Бүх банк ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл ажиллахгүй болсноо мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газраас орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы дэглэмийн хугацааг 14 хоногоор сунгасан билээ. Энэ дагуу арилжааны бүх банк түр хугацаанд үйлчилгээ явуулахгүй болсноо өнөөдрөөс мэдэгдээд байна.
Мэдээ мэдээлэл
November, 2020
-
17 November
Г.Загдаад 6,2 жилийн хорих ял, Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноолоо
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутай тооцсон билээ. Тэгвэл шүүх хуралдаан /2020.11.17/ болж шийдвэрээ танилцууллаа.Шүүхээс Г.Загдаад 6 жил 2 сарын хорих ял, түүний эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорих ялыг тус тус оноожээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан, Эрүүгийн хуулийн …
-
17 November
Өчигдөр ОХУ-д COVID-19-ийн 22,778 шинэ тохиолдол бүртгэгджээ
Өчигдөр буюу 11сарын 15 байдлаар ОХУ-д COVID-19-ийн 22,778 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн тохиолдлын 24,8%-д шинж тэмдэг илрээгүй байна.Тухайн улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,948,603-д хүрээд байгаа бол, үүний 1,453,849 эдгэрсэн, 33,489 хүн энэхүү өвчний улмаас нас барсан гэх албаны мэдээлэл байна.
-
17 November
А.Амбасэлмаа:Нэг хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 1762 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн. Харин 1759 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. -Аравдугаар 28-нд Токиогоос ирсэн 202 хүн, -Франкфуртээс ирсэн …
-
17 November
Хүүхдийн 100000 төгрөг өнөөдрөөс харилцах данс руу нь шилжинэ
Засгийн газраас 0-18 насны хүүхдүүдэд 100 мянган төгрөгийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэн, 2021 оны эхний хагас жил хүртэл олгох шийдвэр гаргасан билээ. Энэ дагуу арваннэгдүгээр сард олгогдох хүүхдийн 100 мянган төгрөг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжиж эхлэхийг өчигдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгөний энэхүү нэмэгдлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал …
-
17 November
Сайхан мэдээ: АНУ-д коронавирусийн эсрэг 94,5 хувийн үйлчилгээтэй вакцин гарлаа
АНУ-ын биотехнологийн лаборатори болох “Модерна”-гийн шинэ вакцин коронавирусийн эсрэг 94,5 хувийн эсрэг үйлчилгээ үзүүлсэн байна. Энэхүү вакцинийг арванхоёрдугаар сарын дунд үеэс эхлэн хүмүүст хийхээр төлөвлөсөн ч нарийн судалгаа, шинжилгээний ажил дуусаагүй байгаа аж. Биотехнологийн үйлдвэрийн доктор Тал Закс хэлэхдээ “Энэ бол миний амьдралын, миний замналын хамгийн гайхалтай мөч. Цар тахлын эсрэг ийм өндөр нөлөө үзүүлж буй вакцинийг хөгжүүлсэн нь үнэхээр гайхалтай гэсэн байна. Шинэ вакцины …
-
17 November
Өнгөрсөн шөнө 93 хүнийг эрүүлжүүлэгджээ
Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр (2020.11.16) бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээг хүргэлээ. Өчигдөр нийт 739 гомдол мэдээлэл цагдаагийн 102 дугаарт иржээ. Үүнээс эрүүлжүүлсэн 93, зөрчил гаргасан 312, гэмт хэрэг 25, гэр бүлийн хүчирхийлэл 52 бүртгэгдсэн байна.
-
17 November
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй өрхийн тогийг таслахгүй
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хүргэх ажлыг 24 цагийн турш гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд тус компаниас Эрчим хүчний сайдаас өгсөн чиглэлийн дагуу хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдлээс шалтгаалан түдгэлзүүлэхгүй байх, бүх төрлийн төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, ирсэн дуудлагыг шуурхай барагдуулах арга хэмжээг авч …
-
17 November
УОК-ын дарга аймгийн засаг дарга нартай цахимаар хуралдлаа
УОК-ын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ нар аймгийн засаг дарга нартай цахим шуурхай хийлээ. Цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө. Баян-Өлгий аймагт гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд КОВИД19-ийн халдварт цар тахлын түргэвчилсэн оношлуур, эм, эмнэлгийн хамгаалах хувцас хэрэглэлийн нөөц бүрдүүлэх шаардлага буйг хэлж, УОК-оос дэмжлэг хүслээ. Өмнөговь, Дорнод, Дорноговь зэрэг хилийн боомтууд бүхий аймаг орон нутгийн удирдлагуудад …
-
17 November
Түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах 18 цэгийн байршил
Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгох ажлыг хийж байна. Тиймээс халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавируст халдварын шинжилгээг өгөх боломжтой. Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилалБаянгол …
-
17 November
Алба хаагчид 10 иргэнд тусламж үзүүлжээ
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь дэслэгч М.Нямсамбуу захирагчтай Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн хамт олон сайн үйлсийн аяныг өрнүүлжээ. Энэ хүрээнд тус сумын Хараа багийн зорилтот бүлгийн 10 иргэнд сарын өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн мөн гар ариутгагч бодис зэргийг хандивласан байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа энэ үед алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо …
-
17 November
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад …
-
16 November
Гэр хорооллын ус түгээх байрууд хэвийн горимоор ажиллаж байна
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Ус сувгийн удирдах газар, цэвэрлэх байгууламж болон гэр хорооллын ус түгээх байруудын хэвийн ажиллагаа, халдвар, хамгааллын дэглэм хэрхэн мөрдөгдөж байгааг шалгалаа. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Ус сувгийн удирдах газрын ус хангамжийн насос, тоног төхөөрөмжид ямар нэг саатал, доголдол гараагүй, ажилтан, албан хаагчдаа …
-
16 November
УОК:Хэнтий аймагт сэжигтэй гурван тохиолдлын шинжилгээний эцсийн хариу гараагүй байна
Улсын онцгой комиссын ээлжит шуурхай хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. Хуралдааны дараа комиссын гишүүд мэдээлэл өглөө. Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрсэн. Гэхдээ PCR болон сорьцын шинжилгээ хийж баталгаажуулахаар Дорнод аймгийн вирус судлалын салбар лабораторид явуулж, гурван хүнийг тусгаарлаад байна. Түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээ эцсийнх биш. Тухайлбал …
-
16 November
А.Амбасэлмаа: Голомтот халдварын ойрын хавьтлын 56 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
Коронавирус (COVID-19)-ын халдварын талаарх 17 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллийг ХӨСҮТ, ЦЕГ хамтран хийлээ. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 11 цагийн мэдээллээс хойш нэмж коронавирусийн халдвар илрээгүй гэдгийг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр 11:00 цагаас хойш 17:00 цаг хүртэл голомтот халдварын ойрын хавьтлын 56 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Сэлэнгэ аймгийн голомтын ойрын хавьтлын 181 хүнд түргэвчилсэн оношлуураар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл