Улс төр

May, 2015

  • 26 May

    Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг шинэчилнэ

    Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл  баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, үзэл баримтлалыг зохих журмын дагуу баталж, хуулийн төслийг боловсруулахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа буюу гамшгийн эрсдэлийн бууруулах,  урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, сэргээн босгох ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, зохицуулахтай холбогдон …

  • 26 May

    Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг эхлүүнэ

    Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг нэмлээ. Энэ  төслийн хүрээнд 220 кВ-ын 2 хэлхээт 72,3 км цахилгаан дамжуулах шугам, төслийн талбар дахь 110/10 кВ-ын түр дэд станц, Эрдэнэт дэд станцын  110 кВ хүчдэлийн түвшин талын нэг гаргалгааны өргөтгөл, Эрдэнэтийн Говил тосгоноос төслийн талбар хүртлэх 73,9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээгүүр …

  • 26 May

    АН-ын зодоон эхэллээ

    “АТГ-ынхан Дэнзэнг эхнэр хүүх­дийг нь орилуулан байж баривч­лав”, “Дэнзэнгийн өмгөө­лөгч Д.Содномдорж сог­туу бай­сан учир АТГ-т үнэмлэхээ орхиод зугт­лаа”, “Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “Хаан жимс” компанийн Улаан­баатар дахь албан тасалгаанд АТГ нэгжлэг хийлээ” … Үнэн хэрэгтээ хүргэн Дэнзэн, түүнийг баривчилсан АТГ-ыг, “согтуу” өмгөөлөгчийг ч анхаарах хэрэггүй юм. Хэргийн учир эдэнд байгаа юм биш. АН-ын шинэ хуучин удирдлагуудын “зодоон” үүгээр эхэлж байгаа хэрэг …

  • 26 May

    Сонгуулийн музей байгуулъя

    Гудамжинд зогсох арван хүнээс та “хүн шиг амьдарч” чадаж байна уу гэхэд ес нь үгүй гэлээ. Үлдсэн нэг нь хариулсангүй, шууд зодох гэж дайрав… Нам солиод улс хөгжихгүй гэдгийг Ардчилсан нам тараа таниулан байж нотоллоо. Зарлах дайсангүй болсон эрх баригчид ирэх сонгуульд популистуудын эсрэг уриатайгаар оролцохоор шийдэв бололтой. Өнөө цагт үнэнийг хэлдэг хүн цөөрөөгүй, харин үнэнийг сонсож чаддаг хүн цөөрсөн …

  • 26 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд ажлын айлчлал хийгээд эх орондоо ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны тавдугаар сарын 20-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Токио хотноо болсон “Азийн ирээдүй” форумд оролцон илтгэл тавилаа. Энэхүү арга хэмжээг Японы Никкэй сонин жил бүр зохион байгуулдаг бөгөөд үүнд дэлхийн нөлөө бүхий улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд …

  • 25 May

    УИХ-ын дарга З.Энхболд “International New York Times” сонинд ярилцлага өглөө

    УИХ-ын дарга З.Энхболд “International New York Times” сонинд ярилцлага өглөө. Тэрээр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн талаар “International New York Times” сонины сэтгүүлч Л.Даниель болон П.Лаура нарын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв. “International New York Times” сонин нь дэлхийн 160 гаруй орны уншигчдад хүрдэг бөгөөд Европ, Ази, Ойрхи Дорнодын уншигчид ихэвчлэн захиалдаг байна. Энэхүү сонины …

  • 25 May

    Л.Гүндалайн үүсгэн байгуулсан “Ард Түмнээ Хайрлая Нам”-ыг бүртгэхээс татгалзав

    “Ард Түмнээ Хайрлая Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай  тус намын дарга Л.Гүндалайн гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Уг нам нь баримт …

  • 25 May

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав

    Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон,Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хоёр орны хамтын ажиллагаа бүхий л түвшинд өргөжин хөгжиж байгаа нь хоёр улсын парламент хоорондын идэвхитэй хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Эдийн засгийн түншлэлийн  хэлэлцээр хоёр засгийн газрын хамтын хүчин чармайлтаар …

  • 25 May

    УИХ-ын дарга З.Энхболд шинэ нисэх буудлын ажлын явцтай танилцав

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.05.23/ Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал баригдаж буй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хөшигийн хөндий”-д ажиллаж, Олон улсын нисэх онгоцны буудлын ажлын явцтай танилцав. Шинэ нисэх буудал нь иж бүрэн цогцолбор бөгөөд дараах хэсгээс бүрдэж байна. Том оврын хүнд даацын онгоц буух, хөөрөх зурвас, явгалах зам, онгоц байршуулах талбай /перон/, …

  • 25 May

    “УИХ-ын цом-2015”-ын шилдгээр Монгол банк шалгарлаа

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын наадмын үйл ажиллагаа тавдугаар сарын 23-ны өдөр сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнээр өндөрлөн, цомын аваргууд тодорлоо. Сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчдыг Авлигатай тэмцэх газрынх тэргүүлсэн бол Монголбанкны баг удаалж, гуравдугаар байрыг Санхүүгийн зохицуулах хорооны тамирчид хүртлээ. Эмэгтэй баг тамирчдыг УИХ-ын Тамгын газрын …

  • 25 May

    Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Кристофер Лоэк нар Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс хоорондын дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын талаас Гадаад хэргийн сайд Тони Брам нар гарын үсэг зурлаа. Монгол Улсын зүгээс НҮБ-ын …

  • 25 May

    З.Энхболд: 11000 хүнийг шоронд хийсэн юм шиг ярихаа болих хэрэгтэй

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.22.Баасан гараг/ үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариу болонЭдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг тус тус сонсов. Асуулгын …

  • 22 May

    “Эрхзүйт төр эрхэм зорилго” олон улсын хурал болж байна

    Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай эрх зүйн болон захиргааны салбарт албан ёсоор хамтран ажиллаж эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангаас хамтран зохион байгуулж буй “Эрх зүйт төр-Эрхэм зорилго” сэдэвт олон улсын онол-практикийн  бага хурал өнөөдөр /2015.05.22/ Төрийн ордонд болж байна. Онол-практикийн бага хурлыг Монгол Улсын …

  • 22 May

    “Азийн ирээдүй” олон улсын 21-р чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

    “Ази тив 2015 oноос чинагш: Өнө мөнхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн эрэлд” сэдэвт “Азийн ирээдүй” олон улсын 21-р чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг Эрхэмсэг зочид оо, Хатагтай, ноёд оо, Никкей чуулганы тухайд  Ази тивийн нэр хүндтэй манлайлагчид, эрхэмсэг та бүхэнтэй энэхүү чуулган дээр уулзаж байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. Бидэнд энэ арга хэмжээнд оролцох таатай …

  • 21 May

    Хоёр улсын Ерөнхий сайд нар уулзалт хийлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлал хийх үеэрээ тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай түүний ордонд уулзлаа. Монгол бүтээн байгуулалтыг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах, Монгол Эмиратын бизнес эрхчэгчдийг дэмжиж хамтран ажиллах боломжийг нээсэн айлчлал болж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэмдэглэж хэлсэн. Мөн хамтарсан үйлдвэр байгуулах, дэд бүтэц, төмөр зам, эрчим хүчний …