Спорт

August, 2013

  • 2 August

    Туялзуур сэлэмний ДАШТ-нд тамирчид бэтгэлтгэж байна

       Манай баг тамирчид  энэ сарын 5-13-нд Унгарын нийслэл Будапешт хотноо болох туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн “Дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэмцээнд 140 гаруй орны 1100 гаруй тамирчин өрсөлдддөг. Манай баг тамирчид уг тэмцээнд 2009 оноос  хойш тасралтгүй оролцох болжээ.  Тэмцээний эрэгтэй хүнд сэлэмний төрөлд Б.Баттөмөр, Б.Батхүү, Ц.Жигжидсүрэн, хөнгөн сэлэмний төрөлд Э.Дөлгөөн, Эмэгтэй хүнд сэлэмний төрөлд Э.Орхон, …

  • 2 August

    Өнөөдрөөс яг жилийн өмнө Н.Түвшинбаяр Олимпийн медалиа ихэрлүүлж байв

    Өдгөөгөөс жилийн өмнө буюу 2012 оны 8-р сарын 2-нд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын анхны олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр Лондонгийн олимпийн Жудо бөхийн төрлийн -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртэн Монголоос төрсөн анхны олимпийн хос медальтан болсон түүхтэй.Тэрээр тухайн тэмцээний B зоонд орж барилдан эхний тойрогтоо Тайван улсын бөх Teerawat Homklin-ийг ялсан бол 2-р тойрогт …

  • 1 August

    Өнөөдөр манай эрэгтэй баг болон холимог багууд алтын төлөө өрсөлдөнө

     Манай улсад зохиогдож буй байт харвааны Азийн Гран  При тэмцээн дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр учир тамирчид медалийн төлөөх харваануудаа хийх учиртай. Өчигдөр рекурвийн буюу 70 метрийн зайд, компаунд буюу 50 метрийн зайд цэц мэргэнээ сорьдог харваагаар тамирчид өрсөлдлөө.  Манай эрэгтэй баг болон холимог багууд алтын төлөө өрсөлдөх юм. Эрэгтэй шигшээ баг алтан медалийн төлөө …

  • 1 August

    Г.Эрхэмбаяр аваргын цолны мялаалгийн баяр наадам өнөөдөр болно

       Монголын Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын цолны  мялаалгийн баяр өнөөдөр болно. Сэлэнгийн шинэ аваргын цолны мялаалга Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод болно.  Арга хэмжээнийн үеэр гурван насны морь уралдаж, халх сурвын харваа харвана. Хүчит бөхийн барилдаантай. Долоо хоногийн дараа Мандал сумынхан аваргынхаа баярыг мөн хуваалцах юм. Т.Түвшин Ugluu.mn

July, 2013

  • 31 July

    Сагсан бөмбөгчидөд төрийн одон, медаль гардууллаа

      Монгол улсад сагсан бөмбөгийн спортыг үүсч хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад зүтгэлтэн, тамирчдыг төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, мөн ССАЖЯ-ны харьяа Спортын Бэлтгэлийн төвийн дарга МУГТ Б.Наранбаатар нар гардуулан өглөө. Ингээд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтангадас одонгоор Сагсан  бөмбөгийн Алдарын танхимын гишүүн, сагсан бөмбөгийн анхны эмэгтэй спортын …

  • 31 July

    Didier Drogba, Челситэй нэгдэхийг хүсэж байна

    Челси клуб Didier Drogba-г эргүүлэн авчрахаар ажиллаж эхэлсэн тухай мэдээнүүд эрчийг аваад байна.Гадны сайтуудын мэдээлэлж буйгаар Drogba өөрөө Челситэй нэгдэхийг хүсэж байгаа ба Лондонгын багийн албаны ажилтан ярихдаа “ Бид Drogba-г энд авчрахаар ажиллаж эхэлсэн нь үнэн.Тэр одоо ч гайхалтай тоглолтоо үзүүлсээр байгаа.Түүнийг Лондонд эргэн ирвэл Челси клубтэй холбоотой бүх хүмүүс баяртай байх нь ойлгомжтой.Челсигийн дэмжигчид түүнийг үргэлж хүндэлж, хайрлаж, …

  • 30 July

    Аваргууд кимоногоо эздэд нь гардууллаа

     Монгол улсын жүдогийн шигшээ багийн тамирчид болох Олимпийн аварга Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын олимп, дэлхийн аваргаас бусад бүх тэмцээнд өмссөн “Кимоно” дуудлага худалдаа энэ сарын 16-нд эхлэж долоо хоног үргэлжлээд өндөрлөсөн. Тэгвэл Өнөөдөр Спортын төв ордон дахь жудогийн зааланд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар тэдний кимоног дуудлага худалдаагаар өөрийн болгосон хүмүүст кимоногоо гардуулж, …

