Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 22 April

    Төр хувийн хэвшлийн түншлэлээр гэр хорооллын ахуйн бохир усны асуудлыг шийдвэрлэнэ

    Нийслэлийн ИТХ-аас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөр батлагдсанаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийх боломж бүрдсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төр хувийн хэвшлийн түншлэл гэж цаасан дээр тунхаглаад л орхидог. Хувийн хэвшлийнхний үүрэг …

  • 22 April

    Зөвшөөрөлгүй гаражуудыг буулгаж, Өрхийн эрүүл мэндийн төв барина

    Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй эзэмшиж буй газруудыг албадан чөлөөлж, тоглоомын талбай бүхий автомашины давхар зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж барьж тохижуулах А/513 дугаар захирамжын хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба газар чөлөөлөх ажил зохион байгуулж байна.  Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр, …

  • 22 April

    Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, С.Бямбацогт, Д.Ганболд, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийг өнөөдөр (2020.04.22) УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, С.Бямбацогт, Д.Ганболд, Д.Лүндээжанцан нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгмийн хэрэгцээ, …

  • 22 April

    Жолоочийг хутгалж машиныг нь дээрэмдэн зугтсан этгээдүүдийг баривчилжээ

    Жолоочийн цээжин тус газар хутгалж хэргийн газраас оргон зайлсан гэмт этгээдүүдийг ТЦА-ны алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчиллаа. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны 23:50 цагт үл таних залуус “Toyota Рrius” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн цээжин тус газарт нэг удаа хутгалж, гэмтэл учруулан автомашиныг дээрэмдээд зугтсан хэрэг гарчээ. Тээврийн цагдаагийн алба хаагчид хэргийг үйлдсэн …

  • 22 April

    Санхүгийн луйвраас сэргийлэхийг уриалсан “Нягтлах тусам аюулгүй” аяныг хэрэгжүүлж эхэллээ

    Монголбанкнаас Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн аяныг хэрэгжүүлэхэд Монголбанк, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах алба, Хаан банк зэрэг байгууллагууд оролцож, бусад холбогдох байгууллагууд хамт зохион байгуулж байна. Монголбанк нь энэхүү аянд “Олон …

  • 22 April

    Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж, дахин төсөл хэрэгжүүлэгчдэд батламж гардууллаа

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг …

  • 22 April

    Д.Нарангэрэл: Ажиглалтад 1,228 хүн байгаа

    Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээлэл боллоон Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж, нийт 2.5 сая хүн өвчлөөд байна. Мөн өвчний улмаас 177 мянга гаруй хүн нас барсан бол одоогоор 1.7 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 5,642 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт өвчлөлийн тоо 53 мянгад хүрээд байна. 51 хүн өчигдөр нас барсан нь энэ …

  • 22 April

    Шалан дээр зайдас хийж байсан цехийн үйл ажиллагааг түр зогсоожээ

    Иргэдийн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 12-35 тоотод байрлах “Зочин хүнс” ХХК-ийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан. Иймд мэдэгдэл хүргүүлж, тус байгууллагад зөрчлийн …

  • 22 April

    Энэ жилийн боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгт болно

    Энэтхэг улсад боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авахаар болсныг Энэтхэгийн боксын холбооны ерөнхийлөгч Ажай Сингх саяхан зарлалаа. Харин аль хотод тэмцээн явуулахаа хараахан шийдээгүй ч 2020 оны сүүлчээр 11-р юм уу 12-р сард товложээ. Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд Энэтхэг улс даяар хөл хориод байгаа билээ. “Одоогийн нөхцөл байдал хэцүүхэн байгаа ч зургадугаар сар гэхэд хяналтад орно гэсэн итгэлтэй” …

  • 22 April

    Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаантай

    УИХ-ын 3 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон 11.00 цагт хуралдаж, Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй …

  • 22 April

    Налайхын Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө

    Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар болон холбогдох албаны хүмүүс өчигдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин болон олон улсын стандарт шаардлага хангасан аврах ажиллагааны иж бүрэн тоноглол бүхий машиныг хүлээлгэн өглөө. Нийслэлийн Засаг дарга …

  • 22 April

    Өнөөдрөөс гурвалжингийн гүүрийг хэсэгчлэн хаана

    Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Гурвалжингийн гүүрийн зүүн талын урсгалд хэв гажилтын заадсын гэмтэл гарсан тул өнөөдрөөс эхлэн хэсэгчлэн түр хаахаар болжээ. Тодруулбал, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хөдөлгөөнийг түр хааж, засварын ажлыг гүйцэтгэхээр болсон талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.Засварын ажлын хугацаанд …

  • 22 April

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдэгдэл хийнэ

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү даваа гаригт МАХН-аасаа гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намд элсэхээр болсон тухайгаа 12.00 цагт мэдээлэл хийх гэнэ. Тэрбээр өмнө нь мэдэгдэхдээ “МАХН-ын үе үеийн ахмадууддаа баярлалаа. Залуу гишүүддээ амжилт хүсье. Намаасаа гарсан ч намынхаа жирийн гишүүд, одоогийн удирдлагууддаа амжилт хүсье. Нам бүрт авлигачид бий. Авлигачид төрийн эрх мэдэлд байгаа цагт хөгжинө гэж байхгүй. Би …

  • 22 April

    Засгийн газар хуралдаж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.22/ 08.00 цагт хуралдаж эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэх юм байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хэд хэдэн санал нэгтгэж, боловсруулж хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Мөн Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Ашигт малтмалын талбайн солбицол батлах тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох …

  • 22 April

    Соёлын өв бүхий барилга байгууламжуудыг сэргээн засварлана

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Улаанбаатар хотод байрлах соёлын өв бүхий барилга байгууламж болох дараах газрууд дээр нь ажиллалаа. Дарь Эхийн сүм /Жанжин Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйр/, Монголорын хоёр давхар барилга /”Монг-Эм” ХХК-ийн барилга/, “Гоожингийн өндөр” хэмээх хоёр давхар барилга /Ерөнхий сайд Ц.Намнандоржийн амьдарч байсан байшин/, “Дамбадаржаалин” хийдийн цогцолбор газар. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт …