Monthly Archives: September 2015

September, 2015

  • 17 September

    Ш.Оюундалай: Хүүгийнхээ төлөө л амьдармаар байна /бичлэг/

    Ясны хорт хавдар гэсэн оноштой, Монголд эмчилгээгүй Ш.Оюундалай охинд туслах давалгааг Монголын сайтын холбоо эхлүүлсэн. Өмнөх нийтлэлийг /Үйлдвэрлэлийн ослоор аавыгаа алдсан 4 настайд хүүгийн ээжид амьдрал “бэлэглэе”…, хүмүүсээ эндээс уншина уу? Охиноо амьдруулчих юмсан гэсэндээ хөлөө эргэтэл гүйж яваа Тунгалаг эгч, Ш.Оюундалай охиноо, бас бяцхан хүүг нь дагуулчихсан “Солонгосын эмнэлгээс хариу ирсэн шүү” гэсээр ажил дээр орж ирэв. Ш.Оюундалайн нэг хөл …

  • 17 September

    Т.Бат-Эрдэнэ: Одооноос алдаагаа засаж чадвал Улаанбаатар ногоон хот болох боломжтой

    Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.  -Нийслэлийн Засаг даргын дэргэд экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч анх удаа ажиллаж эхэлснээс хойш хоёр жил гаруй болжээ. Өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулав? -Өнөөдөр дэлхийн хотуудын хөгжил дэвшлийг тодорхойлохдоо хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн нийцэн хөгжиж байна вэ гэдгийг гол үзүүлэлт болгодог болсон. Харин Улаанбаатарын хувьд хүн амын хэт …

  • 17 September

    Д.Загдсүрэн АОЗ-ийн Гүйцэтгэх хороонд сонгогдлоо

    Монголын үндэсний олимпийн хорооны (МҮОХ)  ерөнхийлөгч Д.Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн Гүйцэтгэх хороонд сонгогдлоо. Туркменистаны нийслэл Ашгабат хотноо өндөрлөсөн Азийн олимпийн зөвлөл /Olympic Council of Asia, OCA/-ийн XXXIV ерөнхий ассамблейд 45 орны төлөөлөгч оролцлоо. Уг хурлаас 2015-2019 онд OCA-ийн Удирдах бүрэлдэхүүнийг сонгоход МҮОХ-ны ерөнхийлөгч Дэмчигжавын Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн Мэдээлэл, статистикийн байнгын хорооны даргаар сонгогдов. МҮОХ нь анх 1974 оноос Азийн …

  • 17 September

    Дарханд үүссэн асуудлаар Ерөнхий сайдад хандлаа

    УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймагт үүссэн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгсөн юм. Дархан-Уул аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулсан нь хууль бус шийдвэр байсан гээд ажлын хэсэг байгуулж, шалгахыг Ерөнхий сайд, ЗГХЭГ-аас хүсэв. Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн бүрэн эрхийнхээ хүрээнд ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг зарлажээ. ИТХ 11 тэргүүлэгчтэй юм байна. Цаг 30 минут хүлээгээд ирц бүрдээгүй учраас ИТХ-ын дарга …

  • 17 September

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахмад настнуудад хүндэтгэл үзүүллээ

    Удахгүй болох Олон улсын ахмадын өдрийг угтан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны ахмад настны төлөөллийг Төрийн ордны хуралдааны В танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр жил бүр Олон улсын ахмадын өдөр болон Цагаан сараар сонгогдсон тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч баяр хүргэдэг бөгөөд энэ удаа хороодын ахмад настнуудад ирэх баярын арга хэмжээнд нь зориулж 500 мянган …

  • 17 September

    Шүүгдэгч Л.Гансүх яг нэг жилийн өмнө аудиторуудыг цагдаад шалгуулж байв

    Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад эдүгээ “Нүүрс хөтөлбөрийн хэрэг” гэгчээр шүүгдэж буй Л.Гансүхийг зарим нь өрөвдөж эхэлж буй бололтой. Гэвч мартаж, өрөвдөж болохгүй хэрэг гэж бий. Одоогоос яг нэг жилийн өмнө “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт гаргасан аудиторуудыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байв. “Нүүрс” хөтөлбөрийн талаар Үндэсний аудитын газрын аудитор н.Ичинхорлоо, “Оюу-Эрдэм аудит” компани дүгнэлт гаргахдаа  “Нүүрс” хөтөлбөрийн гэрээнд тохиролцсон үнэ …

  • 17 September

    НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүнийг сонгоход та саналаа өгөөрэй

    Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийг байгуулахаар Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хуульчилсан. Энэ хууль хэрэгжиж  эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний  зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг 2015.09.14-ний өдрөөс 2015.09.21-ний хооронд зарласан. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмийн 1 дүгээр зүйлд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд …

  • 17 September

    Хугацаа дууссан эм худалдаж байжээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сард эм хангамжийн 11 байгууллага, иргэний үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Ингэхэд хугацаа дууссан эм худалдаж байсан зөрчил илэрсэн байна. Тухайлбал, “Сүлдэн” эмийн санд 36 нэрийн 600 мянга гаруй төгрөгийн эмийг борлуулсан нь илэрчээ. Мөн “Сүлдэн”, “Ананас” эмийн санд Монгол Улсад бүртгэлгүй 54 нэр төрлийн хоёр сая орчим төгрөгийн эм худалдаалсан нь илэрсэн байна. Тиймээс нэр …

  • 17 September

    Ургац хураалт 1,4 хувьтай байна

    Дорнод аймгийн хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар улаан буудай 800 га, тосны ургамал 740 га, гурвалжин будаа 800 га, эмийн ургамал 800 га-д тус тус ангилан хадалт хийж ургац хураалт 1,4 хувьтай байна. Халхгол сумын “Үйзэн тал” ХХК улаан буудайн анхны хураалтыг хийж 180 га шуудаар хурааж 310 тн ургац хураан авч  41,9 тн улаан буудайг Дорнод гурилын үйлдвэрт  тушаав. …

  • 17 September

    Нийслэлд гал түймрийн 4 дуудлагатай байлаа

    Нийслэлд  гал  түймрийн  4, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 1  дуудлагатай байлаа. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Норжин” худалдааны төвийн эсрэг талд иргэн Э-н баригдаж буй барилгад 200 ширхэг хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 12:57 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч; Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Хандгайт”-ын 29 дүгээр гудамжийн 245 …

  • 17 September

    Хөдөлмөрийн яамны дэмжлэгээр байгуулсан МСҮТ нээлтээ хийлээ

    Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо дэргэдээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй боллоо. Харааны бэрхшээлтэй ч сурч мэдэх, хийж бүтээхийн хүсэл тэмүүлэл дүүрэн яваа хүмүүст мэргэжил олгох сургалтын байгууллагыг Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр байгуулсан тус холбооныхон шинэ сургуулийнхаа нээлтийг өнөөдөр хийж, хичээлийг нь албан ёсоор эхлүүлж буйгаа зарлав. Мөнгөн хонхны дуу цангинасан шинэ сургуулийн нээлтийн ёслол УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан …

  • 17 September

    УИХ-ын дэд дарга Л.Цог БНЧУ-ын парламентийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог өнөөдөр /2015.09.17/ Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Чех-Монголын найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйбревыг хүлээн авч уулзав. Хатагтай Зузка Бебарова-Руйбрево, Улсын Их Хурлын дэд даргыг шахуу хөтөлбөртэй арга хэмжээний үеэр цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг …

  • 17 September

    Үзэмний шүүс уух 5 шалтгаан

    Үзэмний шүүс нь хүний алдагдаж буй калийг нөхөх онцгой ач тустай. Эм ихээр хэрэглэх үед хүн калиа их алдаж шөрмөс татах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Ийм үед үзэмний шүүс уугаарай. Үзэмний шүүс нь калиас гадна тэжээллэг бодис, амин дэм, витаминаар баялаг юм. Тиймээс энэхүү ши тэжээлийг нь алдагдуулахгүйн тулд буцалсан халуун усанд хийгээд хандалж уугаарай. Ихэнх хүмүүс устай хамт буцалгаж …

  • 17 September

    Уурхайн гүнд орсон БНХАУ-ын 3 иргэний нэгний цогцсыг гаргажээ

    Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн анар” ХХК-ийн Бүрэнцогтын уурхайд БНХАУ-ын 3 иргэн уурхайн гүн рүү ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 16:45 цагт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион  байгуулж 1 иргэний цогцсыг 2015.09.16-ны өдрийн 22:20 цагт гаргасан байна. Үргэлжлүүлэн эрлийн …

  • 17 September

    Албан хаагчид хямд үнэтэй орон сууцанд хамрагдах боломжтой

    Онцгой байдлын албаны  удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудал, аятай тухтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх тал дээр шат дараалсан олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Энэ удаа орон сууцжуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд Амгалан дахь 063-р аврах гал унтраах ангийн хашаанд 300 айлын орон сууцыг бариулахаар  “Цээб” ХХК-тай хамтран 2016 оны 12 сард ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулжээ. Орон сууцны үнэ  1мкв 985,000 төгрөг …