Мэдээ мэдээлэл

January, 2020

  • 25 January

    “Шинэ коронавирүсээс урьдчилан сэргийлэх” сургалтыг эмч, ажилтнуудад зохион байгууллаа

    Монгол улсын Шадар сайдын 2017 оны 08 тоот албан даалгавар, ЭМСС-ын 2015 оны 242 тоот тушаал, ЭМС-ын 2020 оны 1дүгээр сарын 22-ны өдрийн 19 тоот албан даалгавар, тушаалыг хэрэгжүүлэн бэлэн байдлыг хангах, шинэ кронавирүсийн өвчлөлийн талаарх дэлхийн мэдээ, болзошгүй эрдслээс сэргийлж бэлэн байдлыг хангах, шинэ коронавирүсээс урьдчилан сэргийлэх халдвар хамгаалал, эмнэлгийн тусламжийн бэлэн байдал, сорьц авах, тээвэрлэлт, халдвар хамгааллын хувцсыг …

  • 25 January

    Монгол, Хятадын хилийн боомтуудыг хаалаа

    Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтуудыг өнөөдөр /2020.01.25/-өөс хаалаа. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл гурав хоног амарна. Энэ өдрүүдэд БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амрах юм.  Түүнчлэн БНХАУ-д коронавирусийн халдвар хурдацтай тархаж буйтай холбоотойгоор Монголын талаас хилийн боомтуудаа урт хугацаагаар хаах санал гаргасан байна. Хилийн боомтуудаа хаах асуудал хэлэлцэгдсэн тохиолдолд …

  • 25 January

    Сургууль, цэцэрлэг хаагдах хугацаанд багш нарын цалинг хэвийн олгоно

    Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаах шийдвэрийг гаргасан билээ. Шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу 2020.01:27-ноос эхэлж хэрэгжүүлэх бөгөөд нийслэл болон орон нутгийн гээд улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэгүүд дагаж мөрдөн, телевиз, радио, цахим хэлбэрээр хичээлдээ хамрагдах юм.  Сургууль, цэцэрлэг амрах энэ хугацаанд улсын сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг бүрэн олгоно гэж Сангийн …

  • 25 January

    Уул уурхайд саарал ус, цас, борооны усыг ашиглах асуудлаар санал солилцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн усны нөөцийн группын дарга бөгөөд “Nestle” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Пол Балкег хүлээн авч уулзлаа. Дэлхийн усны нөөцийн групп нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл бөгөөд 2030 он гэхэд дэлхийн улс орнуудын усны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилготой ажилладаг юм. Ноён Пол Балке Монгол Улс Усны тухай хуулийг баталсан …

  • 25 January

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байна. 2020 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг …

  • 24 January

    Улсын Онцгой комисс шуурхай хурал зарлалаа

    Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа тул Улсын Онцгой комисс хуралдахаар болжээ. Дээрх шинэ төрлийн вирусийн халдвартай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг гаргаад байна. Эрүүл мэндийн сайдын саналыг Улсын Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна. http://credit-n.ru/ipoteka.html

  • 24 January

    У.Хүрэлсүх: Төрийн тахилгат, ард түмний шүтээн “Отгонтэнгэр” хайрханыг ухуулахгүй

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж,  зарим үүрэг даалгаврыг өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ, Засгийн газраас Сахилга хариуцлага дэг журмыг чангатгаж, Иргэн төвтэй засаглалыг хэрэгжүүлэн  2018, 2019 онд тодорхой үр дүнгүүд гаргалаа. МИАТ, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэр, зэрэг төрийн өмчит …

  • 24 January

    МХЕГ-аас хилийн боомтуудын хяналтыг чангатган ажиллаж байна

    Шинэ төрлийн коронавирүс “2019 nCoV”-ийн өвчлөл нэмэгдэж, дэлхий хэд хэдэн оронд өвчлөлийн тохиолдол бүртгэгдэн, өвчний мэдээлэл тогтмол шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас орон нутаг, хилийн боомтууд дахь мэргэжлийн хяналтын газар, албад, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудыг хамруулан гурав дахь удаагийн цахим сургалтыг ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй зохион байгууллаа. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний …

