Монгол уламжлал, бахархал

February, 2015

  • 16 February

    Цагаан сард хэрхэн бэлдэх вэ

    Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана. Хаврын урь орох үеэр мал төллөж малчин бүхэн баясна. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээн золгон угтана. Сэтгэл …

  • 16 February

    Даллагын уутны учир

    Монголчууд бид “буян арвижиг” хэмээн бэлгэдэж айл бүр даллаганы уутыг бурхан шүтээндээ залдаг. Даллаганы уутыг хүмүүс өөрсдөө хийж болно. Хэмжээ нь өөрийнхөө мухар тохойноос багагүй байхаар хийх бөгөөд түүнээс бага байвал буян хишиг нь тэр хэмжээгээр   тааруу байна гэж үздэг. Мөн тухайн  орны будаа тариа хэмждэг хамгийн жижиг сав суулганаас бага байж болохгүй ч гэлцдэг. Монголчууд бид ихэвчлэн торгоор  хийдэг. …

  • 16 February

    Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

    Cap шинэ ч ойртлоо. Сайхан хөөрөг зөрүүлэн, мэндлэх нь цагаан сарын нэгэн онцлог, эрхэм ёс заншил билээ. Монгол эрчүүд эртээс инагш чамин хийцтэй, үнэт чулуугаар урласан гаанс, хөөрөг эдэлж, хэрэглэхийг эрхэмлэсээр ирсэн. Хөөрөгний чулуу л гэхэд олон янз байдаг.   Тухайлбал, хамгийн сайн номин Афганистанд, хаш нь Оросод, пийсүү Бирмд байдаг бол хамгийн шилдэг мана Монголд байдаг аж. Монгол орон усан …

  • 16 February

    Битүүлэх ёсон

    Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Монголчууд хуучин он хангирч , шинэ он золгон ирэхийн өмнө хуучин оны тоос шороогоо гөвөн цэвэрлэж, хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал эргүүлэн өгч,  хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засан эвлэрдэг сайхан уламжлалтай. …

  • 12 February

    Цагаан сараар цээрлэх үйл

    Монголчууд эртнээс Цагаан сарын баярыг шинэ бүхний эхлэл хэмээн билэгшээж зарим үйлийг цээрлэдэг байжээ. Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой. Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээнэ. Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн. …

  • 11 February

    Хакухо: Эцэг хүү хоёр Хөдөлмөрийн баатар болсон анхны тохиолдол гэж сонссон

    Японы мэргэжлийн сүмод 33 тэмцээнд түрүүлэн бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон ёкозүна Хакухо М.Даваажаргалд сар шинийн баяраар хөдөлмөрийн баатар цол олгоохоор болсон билээ. Тэгвэл энэхүү баярт мэдээг ёкозүна Хакуход өөрт нь дуулгажээ. Тэрбээр энэ талаар сонсоод “Эцэг,  хүү хоёр хөдөлмөрийн баатар болж байгаа анхны тохиолдол болж байгаа гэж сонссон. Би үнэхээр аз жаргалтай байна” хэмээн өгүүлсэн байна. Эх сурвалж: …

  • 9 February

    Хакухо М.Даваажаргалд “Монгол Улсын соёлын элч” өргөмжлөл гардууллаа

    Монгол Улсын иргэн, Японы сүмо бөхийн 69 дэх Их аварга, Мөнхбатын Даваажаргалыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа Япон улсын Токио хотноо боллоо. “М.Даваажаргал нь Монгол Улсыг хилийн чанадад сурталчилах, соёл, урлаг, түүх, спорт, хүмүүнлэг, шинжлэх ухааны салбарын хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байх юм. Түүнийг эдгээр үүргээ хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг туслалцааг …

  • 8 February

    Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

    Cap шинэ ч ойртлоо. Сайхан хөөрөг зөрүүлэн, мэндлэх нь цагаан сарын нэгэн онцлог, эрхэм ёс заншил билээ. Монгол эрчүүд эртээс инагш чамин хийцтэй, үнэт чулуугаар урласан гаанс, хөөрөг эдэлж, хэрэглэхийг эрхэмлэсээр ирсэн. Хөөрөгний чулуу л гэхэд олон янз байдаг.   Тухайлбал, хамгийн сайн номин Афганистанд, хаш нь Оросод, пийсүү Бирмд байдаг бол хамгийн шилдэг мана Монголд байдаг аж. Монгол орон усан …

