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар цар тахалтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрээр “Одоогийн байдлаар QR код бүхий зөвшөөрөлтэй 17006 автомашин замын хөдөлгөөнд оролцож байна” гэв. Тээврийн хэрэгслийн эрчмийн мэдээлэл: Энгийн өдрүүдэд 450,000-500,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог.Цагийн хязгаарлалтын өдрүүдэд 41,000 хязгаарлалтыг сунгахад 80,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Иргэдийн хөдөлгөөн 70-90 орчим хувь буурсан. Хяналт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл