УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээр ахлуулсан багууд маргаашнаас эхлэн ирэх арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл орон нутагт ажиллахаар болжээ.Тэд 2014 оны нэгдсэн төсөв, 2014 оны Мөнгөний бодлогыг сурталчилж, намынхаа дүрэм, шинэ бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулан гишүүдтэй тулж ажиллахаар орон нутгийг зорих болсон байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Я.Содбаатар нар хангайн бүсэд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Эрдэнэбат, Су.Батболд, Д.Хаянхярваа, Ж.Батсуурь нар төвийн бүсэд, …
Monthly Archives: November 2013
November, 2013
-
18 November
Өвөрхангай аймгийн багийн засаг дарга нар иргэдээ удаа дараа зоджээ
Өвөрхангай аймгийн багийн засаг дарга нар малчин иргэдээ зодож танхайрсан үйлдэл удаа дарааллан гарах болжээ. Тодруулбал, тус аймгийн Баянгол сумын гуравдугаар багийн Засаг дарга Ц.Мягмардорж нь өнгөрсөн аравдугаар сарын 31-нд архи ууж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж, морио усалж зогссон иргэн Г-г чулуугаар нүүрэн тус газар нь цохиж гэмтээсэн байна. Хохирогч Г-нь нутаг усандаа нэр хүндтэй уяач бөгөөд Ц.Мянмардорж …
-
18 November
Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 86,1 хувьтай байна
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 11 сарын 18-ны ээлжит хуралдаанаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын биелэлт”-ийн талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н. Батаа танилцуулга хийлээ. Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 11-р сарын 15-ны өдрийн 5/18 дугаар тогтоолоор “нийслэлийн Засаг даргын Агаар цэвэр, Амины сууцтай, …
-
18 November
Өнгөт төмс худалдаанд гарна
Сибирийн эрдэмтэд төрөл бүрийн өнгийн төмс гаргаж авчээ. Нил ягаан, хөх, улаан өнгийн төмс удахгуй худалдаанд гарна. Мэргэжилтнүүдийн яриагаар, ийм төмс их хэмжээний төмсний гурил болон хүний бие мах бодид таатай нөлөөлөх антиоксидантуудыг агуулсан байна. Ер бусын селекцийн төмсийг Сибирийн Колпашево хотод гаргажээ.Өнгөт төмсийг гаргахад тэд таван жил хөдөлмөрлжээ. Тэд цаашид нил ягаан, хөх, улбар шар, улаан өнгийн ногоо гаргаж …
-
18 November
Дугаарын хязгаарлалтыг зогсоох тухай албан ёсны шийдвэрийг НИТХ-аас гаргана
Хүйтний улирлад дугаарын хязгаарлалтгүй болох талаар нийслэлийн иргэдээс 2013 оны 11 сарын 13-наас эхлэн 48 цагийн турш санал авлаа. Санал асуулгыг НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn, www.facebook.com/ub.gov цахим хуудас болон Замын цагдаагийн газрын stop.mn сайт, facebook /Замын-Цагдаагийн-Газар/ хаягаар, news.mn, gogo.mn, olloo.mn, medee.mn sudalgaa.mn сайтуудаар мөн “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан Мобикомын 100 мянган хэрэглэгчийн дунд мессежээр авсан юм. Мэдээллийн сайтууд …
-
18 November
90 настай өвгөний амийг хороож хэл, зүрхийг нь иджээ
Энэ сарын 15-ны өдөр Франц улсын Ноуилхан хэмээх тосгонд 90 настай өвгөний амийг хороож, хэл зүрхийг нь идэж улмаар шатаахыг завдсан аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, эл хэргийг 26 настай ганц бие эрэгтэй үйлдсэн бөгөөд хөгшний толгойд хүнд төмрөөр цохиж унаган хэл, зүрхийг нь сугалж идсэн гэнэ. Гэмт этгээд хэргийг үйлдэхдээ ямар нэгэн байдлаар мансуураагүй цоо эрүүл байсан бөгөөд шинжилгээгээр ч …
-
18 November
“Мах импекс” компани “муудсан хиам”авсан хэмээн гомдол гаргасан хэрэглэгчээсээ 15 сая төгрөг нэхэмжилжээ
Өнгөрөгч 9-р сарын 30-ны өдөр хуучнаар “Далай ээж” хүнсний захаас ‘MAX IMPEX’-ийн “Нийслэл” хиамыг худалдан авахад дотроос нь ногоон өнгөтэй мах гэхэд мах биш, өөх гэхэд өөх биш, булчихай гэхэд булчирхай биш сонин зүйл гарч ирсэн. Үүнд дургүйцсэн хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа зургийг нь авч нийтлэн, хүнсний эрүүл ахуйг хэрэгжүүлэх ёстойг сануулсан. Харин энэ удаа “Мах импекс” -ийнхэн хэрэглэгчээ Баянгол …
-
18 November
Хятад гэр бүлүүд хоёр хүүхэдтэй болох эрхтэй болов
БНХАУ-ын Бүх Ардын их хурлын төлөөлөгчдийн хурал болж ирэх 10 жилд баримтлах улс орныхоо нийгэм, эдийн засгийн бодлогыг тодорхойлоод байгаа билээ. Тэгвэл шинэ бодлогын хүрээд “Нэг гэр бүл – нэг хүүхэд” гэсэн уламжлалт бодлого үндсэндээ халагдаж БНХАУ-ын иргэд хууль ёсны дагуу хоёр хүүхэдтэй болох эрх нээгдэж байгаа аж. Тодруулбал, Хан үндэстэн гэр бүлийн эхнэр, нөхрийн нэг нь айлын ганц хүүхэд …
-
18 November
Цул алтан “Ламборжини” худалдахаар Дубайн үзэсгэлэнд гаргажээ
Цул алтаар цутган, алмаз эрдэнэсээр шигтгэсэн 350 мянган ам.долларын үнэтэй дэлхийн хамгийн үнэтэй автомашины хуулбарыг Дубайн үзэсгэлэнд худалдахаар тавьжээ. Дэлхийн хамгийн үнэтэй автомашинаар тодорч Гиннест бичигдсэн Lamborghini Avendator LP 4-700 машиныг Германы зохион бүтээгчид бүтээсэн бөгөөд машиныг бүтээхэд 500 кг алт, хоёр мянган ширхэг алмазан шигтгээ орсон тухай зохион бүтээгч Роберт Гульпен мэдэгджээ. Харин үзэсгэлэнд оролцож буй тус ламборжини нь эх …
-
18 November
Европын Холбооны кино өдөрлөг болж байна
Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Кино өдөрлөг 11-р сарын 17-оос 21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох бөгөөд өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, “Блакбокс” театр болон Глоб интернэшл төвтэй хамтран зохион байгуулж байна. Кино өдөрлөг 11 дүгээр сарын 17-ны 17 цагт Блакс Бокс театрт ЕХ-г одоогоор тэргүүлж байгаа Литв улсын “УБ лам” уянгын киногоор нээлтээ …
-
18 November
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зүүн Өмнөд Азийн орнуудад айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 18-29-ний өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсад төрийн айлчлал хийж, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт болох олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, Монгол Улсын бизнес, эдийн засгийн өнөөгийн орчин, нөхцөл байдлын талаар илтгэл тавина. Айлчлалынхаа үеэр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Ерөнхийлөгч Тейн …
-
18 November
LG группийн онгоц 38 давхар орон сууц мөргөжээ
Өнөөдөр өглөө Сөүл хотын Самсунг дүүрэг дэх 38 давхар нэгэн орон сууцны байрны 24~26 давхрыг LG группийн харъяа онгоц мөргөн доош унаж , дотор нь явсан 2 нисгэгч амь насаа алдсан осол гарсан билээ. Хэт их манангаас болж тэр хэсэг газар байсан барилгуудаас даруй 10 давхраар өндөр 4 ширхэг байшинг нисгэгч нар харалгүй шууд мөргөн унасан гэж хэргийг шалгаж …
-
18 November
Өнөөдөр “Чингис хот” нээлтээ хийнэ
Хэнтий аймгийн төв Өндөр хаан хотын нэрийг өөрчлөн “Чингис хаан хот” болгох нээлтийн ажиллагаа өнөөдөр болох гэж байна.Өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржийг иргэдтэй уулзах үеэр эл саналыг Хэнтий аймгийнхан уламжилж байсан бөгөөд тэрээр ихэд нааштай хүлээн авч, Чингис хааны түүхэн цогцолбор байгуулах бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, улмаар тус аймгийн иргэдээс хотоо Чингис хот болгох санал асуулгыг явуулсны дүнд …
-
18 November
Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл
Монгол ньюс төвд: 11.00 цагт “Оны шилдэг хүний нөөцийн менежер 2013” ажил мэргэжлийн дөрөвдүгээр уралдааны талаар Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалтын газар, Хөдөлмөрийн судалгааны институт, Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооноос мэдээлэл хийнэ. 11.30 цагт МУИС-ийн оюутны холбооноос сургуулийн бүтцийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ. 12.00 цагт “Монгол Улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэлэлцүүлэг …
-
18 November
Намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр 10:00 цагаас хуралдана. Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд, Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд тус тус хуралдах юм.Мөн байнгын хороодын ажлын хэсгийн хуралдаан болно. Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар: – “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл