Улс төр

October, 2017

  • 4 October

    Ж. Эрдэнэбатын Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжилт 41 гаруй хувьтай гарлаа

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн энэ онд хэрэгжүүлэх ажлын биелэлт эхний хагас жилийн байдлаар 41.5 хувьтай гарлаа. Тухайлбал: – Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 48.9 – Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 35.4 – Нийгмийн бодлого 44 – Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 39.6 – Засаглалын бодлого 41.9 хувьтай байна. Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулж, эдийн засгаа тогтворжуулан улмаар тогтвортой …

  • 4 October

    Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

    Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг  өнөөдөр томилно.  МАН-ын  Бага хурлаас нэг хүнийг Ерөнхий сайдаар томилохоор УИХ-д өргөн барьсан. Тодруулбал, МАН-ын Бага хурлаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар нэр дэвшиж, Бага хурлын  294 төлөөлөгчөөс  63,9 хувийн саналаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшихээр болсон билээ.  Хуулийн дагуу Ерөнхий сайд томилогдсоны дараа Засгийн …

  • 4 October

    2018 оны төсвийн төслийг буцаан татлаа

    Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаас УИХ-д өргөн бариад байсан Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг буцаан татах шийдвэр гаргалаа. Шинээр томилогдох  Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцах, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах боломж олгох үүднээс дээрх шийдвэрийг гаргав Засгийн газар дараа оны улсын төсвийн төслийг жил …

  • 4 October

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв

    АНУ-ын Лас Вегас хотноо халдлага болж, олон арван хүний амь үрэгдэн хэдэн зуун хүн гэмтэж шархадсанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад эмгэнэл илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмгэнэлийн бичигт “АНУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Доналд Трамп танаа Вашингтон хот Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Лас Вегас хотод болсон хэрцгий халдлагын улмаас олон арван хүний амь нас эрсдэн, зуу зуун хүн …

  • 3 October

    Д.Эрдэнэбат: Эрх баригчид багш нарын асуудлыг зоосны нүхээр битгий хараасай

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдаан эхэлсэнтэй холбогдуулан  өчигдөр  хуралдаж, шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааны талаар, 2017 оны намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд болон бусад асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ. Шинэ Засгийн газар бодлогын Засгийн газар байх ёстой Шинээр байгуулагдах Засгийн газар, …

  • 3 October

    Нийслэлийн ИТХ-д шударга ёс ялах уу,шударга бус бугшиж үлдэх үү?

    Өчигдөр  нийслэлийн ИТХ даргатай болох ёстой байсан боловч асуудал шийдэгдсэнгүй. Учир нь   МАН-ын бүлэг завсарлага авлаа. Ийнхүү нийслэлчүүдийн төлөөлөл болсон ИТХ  дахин долоо хоног үйл ажиллагаа нь гацахаар болж, дарга нь тодорсонгүй. Энэ хооронд ажлаа нэгэнт өгсөн Ц.Сандуйгийн  ажиллагаа үргэлжилсээр байх нь бололтой.  Нийслэлийн ИТХ өнгөрсөн тавдугаар  сараас хойш огт хуралдахгүй байгаа нь нөгөө л   60 тэрбумтай холбоотой гэнэ. УИХ …

  • 2 October

    Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын намрын чуулганд хэлсэн онцлох ишлэл

    Монгол Улсын Ерөнхийлөгч  Х. Баттулга  Улсын Их Хурлын намрын ээлжит  чуулганы нээлтэд   оролцож үг хэллээ.Ерөнхийлөгч Х.Баттулгын чуулганы нээлтэд хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. -Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага -Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна -Би  …

  • 2 October

    М.Энхболд:Улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэллээ

    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган өнөөдөр 10 цаг 10 минутад гишүүдийн 74.0 хувийн ирцтэйгээр эхэллээ. Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ. Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент …

  • 2 October

    Х.Баттулга:Цаг алдалгүй Засгийн газраа томилж, богино хугацаанд эмхлэн байгуулах хэрэгтэй байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч  Х. Баттулга  Улсын Их Хурлын намрын ээлжит  чуулганы нээлтэд   оролцож үг хэллээ. Тэрбээр “Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна. Хэдийгээр …

  • 2 October

    УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

    Монгол Улсын Улсын их хурлын намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10:00 цагаас болно.   УИХ-ын Намрын чуулганаар Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, мөнгөний бодлого зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг есдүгээр сарын 29-нд УИХ-ын даргад өргөн бариад байгаа билээ.    

September, 2017

  • 30 September

    Ж.Мөнхбат: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоорой

    Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр  хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох саналыг дэмжлээ. Энэ үеэр  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат  байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”Ерөнхий сайд болж байгаа хүний зовлон өнөөдрөөс ирж байгаа юм. Хоолойны чанга, булчингийн хатуугаар парламентад  асуудал шийдэхгүй. Үндсэндээ намынхаа асуудлыг төрийн зовлон болгож, Монгол төрийг бужигнуулсныг эмх цэгцэд оруулах нь уу, яах нь. Дахиж ийм зарчимгүй алхам битгий хийгээрэй. Биенээ тагнасан …

  • 29 September

    Шинэ засгийн газрын сайд нарын нэрс тодрох цаг хугацаа болоогүй

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр удирдуулсан  Шинэ засгийн газар байгуулагдах өдрүүд ойртож байна. Өнөөдөр УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдаар  томилуулахаар  У.Хүрэлсүхийн нэрийг хэлэлцэн гишүүдийн  100 саналаар УИХ-ын нэгдсэн чуулганд өргөн барихаар тогтсон байна. Шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар баталсны дараа сайдуудын нэр яригдаж эхлэх хуультай.  УИХ-ын хурлаар Ерөнхий сайдын бүрэн эрхийг батласны дараа тэрбээр  өөрийн кабинетийн сайдуудын нэрийг УИХ-ын чуулганаар …

  • 29 September

    У.Хүрэлсүх:Ж. Эрдэнэбат Ерөнхий сайдын байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй

    Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох саналыг дэмжлээ. Энэ үеэр У. Хүрэлсүх  байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Төрийн ажил эмх цэгтэй зохион байгуулалттай хэвийн үргэлжлэх ёстой.Яамдуудыг нэмж хассанаараа амжилт олвол олохоор л боллоо. Харамсалтай нь үгүй байна. Ж. Эрдэнэбат Ерөнхий сайдын байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй.Нэг ёсондоо аль нэг яам агентлагыг татан буулгахгүй. Давхар дээлний тухай асуудлыг …

  • 29 September

    Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 12.00 цагт товлоод байна. Уг хуралдаанаар Ерөнхий сайдаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг томилуулах тухай саналыг хэлэлцэх юм.Өнгөрсөн даваа гарагт МАН-ын Бага хурлаас Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон билээ. Улмаар МАН-ын дарга М.Энхболд лхагва гарагт У.Хүрэлсүхийн нэрийг Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн мэдүүлж, зөвшилцсөнөөр УИХ-ын чуулганд оруулахаар болсон. УИХ-ын Намрын ээлжит чуулган ирэх сарын 2-ны өдөр буюу даваа …

  • 27 September

    Х.Баттулга: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод сая өгөв. Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн юм. Уг хариу албан бичигт “Монгол Улсын Их Хуралд Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай Монгол Улсын Их Хурлын 2016 оны …