Мэдээ мэдээлэл

September, 2020

  • 7 September

    1,072 хувьцаа эзэмшигч хүүхдүүд ногдол ашгаа хэрхэн авах вэ?

    2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн хүүхдүүд ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байдаг. “Хүүхдийн ногдол ашгийг авахдаа регистрийн дугаар, хүүхдийн мөнгө авдаг дансыг …… дугаарт илгээж, бүртгүүлнэ” гэх худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж байгааг албаныхан анхаарууллаа. Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа “Насанд хүрээгүй хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө авдаг дансаар нь олгож байгаа. Иргэд Ebarimt системд …

  • 7 September

    Хувьцааны дансаа бүртгүүлээгүй иргэд Ebarimt-ын дансаа холбож, ногдол ашгаа авах боломжтой

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд өнгөрсөн долоо хоногт шилжүүлж эхэлсэн  билээ. “Эрдэнэс-Тавантолгой” компани 1072 хувьцааны нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон бөгөөд татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болно гэдгийг мэдээлж байв. 1072 хувьцаатай иргэн ногдол ашиг болох 86832 төгрөг авах юм.  Хэрэв та хувьцааны …

  • 7 September

    Эмгэнэл

    ДАНЗАНГИЙН ЛХАСҮРЭН(1951-2020) Ховд аймгийн Дарви сумын уугуул Данзангийн Лхасүрэн 2020 оны есдүгээр сарын 4-ний өдөр 69 насандаа өвчний учир таалал төгсөв. Тэрбээр 1951 онд Хөвхөрийн гол гэдэг газар мэндэлж, 1969 онд Эдийн засагч мэргэжлээр сургууль төгсөөд цэргийн алба хааж, 1974 оноос ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн мэдлэг чадвар, нэр хүндтэй санхүүч байв. Д.Лхасүрэн нь 1974-1980 онд Улсын материал техник хангамжийн харъяа …

  • 7 September

    У.Хүрэлсүх:Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон ч автозамын нүүрс тээвэрлэлтийг бууруулахгүй

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 4-ний өдөр Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзсан билээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Жолооч нар Засгийн газрын бие төлөөлөгч томилж ажиллуулах, хил нэвтрэх машинуудын тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтийг тавилаа. Мөн төмөр зам ашиглалтад орсон тохиолдолд автозамын тээвэрлэлтийг зогсоох эсэхийг тодруулж байв. Монгол Улсын Засгийн газраас нүүрсний …

  • 7 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 07. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 20. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: Нэр өнгөСуудал: Уул Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр тахиа,,могой жилтнээ аливаа …

  • 7 September

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малч­ид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. 2020 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн …

  • 5 September

    Модон бөмбөгийн 2020 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Багануурт дүүрэгт зохион байгуулагдана

     Монгол улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн 2020 оны 09 сарын 12-13-нд Багануур дүүргийн “Шувуун саарал цогцолбор”-ын дэргэдэх Цэнгэлдэх хүрээлэнд болно. Ийнхүү модон бөмбөгийн тэмцээн Багануур дүүрэгт анх удаагаа зохион байгуулагдахаар бэлтгэл ажил амжилттай хангагдаж байна. Тэмцээнд Ховд, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр аймгуудын болон нийслэлийн 20 гаруй байгууллага, их, дээд сургууль, клубын 100 орчим баг тамирчид оролцохоор мэдүүлгээ Монголын модон бөмбөгийн холбоонд (ММБХ) гаргажээ. Энэ удаагийн тэмцээн нь хоёр үндсэн төрлөөр явагдана. Цохилтын …

  • 5 September

    Т.Мөнхсайхан: Энэ ондоо багтаагаад 3-5 эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

    Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах хүрээнд хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.Өчигдрийн  буюу есдүгээр сарын 04-ний уулзалтаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны магистр, Клиникийн профессор Э.Галбадрах эмнэлгийн хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаа холбогдох албаныхантай хэлэлцлээ. Уулзалтын үеэр  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ГССҮТ бол хамгийн их ачаалал авдаг эмнэлэг. Тус эмнэлэг ачааллаасаа хамаараад тоног төхөөрөмж, рентген аппаратны элэгдэл бусад эмнэлгээс хоёр дахин их байдаг.  Хэрэв …

  • 5 September

    БОАЖЯ: Аялал жуулчлалын тэргүүлэгч орон Швейцараас туршлага судална

    БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Швейцарын хөгжлийн агентлагын дарга хатагтай Стефани Буриг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид шинэ түвшинд өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Хоёр орны хамтын ажиллагаа 2002 оноос хүмүүнлэгийн ажлаар эхэлсэн бөгөөд өнөөдөр хил дамнасан усны асуудал, хөдөө аж ахуй, хог хаягдал, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна. Швейцарын …

  • 5 September

    “Анна Каренина” УДЭТ-ын тайзнаа тавигдана

    “Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ. Сонгодог зохиол гэдэг нэг талаар цаг хугацааны шалгуурыг даван шигшигдсэн гэсэн сүрлэг утгыг илэрхийлдэг нь “Анна Каренина” романд шууд хамаатахаас гадна, үгийн урлагт бүтээгдсэн хамгийн сайхан зохиолын нэг гэх …

  • 5 September

    ХНХЯ: Авлигатай тэмцэх газартай авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн болон холбогдох албаны ажилтнуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар салбарын нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах, анхаарах асуудлын талаар харилцан санал солилцлоо. Энэ үеэр яам, агентлаг, байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй, шилэн болгохтой холбоотойгоор нийгмийн салбарын цахимжуулалтыг бүх талаар дэмжиж ажиллахаа …

  • 5 September

    БНХАУ манай улсад 100 мянган ширхэг амны хаалт хандивлалаа

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдварын тархалттай тэмцэхэд үзүүлэх 3-р ээлжийн тусламжийг  хүлээлгэн өгөв. Энэ удаагийн тусламжаар 100,000 ширхэг нарийн шүүлтүүртэй N95 амны хаалтыг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Өмнө нь коронавируст халдвартай тэмцэхэд БНХАУ-аас манай улсын Засгийн газарт лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, амны хаалт зэрэг тусламжийг мөн хүлээлгэн өгсөн билээ.

  • 5 September

    ХНХЯ: Конрад-Аденауэр-Сантай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Конрад-Аденауэр-Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Йохан Фурманныг хүлээн авч уулзлаа. Конрад-Аденауэр-Сан нь ХНХЯ-тай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр хамтран ажилладаг бөгөөд цаашид хэрхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бэхжүүлэх талаар санал солилцлоо. Конрад-Аденауэр-Сан нь 1993 оноос эхлэн Монгол Улсад өөрийн Суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж буй ХБНГУ-ын улс төрийн сан юм. Тус сан нь нийгэм, эдийн засгийн хүрээнд …

  • 5 September

    Б.Отгонсүх: Нийтийн тээврээр маскгүй зорчихгүй байхыг анхааруулъя

    Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өчигдөр буюу есдүгээр сарын 04-ний өдөр нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, орлогч дарга Х.Булгаа болон тус газрын Хяналт шалгалтын хэлтсийнхэнтэй нийтийн тээврийн үйлчилгээ, цаг үеийн асуудлаар хуралдаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх “Нийслэлд 600-650 мянган иргэн нийтийн тээврээр зорчиж байна. Нийтийн тээврээр зорчиж буй зорчигчдын аюулгүй байдал, үйлчилгээ, цэвэрлэгээг сайжруулан …

  • 5 September

    М-Си-Эс Групп “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ

    Үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” хөтөлбөр 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй долоон төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрийг М-Си-Эс Групп 25 жилийн ойгоороо санаачлан эхлүүлж, санхүүжүүлж байгаа бөгөөд хэрэгжүүлэгчээр Монголын Урлагийн …