  • 24 January

    Д.Тогтохсүрэн: У.Хүрэлсүх дарга Н.Номтойбаярыг өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчих гэж хэлсэн

    Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн билээ. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар өнөөдөр хуралдаж, Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцлээ. МАН-ын бүлгийн хуралдааны талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгээр Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуралдлаа. Гэхдээ бүлэг эцсийн шийдвэрээ гаргаагүй. 15:30 …

  • 24 January

    Д.Цогтбаатар: Ц.Цэнгэл орос хэлтэй, Болгарт ажиллахад асуудал гарахгүй

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар суухаар Засгийн газраас дэмжигдээд буй БОАЖЯ-ны ТНБД асан Ц. Цэнгэлийн англи хэлээр муу ярьж буй бичлэг  цахим орчинд цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байна. Энэ асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар“Элчин сайд тухайн улсад дипломат албыг удирдах үүрэг хүлээдэг. Тийм тушаалд өндөр алба хашиж байсан, төрийн бодлогыг хэрэгжүүлж байсан хүн томилдог, бусад орнуудад ч …

  • 24 January

    Н.Номтойбаяр:Би өөрийн санаачилгаар бүрэн эрхээсээ татгалзахгүй

    УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Хурлын өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би хууль зөрчөөгүй гэдгээ нотлох хэрэгтэй. Нэгэнт би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл гаргаагүй хүн өөрийн санаачилгаар бүрэн эрхээсээ татгалзахгүй” гэлээ. http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html

  • 24 January

    Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалтын нээлтэд Д.Трамп АНУ-ын эдийн засгийн ололт амжилтыг онцоллоо

    2020 оны Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалт (WEF) Швеицарийн Давос хотноо болж байна. Улс төр бизнесийн голлох удирдагчид, идэвхтнүүд нэг дор цуглаж, дэлхий дахинд тулгараад байгаа чухал асуудлуудыг хэлэлцдэг Эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр чуулганы нээлтэд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үг хэлэхдээ АНУ-ын эдийн засгийн ололт амжилтыг онцолсон байна. Тэрээр хэлсэн үгэндээ худалдааны томоохон хоёр гэрээний талаар дурдаад, Америкчууд “урьд байгаагүйгээр яллаа” хэмээн мэдэгджээ. Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг шүүх ажиллагаа Сенатын …

  • 24 January

    Шинэ төрлийн уушигны хатгалгааны эсрэг вакцин боловсруулж байна

    Өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Ухань хотод тархсаар байгаа шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчний эсрэг вакциныг бүтээх ажлыг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн эхлүүлжээ.  “АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн вакцин боловсруулах эхний алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Вакцин боловсруулах клиникийн судалгаа шинжилгээний ажил хэдэн сарын хугацаанд үргэлжилж магадүй байгаа бөгөөд жилийн дараа гэхэд л хэрэглэх боломжтой болж магадгүй юм” хэмээн тус хүрээлэнгийн …

  • 24 January

    Н.Батжин:Валютын бодит хэрэгцээ байхгүй үед доллар худалдаж авч, эрэлтийг нэмэгдүүлж байгаа нь ханшинд нөлөөлж байна

    Валютын ханшийн өөрчлөлтийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа. -Он гарсаар валютын ханшинд ямар өөрчлөлт орсон бэ? -Монголбанкнаас зарласан ханш өнөөдрийн байдлаар /2020.01.06/ ам.доллар 2,735 төгрөг байна. Харин юань 392 төгрөгтэй тэнцэж байна. Он гарсаар валютын ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй. Харин өнгөрсөн онд ам.долларын ханш нь 3.4 хувь өссөн. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын байдлаар Монгол Улс руу …

  • 24 January

    Грета Тунбергийг Монгол Улсад болох олон улсын залуучуудын ногоон наадамд урив

    Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  тэмцэгч Грета Тунбергтэй уулзаж, түүнийг Монгол Улсад болох олон улсын залуучуудын ногоон наадамд хүрэлцэн ирэхийг урилаа. “Ногоон наадам”-ыг зохион байгуулах болсон нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын дуу хоолойг спортоор дамжуулан хүргэх зорилготой бөгөөд 2020 оны есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Улаанбаатар …