Мэдээ мэдээлэл

March, 2020

  • 7 March

    ДЭМБ, “ASB” байгууллагынхан COVID-19-ийн эсрэг Монгол Улсын авч буй арга хэмжээг сайшаалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) суурин төлөөлөгч Сергей Диордица, ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке нарыг хүлээн авч уулзлаа. Ноён Сергей Диордица дэлхий дахиныг түгшээж буй корона вирусийн халдвар ахмад настан, суурь өвчтэй, дархлаа муутай хүмүүст тусах магадлал өндөр. Гэхдээ ийм хүмүүс нийт халдвар авагчдын 20 хувийг л эзэлж байгаа тул үлдэж буй …

  • 6 March

    УОК-ын уриалгыг дэмжин аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна

    Улсын онцгой комиссын 06 дугаар хуралдаанаас спирт, архины үйлдвэрүүдийг түүхий эдээ архи биш ариутгалын бодис хийхэд шилжүүлэн ашиглах уриалгыг гаргасан. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ариутгалын бодисуудын хүрэлцээ хангамж урт хугацаанд хомсдохоос сэргийлэн гаргасан энэхүү уриалгыг дэмжин, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Жем Интернэшнл” ХХК-ийн хамт олон хүнсний болон ариутгал цэвэрлэгээний зориулалтын спирт, ажилчдынхаа нэг өдрийн цалингаа хандивласныг Монгол …

  • 6 March

    У.Хүрэлсүх: Сонгуулийг зардал багатай, хуулийн дагуу цуглуулсан хандиваараа хийх хэрэгтэй

    Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуулийн хандивын талаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өгчээ. Тэрбээр “Мөнгөөр сонгууль хийдэг цаг өнгөрсөн. Монголын ард түмэн ухаантай. Сонгуулийг зардал багатай, хуулийн дагуу цуглуулсан хандиваараа хийх хэрэгтэй.Улс орон даяар онцгой нөхцөл байдалд байна. Тиймээс бид сонгуулийг аль болох төсөв зардал багатай хийх хэрэгтэй. Намын санхүүжилт хүнд байгаа ч бид нэр дэвшигчдээсээ …

  • 6 March

    Үндэсний Шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн уралдааныг Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан зарласан билээ. Уралдааны дүн гарч, шилдгээр шалгарсан уран бүтээлчид, телевиз, радиогийн хамт олны шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав. Үндэсний шилдэг хөтөлбөртэй телевизээр  “UBS” телевиз шалгарч өргөмжлөл, цом, 100 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ. Шилдэг хөтөлбөртэй радиогоор “Дэлхийн …

  • 6 March

    Галт тэрэгний тасалбарыг мессежээр захиалах боломжтой боллоо

    “Улаанбаатар төмөр зам” ХНН эрхэм зорчигч та бүхэнд зориулж таны цаг завыг хэмнэсэн илүү хялбар үйлчилгээг нэвтрүүллээ. Та 24/7 цагийн турш гар утсаараа 1900-1949-рүү холбогдож, мессежээр галт тэрэгний тасалбараа авах боломжтой боллоо. /Жич: Суурин утаснаас захиалга хийгдэхгүй болохыг анхаарна уу! / Тасалбар захиалах: 1900-1949-рүү холбогдож аялах огноо, аялах чиглэл, аялах галт тэрэгний цаг, төлбөр төлөх банкны сонголт, хувийн мэдээллээ хэлнэ./Захиалга …

  • 6 March

    Г.Мөнхбаяр: Иргэд хууль дүрмээ сахин биелүүлэх нь цагдаагийн байгууллагын хувьд том дэмжлэг

    Корона вирусээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн “энхийн манаа”-нд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ талаар  ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Мөнхбаяртай ярилцлаа. -Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид хэрхэн ажиллаж байна вэ? -Коронавирусийн халдвараас урьдчилан …