January, 2015

  • 30 January

    Монгол зураач Олон улсын Манганы уралдаанаас Гранпри шагнал хүртлээ

    Энэ жилийн олон улсын Манга уралдаанд 60 гаруй орны 300 орчим бүтээл өрсөлдсөнөөс “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн зурган номын зохиолч, зураач Н.Эрдэнэбаярын бүтээл “Бумбардай Аргалд явсан нь” хүүхдийн зурган ном Гранпри шагнал хүртсэн байна. Тус уралдаан нь дэлхий дахинд түгсэн манга, комиксийн соёл, урлагаар дамжуулан олон улс хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Япон улсын гадаад хэргийн …

  • 23 January

    Бүсгүй хүний арван таван эрдэм

    “Хатан хүний арван таван эрдэм” гэсний хатан хүнийг төр ёсны шаштирт хааны хатан  гэсэн утгаар нь тайлбарласан байдаг  гэвч манайд өргөн дэлгэрсэн сургаалын зохиолуудад гардаг эмэгтэй хүний сайн сайхан шинж төгс цогцлоосон гэсэн өргөн утгаар аваад монгол сургаалын  хэд хэдэн зохиол, толь бичгийн оршилоос сийрүүлэн болгоолоо. Нэгдүгээрт: –Номуун (номын) ухаант шинж бүрдсэн Ном буянд дуртай, номын чанар таньдаг, номын садныг …

  • 22 January

    Хүүхдийн сэвлэг үргээх ёсон

    Монголчуудын эртний уламжлалт олон ёс заншлын нэг нь “Хүүхдийн сэвлэг үргээх” ёс юм. Энэхүү ёс нь гэрт тохиолдож буй чухал баяруудын нэг болсоор иржээ. Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг. Нялх  үсийг авах учир: Нялх үсийг авахгүй бол хүүхдийг ууртай, ухаан муутай болно гэж үздэг байжээ. Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн, зарим нь бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг …

  • 18 January

    Үндэстний сэтгэлгээний дархлааг хамгаалагч ХОРЛО тоглоом

    Хорло тоглоом нь Монгол түмний тусгаар тогтнол, үндэстний оюун сэтгэлгээний дархлааг хамгаалалцаж байжээ. Ингэхэд тоглоом яахаараа галт зэвсэг агссан цэрэг дайчдийн адил тусгаар тогтнолын манаанд зогсож байсан билээ хэмээн гайхах хүн гарах магад. Үүний учир өгүүлэх нь: ДААЛУУ хэмээх тоглоомыг бид нийтээр мэднэ, бараг нийтээр шахуу тоглох билээ. Зуны налгар намуун үдшээр байрны гадаах сүүдрэвчид хөгшид суугаад, эсвэл өвлийн урт …

  • 18 January

    Ugluu.mn сайтын “ном хурахуй” булан ажиллаж байна

    Өглөө.мн сайт анх байгуулагдсан цагаасаа эхлэн  монголчууддаа зориулан бурханы шашны дээдийн ном уншлагыг оруулж уншигчдынхаа  сайшаал  талархал дэмжлэгийн авч ирсэн билээ. Тус сайтын өөрийн өвөрмөц өнгө төрхийг илэрхийлсэн энэхүү булан нь  Монгол эх орны  маань болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа монголчуудаа зориулан бурханы шашны дээдийн ном уншлага, гүрэм заслыг аудио сонсох хэлбэрээр орууллаа. Эрхэм хүмүүн та  хийморь сүлдээ сэргээх, холын аян замд …

  • 15 January

    Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь энгийн хэрнээ хүчтэй засал болдог

    Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж …

  • 11 January

    САЙН МЭДЭЭ: Лего боловсрол -ҮНЭГҮЙ ОЛГОНО

    “Лего” бол барилгын болон олон сонирхолтой сэдвийн хүрээг хамарч чадсан удаан    эдэлгээтэй, зэврэлтэд тэсвэртэй хөнгөн цагааны хайлшин материалаар хийгдсэн хүүхдэд    зориулагдсан тоглоом. “Лего” группийн төв оффис нь Денмаркын Беллунд хотод байрладаг юм. Техник технологи өндөр хөгжиж буй 21-р зуунд “Лего” групп хүүхдүүдийн анхаарлыг татахын тулд эвлүүлж тоглодог робот үйлдвэрлэдэг болсон байна. Ийм тоглоомоор тоглодог хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжиж инженерийн …