Yearly Archives: 2013

November, 2013

  • 15 November

    Домогт “АББА” ирэх онд эргэн нэгдэнэ

     Шведийн алдарт дөрвөл буюу домогт “АББА” хамтлагийнхан ирэх 2014 онд эргэн нэгдэхээр болжээ. Тодруулбал, ирэх онд тус хамтлагийн 40 жилийн ой болж байгаа тул гишүүд нэгдэн шүтэн бишрэгчидтэйгээ хамт хуучин цагаа дурсан төрсөн өдрийн гала концерт хийхээр төлөвлөсөн байна. “АББА”  хамтлаг нь Стокольм хотноо 1972 онд байгуулагдсан ч 1974 онд болсон  “Eurovision”  дууны тэмцээнээс хүчтэй түрэн гарч иржээ. Поп хөгжмийн чиглэлээр уран бүтээлээ …

  • 15 November

    Ш.Батхүүгийн хэрэгт Т.Очирхүүгээс мэдүүлэг авч байна

    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан, “Хадгаламж” банк дампуурсан хэрэгт “Жаст” группийн захирал Ш.Батхүүг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулаад 50 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байна. Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр Ш.Батхүүг наймдугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног хорих тогтоол …

  • 15 November

    УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэргийг прокурорт шилжүүлжээ

    УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс мөрдөн байцаалт явуулж, шалгаж дууссан байна. Төрийн ордны ард байрлах Le Triskell хэмээх франц ресторанд бусадтай муудалцаж, гэмтэл учруулсан хэргээр эрхэм гишүүнийг болоод түүний найз “мунзуй” хочит Г.Нямдорж нарыг Эрүүгийн хуулийн 181.3 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.  Хоорондоо маргалдаж, хутга мэсэндээ тулсан УИХ-ын …

  • 15 November

    “Оёдол” мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгууллаа

    Хангайн бүсийн арга зүйн төв  мэргэжлийн багш нарынхаа ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, бүтээлч үйл ажиллагааг нь хөгжүүлэх, шинэ материал, техник арга технологид суралцуулах зорилгоор “Оёдол” мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгууллаа. 2013 оны 11-р сарын 11-ны өдөр Орхон МСҮТ-ийн оёдлын дадлагын газарт зохион байгуулагдаж, 5 цаг үргэлжилсэн тус тэмцээнд Орхон МСҮТ-ийн Оёдол мэргэжлийн багш Б.Алтанцэцэг, Хөвсгөл МСҮТ-ийн Оёдол …

  • 15 November

    Гэрийн нөхцөлд шүд цайруулах арга

    Хүн бүр л эрүүл, танан цагаан шүдтэй байхыг хүсдэг. Харамсалтай нь маш олон шалтгаанаас болоод бид тэр бүр цагаан байлгаж чаддаггүй. Кофе, тамхи, чихэр тэр чигээрээ л шүдний дайсан. Гэвч гэрийн нөхцөлд ямар нэгэн сөрөг нөлөөгүйгээр шүд цайруулах маш үр дүнтэй энэхүү аргыг туршаад үзээрэй. Хүссэн үр дүнгээ мэдрэх болно. Чамд хэрэгтэй зүйлс: Хүнсний сод, шинэхэн сайтар цэвэрлэсэн лимон байхад …

  • 15 November

    Малдав улс дахь манайхаас дутахгүй хогийн цэгийн амьдрал

    Бүлэг арлаас бүрдэх Малдав улсыг хүмүүс диваажинтай зүйрлэх нь их байдаг. Гэвч тус улсын гүнд тэр дундаа ядуусын амьдардаг захын хороололд очсон хэн ч диваажин гэж хэлж чадахгүй. Энд өдөр бүр 330 тонн хог хаягдал авчирч хаягдаг байна. Ингээд Малдав улсын хогийн цэг дэх амьдралыг хүүргэж байна. Манайд байдаг хогийн цэгүүдээс ч аймшигтай их хогтой юм.

  • 15 November

    Жүжигчин Б.Навчаа хэд хэдэн кино сайтуудыг хаалгажээ

    Энэ сарын 17 буюу ирэх ням гаригт Сөүлийн Чинмүро дүүргийн Дайхан кино театрт гаргахаар төлөвлөөд байсан “Ларьдма” УСК гарахаа больсон байна. Учир нь тус киног монголын хэд хэдэн кино сайтууд хулгайгаар тавьж үзэгчдэд хүргэсэн тул жүжигчин Навчаагийн гадны театрт гаргах гэж нэлээд явдал суудал болсон хөдөлмөр нь үгүй болжээ. Тиймээс тус киноны ерөнхий продюссер Б.Навчаа их ууртайгаар оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр …

  • 15 November

    Гандболын насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

    “Монголын гандболын холбоо” болон ССАЖЯ-ын яам хамтран зохион байгуулж буй Гандболын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын ордонд эхэллээ. Энэ сарын 15-аас 17-ны өдрийг дуустал үргэлжлэх тус тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй найман багийн тамирчид оролцож байгаа аж. Тус тэмцээнээс ирэх жилийн дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо болох Олон улсын гандболын тэмцээнд оролцуулах залуу тамирчдыг сонгон шалгаруулах …

  • 15 November

    Ц.Мянганбаярт УМБГ-аас дахиад эрүүгийн хэрэг үүсгэлээ

    “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж мэдээлэв. Ц.Мянганбаярт өмнө нь “Монгол газар” болон охин компаниудынхаа нэрээр барьцааны хөрөнгө давхардуулан 169 тэрбум төгрөгийн зээл залилан авсан гэсэн үндэслэлээр 2009 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ. Түүний дараа Орхон голыг бохирдуулсан хэрэгт тус компанийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал У.Дашийг шалгаж …

  • 15 November

    “Телемедициний үндэсний сүлжээ”-нд 17 аймаг холбогджээ

    Телемедициний технологи, тоног төхөөрөмж болон эмч эмнэлгийн мэргэжилтний лицензийн шалгалтын программ хангамж хүлээн авах арга хэмжээ өчигдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо.  Уг уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ, Япон улсын элчин сайдын яамны төлөөлөл болон бусад холбогдох хүмүүс хүрэлцэн ирсэн бөгөөд аймгуудын нэгдсэн эмнэлгийн дарга нар цахим хэлбэрээр уулзалтад …

  • 15 November

    Р.Оюунханд: Улсын хэмжээнд 39 мянга гаруй ахмад хэвтэрт, асаргаа сувилгаанд байдаг

    Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн аравдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Энэ аяны хүрээнд хийсэн ажлуудын талаар Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Оюунхандтай ярилцлаа. – Салбарын яамнаас 10 дугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Та аян зарлагдах үед багагүй ажил хийхээр төлөвлөсөн гэж хэлж байсан л даа. Тэдгээр ажлуудын үр дүн гарч эхэлсэн …

  • 15 November

    2014 онд баримтлах “Мөнгөний бодлого”-ыг баталлаа

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр үдээс хойшдоо цаг сунган үргэлжлүүлснээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан байна. Мөнгөний бодлого батлагдсанаар ирэх онд “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжихийн зэрэгцээ орон сууцны урт хугацаат найман хувийн зээл үргэлжлэн олгогдох болж байна. Мөн инфляцийн төвшинг 2014 оны эцэст найман хувьд барих зорилт …

  • 15 November

    Японы кино өдрүүдээр “Өргөө 2”-т үнэгүй кино үзээрэй

    7 дахь удаагийн “Япон киноны өдрүүд”-ийг 2013 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Японы Элчин сайдын яам, Өргөө кино театр болон Япон сан хамтран зохион байгуулна. Японы аж амьдрал, хэв маягийг тусгасан нийгмийн, анимэ, инээдмийн, хайр дурлал, спортын төрлийн киног “Өргөө 2” кино театрт үнэ төлбөргүй үзэх боломжтой. Кинонууд: 2013.11.18-ны өдөр Нээлтийн арга хэмжээ(16:50-17:00) “Бурханы өвчтөний тэмдэглэл” (In his chart) 2013.11.19-ний …

  • 15 November

    Боксчин С.Шинэбаяр Манчестер хотод өөрийн клубээ нээжээ

    Боксын спортод 26 жилийн турш хүч хөдөлмөрөө зарцуулаад буй Их Британийн 49,1-50,8 кг-ын жингийн аварга боксчин С.Шинэбаяр Манчестер хотын Стокпорт дүүрэгт өөрийн боксын клубээ нээсэн байна. Клубын нээлтэд Их Британи болон Европын 59,01-61,2 кг-ын жингийн аварга Жонн Мури, Дэлхийн боксын нийгэмлэгийн 52,3- 53,5 кг-ын жингийн аварга Скот Кувиг нар хүрэлцэн ирсэн бөгөөд түүний менежерээр олон жил хамтарч ажилласан “англи аав” …

  • 15 November

    Б.Номтойбаяр эхнэртэйгээ жүжиг үзэхийн тулд 6 саяыг зарцуулжээ

     Гэр бүлийнхнийхээ талаар нууцлаж, хэвлэлийнхэний дуранд өртүүлэхгүй байхыг эрмэлздэг УИХ-ын гишүүдийн нэг Б.Номтойбаяр саяхан өөрийн эхнэр Мандухайдаа чамгүй үнэтэй гэнэтийн бэлэг барьсан гэнэ. Тэрээр нээлтээ хийгээд удаагүй байгаа “Элит театр” буюу “Black box”-д тоглогдож буй “Ширэнгэнд” жүжгийн нэг оройн тоглолтыг эхнэртэйгээ хоёулхнаа үзсэн аж. Ингэхийн тулд тэрээр 100 хүний суудалтай театрын бүх билетийг худалдан авчээ. Тус жүжгийн нэг тасалбар нь …