  • 6 March

    Хандивын аянд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдсээр байна

    Улсын онцгой комисст өнөөдөр “Да хүрээ трейд” ХХК-аас 30 сая төгрөг, Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн 170 ахмадаас нийт 5,2 сая төгрөг, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн багш, ажилчид 1,4 сая төгрөг, 150 ширхэг маскийг гардуулан өглөө.  Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн газар тариалан эрхэлдэг “Даян дуулим” ХХК-аас 1000ш дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг хандивласан бол “Монгол …

  • 6 March

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан эмч, мэргэжилтнүүд ОХУ-д ажиллаж байна

    ОХУ нь дэд бүтэц өндөр хөгжсөн халдварт өвчний үед хариу арга хэмжээний туршлагатай орнуудын нэг билээ. Тиймээс БНХАУ-аас зөөвөрлөгдөн ирсэн коронавирусын халдварын 2 тохиолдлыг бүрэн эмчилж чадсан. Өнөөдрийн байдлаар, тус улсад нэг тохиолдол бүртгэгдсэн мэдээтэй байна. Иймээс бид ойрын хөршийнхөө коронавируст халдвараас сэргийлэх, оношлох, хариу арга хэмжээний туршлагаас судлахаар ЭМЯ, ГХЯ хамтран Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан эмч, мэргэжилтнүүдийн багийг …

  • 6 March

    Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар уралдаан зарлалаа

    Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны тулгамдсан асуудлаар судлаач эрдэмтэд, оюутан сурагчдын дунд “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдааныг зарлаж байна.   Уралдаан2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаатай явагдана. …

  • 6 March

    Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 07-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, говь, тал, хээрийн нутгаар 24 м/с хүртэл ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.  Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай …

  • 6 March

    Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадууд 5,2 сая төгрөгийг хандивлалаа

    Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадууд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж, өөрсдийн халуун сэтгэлийн хандиваа өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.   Тус төвийн 170 ахмад хандивын аянд нэгдэж, нийт 5,2 сая төгрөгийг цуглуулсан байна.   Ахмадууд Монгол хүн бүр өөрийнхөө болоод бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга …

  • 6 March

    УОК-т 10 настай И.Бямбасүрэн охин цуглуулсан мөнгөө хандивлалаа

    Арван настай И.Бямбасүрэн охин өнөөдөр Улсын онцгой комисст өөрийн цуглуулсан 200300 төгрөгийг гардуулан өглөө. Тэрээр “Монгол билиг оюу” сургуулийн 5в ангийн сурагч. Шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр болоод аав, ээжийнхээ өгсөн мөнгийг цуглуулан ийнхүү хандивлаж байгаа гэдгээ хэлсэн юм. Нийт монголынхоо ард иргэд, ахан дүүс, үе тэнгийн найзууддаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, бие биедээ байнга тусалж байгаарай хэмээн …

  • 6 March

    Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлд ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана

    Нийслэлийн Засаг даргын  хуралдаанаар ОХУ- ын Москва хотод албан томилолтоор ажилласан талаараа нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцууллаа. Москва хотын нийтийн тээвэр, автозамын хөдөлгөөний болон ухаалаг авто зогсоолын удирдлага, хяналтын системийн технологийн шийдэл, мэдээллийн системүүүдийн хоорондын уялдаа холбоог судлах, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлуудад туршлага солилцох зорилгоор ажилласан талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч …

  • 6 March

    Мөс цөмрөх аюулаас сэргийлэхийг анхаарууллаа

    Иргэдийн  санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн арван удаагийн дуудлагаар ажиллалаа.   Харин Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нимгэрч, мөсний нягт …

  • 6 March

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг шинэчилнэ

    Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өчигдөр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35 мянган га талбайгаааг 6711 га талбай нь барилгажсан бол 9752 га талбайг гэр хорооллын хэсэг эзэлж байна. Үүнээс гэр хорооллын 1426 га талбайд дахин төлөвлөлт хэрэгжүүлэх шийдвэр гарчээ. Дахин төлөвлөлтийн хүрээнд …