Улс төр

November, 2022

  • 4 November

    Г.Амартүвшин:Хөгжлийн банкны зээлдэгчидтэй холбоо тогтоож байгаагүй

    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Г. Амартүвшин Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлийг шамшигдуулсан гэж  мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тухайн асуудал дээр тайлбар хийлээ. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Өчигдөр чуулганы танхимд Ц.Даваасүрэн гишүүн намайг үндэслэлгүй гүтгэж, дайрч, ёс зүйгүй үйлдэл гаргасан. Энэ тал дээр тодорхой тайлбар хийе. Тэр 33 тэрбумын зээл гэдэг нь надтай огт …

  • 3 November

    Б.Жавхлан:Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалтад хамгийн ихдээ 60 сая доллар л зарцуулагдана

    Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарын хооронд маргаантай асуудал яригдсаар байгаа. Тодруулбал, их хэмжээний зээл сангаас авсан, Хөгжлийн Банкийг дампууруулсан гол хүний нэг нь Сангийн сайд гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн онцолсон. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан, Ц.Даваасүрэн гишүүнтэй үүсгэсэн үл ойлголцлынхоо талаар өнөөдөр /2022.11.03 / олон нийтэд мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Би 1996 оноос хойш банк …

  • 3 November

    2024 оны сонгуульд Төв аймагт хэн торойх вэ?

    Айсуй сонгуулийн анир – Амлалт.мн сайт “Айсуй сонгуулийн анир” булан ажиллуулж эхэллээ. Бид энэхүү булангаар дамжуулан УИХ-ын тойрог тус бүрээс 2020 онд сонгогдсон гишүүд хэрхэн хэн ажилласан, иргэд сонгогчид хэрхэн үнэлж дүгнэж байгаа талаар болон 2024 онд өмнөх гишүүдээс хэн хэн нэр дэвших, тухайн тойргийг өөр ямар кандитатууд сонирхон одооноос “ажиллаж байгаа”, иргэд сонгогчид хэнд илүү “талтай” байгаа зэрэг асуудлыг …

  • 2 November

    Д.Амарбаясгалан: Нүүрсний борлуулалтыг ил тод болгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.02/ болсон. Хуралдаанаар нүүрсний борлуулалттай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Нүүрсний борлуулалт болон худалдан авагчидтай харилцах үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгож, Уул уурхайн биржийн зарчмаар энэ үйл ажиллагаа явагдах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Засгийн газрын 362 дугаар тогтоолд цаашид ам нь дээрээс худалдаалдаг,  урьдчилсан нөхцөлтэй гэрээг аливаа хэлбэрээр явуулахыг хориглож зөвхөн …

  • 2 November

    Д.Амарбаясгалан: Орон нутгийн өмчит байгууллагуудаас 1000 орчим автомашиныг татан төвлөрүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан  өнөөдөр /2022.11.02/ боллоо. Хуралдаанаар 21 асуудлыг хэлэлцсэн юм. Ялангуяа Төрийн хэмнэлтийн хуультай холбоотой асуудлыг чухалчлан авч үзсэн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд идэвхтэй ажиллалаа. Улмаар “Засгийн газрын авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, …

  • 2 November

    ​Ядуурлыг бууруулах үндэсний зөвлөл байгуулна

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шуурхай хуралдаан боллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагууд хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан шуурхай хуралдаанд тавигдсан цаг үеийн мэдээллүүдтэй холбоотой болон ажил сайжруулах хүрээнд газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд: -Ядуурлыг бууруулах бодлого, стратегийг дахин харж, …

  • 2 November

    Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсныг ШХАБ-ын хуралдааны үеэр Ерөнхий сайд мэдэгдлээ

    Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдааныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян даргалсан юм.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр эхлээд, ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг цар тахлын болон олон улсын харилцааны ээдрээтэй байдлаас улбаатай эдийн засгийн амаргүй цаг …

  • 2 November

    Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Довчинсүрэнгийн Ганзориг өөр ажилд томилогдож байгаатай холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол …

October, 2022

  • 31 October

    МАН: Хүүхдийн мөнгийг 1.3 сая хүүхдэд олгоно

    УИХ дахь МАН-ын бүлэг  өнөөдөр /2022.10.31/ хуралдаж Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн мэдээллийг сонсож, хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар мэдээлэл хийв. …

  • 31 October

    С.Бямбацогт:Алтанбулаг, Замын-Үүдийг хурдны авто замаар холбоно

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.10.31/ Дарханы замын бүтээн байгуулалтын ажилтай  холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Дарханы замын нэг урсгал, хоёр эгнээ замын хөдөлгөөн  нээгдсэн. Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг олон жил удаашруулж, уг замаар зорчиж буй иргэдийг чирэгдүүлсэндээ хүлцэл өчье. Дарханы замын ажил бүрэн дуусчихлаа гэж хүмүүс ойлгож байна. Нийт ажлын 50 хувийг нь гүйцэтгэсэн. Ирэх нэг жилийн …

  • 26 October

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо

    Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, …

  • 26 October

    Д.Амарбаясгалан: Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг нээнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.26/боллоо.  Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулга хийсэн байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас өгч буй мэдээллээр Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад  ороход бэлэн болсон байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар …

  • 25 October

    АН-ын Залуучууд, хүний хөгжил хариуцсан нарийн бичгийн даргаар Б.Энхжинг томиллоо

    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалын /2022.10.20/ -ны өдрийн Б/67 тушаалаар Б.Энхжинг Ардчилсан намын Залуучууд, хүний хөгжил хариуцсан нарийн бичгийн даргын албан тушаалд томиллоо. Б.Энхжин нь 2015 онд АШУҮИС-ийг Хүний их эмч, 2018 онд МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйч мэргэжилээр тус тус төгссөн. 2015-2017 онуудад Зэвсэгт хүчний 089-р ангид Эмч, эмнэлгийн офицер, эмнэлгийн албаны дарга. 2017 оноос хойш хувийн хэвшилд …

  • 25 October

    А.Ариунзаяа: Тэтгэврийн шимтгэлийн 2 хувийг бодит хуримтлал болгоно

    Нийгмийн даатгалын тогтолцоог хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх бодлогыг Засгийн газар баримталж буй.   Энэ хүрээнд Сингапур улсын хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэхээр тус улсаас зөвлөх үйлчилгээ авах ажлын эхний үе шат дууссан байна. Энэ талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа “Алсын хараа 2050” нэвтрүүлэгт оролцохдоо дараах мэдээллийг өглөө. Тэрээр “Залуучууд хуваарилалтын тогтолцооноос илүүтэй хуримтлалын тогтолцоог бий болгох шаардлагыг тавьж байна. Хуримтлалын тогтолцоо нь миний …

  • 21 October

    Т.Аюурсайхан: Ядуурлыг огцом бууруулахад анхаарч, бодит үр дүн гаргаж ажиллана

    Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.10.21/ хуралдаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг томилохыг дэмжлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан тангараг өргөсөн юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Зайлшгүй халамж авах ёстой хүмүүс байгаа. Гэхдээ халамж хавтгайрсан гэдэг асуудалтай санал нэг байна. Засгийн газраас “Халамжаас хөдөлмөрт” гэх чиглэлийг баримталж, …