Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 4 August

    “Хавхгүй нийслэл-2020” аян эхэллээ

    Нийслэлийн Байгаль орчны газар “Хавхгүй нийслэл-2020” аяныг байгаль хамгаалагчдын дунд эхлүүлээд байна. Энэ нь манай орны зарим нутаг тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтныг хавх, урхи ашиглан барьж гэмтээх, хууль бусаар агнахыг илрүүлэх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой хяналтын аян юм. Ан, амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий …

  • 3 August

    Г.Одонцэцэг: Хийг тэнцвэртэй байлгавал аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж чадна

    Уламжлалт анагаах ухаан дахь хий, шар, бадган гэх ойлголт нь чухам юу болох талаар манай уншигчид олонтоо асуудаг. Тиймээс энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгийг урьж энэ талаар ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж, илүү их ойлголт мэдлэгтэй болохыг хүссэн хүмүүс юун түрүүнд хий, шар, …

  • 3 August

    Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хориглов

    Сансарын шатахуун түгээх станцаас Сансарын тунель руу зүүн эргэхийг хоригложээ. Ийнхүү өөрчлөлт орсноор: 1. Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 10-14.7 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр хойноос урагш чиглэлд хуучин горимоор 14-15.3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 20-22.3 тээврийн хэрэгсэл …

  • 3 August

    100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

    Өнөөдөр 100 айлын барилгын захыг нүүлгэх ажлын хэсэг хуралдлаа. Тодруулбал 2018 оноос эхлэн 100 айлын барилгын захыг нүүлгэх ажил үе шаттайгаар эхэлсэн юм. 100 айл орчмоор 1970-аад оноос хойш дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байсан аж. Тэгвэл өнгөрсөн онд үерийн усны далан, газар доорх байгууламж, явган хүний замыг шинэчилж, дөрвөн эгнээтэй зам, дугуйн зам тавих зэрэг ажлыг хийгээд байна. …

  • 3 August

    Филиппин Улс хорио цээрийн дэглэмээ дахин зарлалаа

    Филиппин Улсын нийслэл Манилагийн эргэн тойронд коронавирусын өвчлөл сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан хорио цээрийн хатуу арга хэмжээ авах алхмыг хийжээ. Ерөнхийлөгч Родриго Дутерте тус шийдвэртээ өвчний эсрэг тэмцэлээ сулруулбал эрүүл мэндийн тогтолцоо нь сүйрэх эрсдэлтэйг сануулав. Энэхүү арга хэмжээнд зарим бизнес, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар тусгасан байна. Хорио цээр Мягмар гаригт эхлэх бөгөөд хоёр долоо хоног үргэлжилнэ. Засгийн газар …

  • 3 August

    ХНХЯ: Хүүхэд хамгааллын асуудалд АНУ-тай хамтарч ажиллана

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Хоёр тал хүүхэд хамгаалал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, АНУ-д амьдарч байгаа монголчуудын нийгмийн хамгаалал болон бусад асуудлаар санал солилцлоо. АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клечески цар тахлын үед хүүхдийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал нэлээд …

  • 3 August

    Андрей Михнев: Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэх хэрэгтэй

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банктай хамтарч “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”хэрэгжүүлдэг. Мөн “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийг Сангийн яам голлон хэрэгжүүлж байгаа бөгөөд манай яамтай холбоотой бүрэлдэхүүн хэсэг орж ажиллаж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хөдөлмөр эрхлэлтийн төслийг өргөжүүлсэн. Уг …

  • 3 August

    SpaceX хоёр сарын дараа дэлхийд амжилттай газардлаа

    Хоёр сарын өмнө SpaceX компанийн хөлгөөр тойрог замд хүрсэн Олон Улсын Сансрын Станц NASA-гийн хоёр сансрын нисгэгч өнгөрсөн шөнө дэлхийд амжилттай газардлаа. Даг Херли, Боб Бейнкен нарын дагалдан явсан SpaceX Dragon хөлөг Флоридагийн эргийн ойролцоо Мексикийн буланд буужээ. 45 жилийн өмнө Аполло хөлгийг хөөргөж байснаас хойш АНУ-ын анхны усан дээр буусан хөлөг хэмээн тэмдэглэгджээ. Хоёр сарын өмнө энэхүү төслийн нээлтэд …

  • 3 August

    Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарын хөгжлийг богино хугацаанд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүргэхийг зорьж байна

    Эрүүл мэндийн сайдТ.Мөнхсайхан Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд сайд Майкл Клечески Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. Тэрээр хоёр улсын хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд эрүүл мэндийн салбарын түншлэл хурдацтай хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн цаашид …

  • 3 August

    УУХҮ-ийн сайд Г.Ёндон Салхитын мөнгөний ордны үйл ажиллагаатай танилцлаа

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрдэнэс Монгол ХХК-ний гүйцэтгэх захирал П.Ганхүү болон бусад албаны хүмүүс өнгөрөгч амралтын өдөр Салхитын мөнгө алтны ордын олборлолт баяжуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Салхитын мөнгөний орд нь Дундговь аймгийн Гурван сайхан суманд байдаг бөгөөд Салхитын мөнгө-алтны ордын төсөлд: Эрдэнэс Силвер Ресурс ХХК 108 ажилтан, туслан гүйцэтгэгч 5 компанийн 229 ажилтан, төсөлд нийт 337 ажилтан, үүнээс …

  • 3 August

    Үерийн улмаас эвдрэл үүссэн Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам болон Бөхөгийн голын гүүрийг бүрэн засварлаж дуусжээ

    Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улсын чанартай авто зам, замын байгууламжид үүссэн эвдрэлийг сэргээн засварлаж байна. Тухайлбал, Улаанбаатар-Чойр чиглэлийн А0101 дугаартай авто замд 2020 оны зургадугаар сарын 21-ний өдөр орсон аадар борооны улмаас 160-102 дахь километр, 132 дахь километрт зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан, хөвөө эвдэрсэн байсныг уг авто замыг хариуцагч “Налайх АЗЗА” ТӨХК 100 хувь засварлаж дуусгажээ. …

  • 3 August

    Улаанбаатар-Баруун-Урт чиглэлд бага оврын онгоц нисгэнэ

    Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ /2020.07.30/ Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, боловсруулсан “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа талаар танилцуулав. Тухайлбал “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх …

  • 3 August

    Мэдээллийн технологийн мэргэжилтэн, инженер бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой байна

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Япон Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас манай улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй дэд бүтцийн болон JDS тэтгэлэгт хөтөлбөр, КООСЕН хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлыг сайд Л.Цэдэвсүрэн уулзалтын эхэнд онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ. Сайд Л.Цэдэвсүрэн …

  • 3 August

    А. Амбасэлмаа: Наймдугаар сарын 2-ны өдөр 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр “ Наймдугаар сарын 2-ны өдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Дээрх шинжилгээнд:-Долдугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ -Aфганистан улсаас ирсэн цэрэг дайчдын давтан шинжилгээ -ХӨСҮТ-д тусгаарлагдаж …

  • 3 August

    15 тоосгон гарааш, гурван төмөр чингэлгийг албадан буулгаж газар чөлөөллөө

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар газрын зөрчил арилах захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэд болон 136 цэцэрлэгээс удаа дараа ирүүлсэн гомдлын дагуу 22Б байрны зүүн талд байрлах 15 тоосгон гарааш, гурван төмөр чингэлгийг албадан буулгаж газар чөлөөллөө. Тус хороо нь барилгажилт ихтэй, хүн ам шигүү суурьшсан, хүүхэд тоглох, хөгшид нарлаад суух нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж байхгүй. Хорооллын дунд …