  • 30 July

    Буурал тивд “хүний наймаа” ид үргэлжилж байна

    Тоттенхэм хүчээ зузаатгав  Лигийг өнгөрсөн улиралд тавдугаар байраар өндөрлүүлсэн “Тоттенхэм” клуб багтаа цоо ши­нэ тамирчин  авч буйгаа  зар­лалаа. Тэр бол “Валенсиа” ба­гийн довтлогч Роберто Солдадо юм. Түүнийг Лондоны “цагаанууд” 30 сая еврогоор өөрийн болгож буй аж. Солдадог зөвхөн “Тоттенхэм” бус “Ливерпүүл” сонирхож бай­лаа. Рүниг Манчестер хотод үлдэнэ хэмээн Боби Чарлтон мэдэгдлээ “Манчестер Юнайтед” клубийн амьд домог  гэлтгүй Английн шигшээ багийг …

  • 29 July

    Архангайд Ч.Санжаадамба түрүүлж, аварга Г.Өсөхбаяр үзүүрлэжээ

      Архангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадам болж өчигдөр өндөрлөлөө. Тус наадмын хүчит бөхийн барилдаанд далай даян аварга Г.Өсөхбаяр,  арслан Д. Мөнх-Эрдэнэ, арслан Д.Ганхуяг,  гарьд Д.Рагчаа,  гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Ч.Санжаадамба,  харцага Т.Мөнгөнцоож, харцага Г.Батбаяр нарын  512 бөх барилдсан байна. Аймгийн 90 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба түрүүж, Архангай …

  • 29 July

    Аймгуудын 90 жилийн ойн сонин хачнаас

      Ардын хувьсгалын дараахан байгуулагдсан анхны дөрвөн  аймаг буюу  Архангай, Завхан,  Хэнтий,  Төв аймаг өнгөрсөн  амралтын өдрүүдэд 90 жилийн  ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.  Тэгш ойгоо тэмдэглэж буй  Архангай аймагт “хангайн бүсийн  хурд”, төв аймагт “ төвийн бүсийн  хурд”, Завхан аймагт “Баруун  бүсийн  отгонтэнгэрийн хурд”,  хэнтий аймагт “Зүүн бүсийн хурд”  хурдан морины уралдаан зохион  байгуулсан бөгөөд наадмын  хүндэт зочин нь тус аймгуудаас  …

  • 29 July

    Манай тамирчид Азийн аваргаас 9 хүрэл медаль хүртлээ

    Монголын спортын арвин намтар, түүхийн хуудсанд чөлөөт бөхөөр овоглосон анхны гэх тодотголтой амжилт, ололт олон бий. Тэгвэл, өнгөрөгч долоо хоногт Монгол Улс анх удаа чөлөөт бөхийн тивийн чанартай томоохон тэмцээнийг нутагтаа хүлээн авлаа. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/-ны дэмжлэгтэйгээр Монголын чөлөөт бөхийн холбооноос Улаанбаатар хотноо долдугаар сарын 25-28-нд Ази тивийн өсвөр үеийн чөлөөт, сонгомол бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг …

  • 27 July

    Зүүн бүсийн наадамд Т.Болдбаатарын халиун азарга түрүүллээ

      Хан Хэнтий аймгийн шастир түүхт 90 жил, зүүн бүсийн хурдан морьдын уралдаан өргөн дэлгэр сайхан болж байна. Хэдхэн хоромын өмнө хурдан азарганууд барианы зурхайд орж ирлээ. Зүүн бүсийн хурдууд чуулж баяр наадамд газар газрын шандаст  хурдан 251 хүлэг  хурд шалгаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын халиун түрүүллээ. Ийнхүү гурван бүсийн айрагт халиун үрээ ийнхүү босго …

  • 27 July

    Х.Улам-Өрнөхийн Бор халзан морь торгон жолоо өргүүллээ

      Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн даншиг наадмын хурдан их насны хурдан буянгууд дөнгөж барианы зурхайд орж ирлээ. 532 их нас шандас сорьсон байна. 1.Төв аймгийн Бүрэн сумын харьяат Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн Бор халзан 2.Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Д.Эрдэнэбатын буурал 3.Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Монгол улсын алдар уяач Н.Хүрлээгийн яруу саарал 4.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Туушин …

  • 27 July

    Архангайд Даян аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглож байна

      Архангай аймгийн түүхт 90 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат , Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх улсын Даян аварга Г.Өсөхбаяр , Архангай аймгийн Булган сумын харьяат , ИНЕГ-ын бөх улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, АПУ компаний бөх улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд Рагчаа,Ж.Бат-Эрдэнэ, Улсын …

  • 26 July

    Б.Билэгдэмбэрэлийн хүрэн хязаалан түрүүллээ

      Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн даншиг наадмын хурдан хязаалан насны хурдан буянгууд дөнгөж барианы зурхайд орж ирлээ. 1. Төв аймгийн Лүн сумын харьяат Монгол улсын манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хүрэн үрээ 2. Дорнод аймгийн Баяндун сумын харьяат аймгийн алдарт уяач П.Цэгмэдийн хул үрээ /Босоо хүлэг галын МУТМУ Дашдоржын Мөнхбат уясан/ 3.Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Батмөнхийн Шагдаржавын хүрэн …