Yearly Archives: 2015

March, 2015

  • 10 March

    13 настай охины жинг хасах гээд үхэлд хүргэсэн хэрэг гарчээ

    Жудо бөхөөр хичээллэдэг 13 настай охины жинг нь хасах гээд амь насанд нь хүрсэн хэрэг Дундговь аймагт гарчээ. Дундговь аймгийн жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр болох байж. Энэ тэмцээнд оролцохоор Эрдэнэдалай сумаас ирсэн 13 настай охин өмнөх өдөр нь нас баржээ. Охины биеийн жин барилдах жингээсээ их байсан тул багш нь түүнийг “Жингээ хас” хэмээн нэлээд …

  • 10 March

    АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

    АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалтыг 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Энэ уулзалтад 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна. XI уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Ерөнхий …

  • 10 March

    Ерөнхийлөгчийнхөө төрсөн өдөр, овгийг мэдэж авсан үр дүнтэй ярилцлага- “Цензургүй яриа”

    Нийгэмд хүлээлт, бухимдал үүсгээд байсан  олон асуудлын талаар Ерөнхийлөгчийн санал бодол, тайлбарыг сонсох гэсэн маш олон үзэгчид өчигдөр орой 2 цаг гаруй хугацаанд  С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт “уягдлаа”. Өдөр нь сошиал сүлжээгээр “гүлдийсэн, хүзүүгүй Ерөнхийлөгч тэдэн цагаас бурах юм байна шүү” гэсэн зар сайн тарсан учраас “бурдаг Ерөнхийлөгчийн бурахыг сонсох хүлээлттэй байсан үзэгчдийн бодож, төсөөлснөөс өөр нөхцөл байдалтай ярилцлага …

  • 10 March

    Малчны хотонд нялх төлийн дуу цангинасан хавар цаг айлчлан ирлээ

    Жавар тачигнасан хүйтэн цаг цаашилж, урин дулаан хавар цаг Монгол нутагт ирснийг зарлаж хөдөө нутагт нялх төлийн дуун цангинаж эхэллээ. Өвлийн хүйтнийг өнөтэй давж, урин хавартай энх золгосон малчдын хотонд нялх төлийн дуу цангинаж, их ажил ундарч эхэллээ. Энэ өвлийн хувьд нийт нутгаар дулаахан, өнөтэй сайхан өвөл болсон учраас мал сүрэг хур таргатай онд орж, эх мал жилбэтэй төрж байна. Шинийн …

  • 10 March

    Шүүхийн шийдвэрээр хэрэгтний нэг нүдийг сохолжээ

    /Хохирогч нь хэрэгтний нэг нүдийг сохлохыг хүссэнийг шүүхээс зөвшөөрчээ/ Ираны шүүх хурал гэмгүй хүний нүдэнд хүчил асгаж сохор болгосон гэмт этгээдийг хатуу шийтгэсэн байна. Тодруулж хэлэхэд Иран улсын хуулинд заасан “амийг амиар, цусыг цусаар” гэх дүрмийн дагуу Раджай-Шахр шоронд хоригдож байсан хэрэгтнийг наркозаар унтуулж улмаар нэг нүдийг нь сохолжээ. Мөн 10 жилийн хорих ял өгсөн байна. Эхэндээ шүүх хурлаас хоёр …

  • 10 March

    Ховд аймгийн иргэд, сонгогчид 2 гишүүндээ фэйсбүүк сүлжээг ашиглан ханддаг болжээ

    Хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд тойрогтоо байнга очиж ажиллах боломж тааруу байдаг. Нэн ялангуяа төвөөс алслагдсан аймгуудын ард иргэдийн хувьд УИХ-д сонгосон түшээдтэйгээ үе үе уулзаж санал бодлоо хуваалцах боломж хязгаарлагдсал байдаг. Тэгвэл сошиал сүлжээ буюу фэйсбүүк, твиттерээр дамжуулан иргэд, сонгогчид тойргоосоо сонгогдсон төрийн түшээддээ хандаж үзэл бодол, саналаа илэрхийлэх, асуулт асуух боломж улам бүр нээлттэй болж байна. Үүний …

  • 10 March

    “Ус эрдэсийн солилцоо” мэтгэлцээн болов

    Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захиргаанаас хийх ажлын төлөвлөгөөний дагуу эмч ажилчдынхаа дунд “Ус эрдэсийн солилцоо” мэтгэлцээнийг зохион байгуулж явууллаа. Мэтгэлцээнд тус эмнэлгийн эмч, сувилагчид баг болон хоорондоо өрсөлдөв. Эмнэлгийн дарга Г.Баясгалан хэлэхдээ: “Эмч хүн насан туршдаа суралцаж байх ётой. Анагаах ухаан байнга хувьсан өөрчлөгдөж, хуучин мэдээллүүд халагдаж байна. Тиймээс манай байгууллага эмч ажилчдынхаа боловсролд анхаарлаа хандуулж ажилласаар ирсэн. Ямар ч өвчтэй …

  • 10 March

    Илбийн ертөнц Монголд нээгдлээ

    ОХУ-ын Эрхүү хотод зохигддог “Ид шидийн шоу үзүүлбэр”-ийг Монгол хүүхэд багачуудад зааж сургах боломжтой болжээ. Энэ талаар өнөөдөр ОХУ-ын Эрхүү хотын “Чарлэнд магий” шинжлэх ухааны сургуулийн удирдагч Дарьяа Бокова Витальевка, “Чарлин Магий” сургуулийн ажилтан О.Дөлгөөн нар хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө. Энэ үйл ажиллагааг шинжлэх ухааны “Чарлэнд Магий” сургуулиас зохион байгуулж байгаа бөгөөд 3-18 насныханд зориулсан хөгжөөнт үзүүлбэр сургалтыг Улаанбаатар хотод хийхээр болжээ. Хичээлийн хүрээнд:– …

  • 10 March

    Тамга тэмдэг захиалахад хурдан шуурхай, хялбар боллоо

    Хэрэглэгчдийн найдвартай түнш, итгэлт харилцагч болсон “Хаш тамга” компани нь албан байгууллага, хувь хүн, аж ахуй нэгжүүдэд үйлчилгээгээ улам ойртуулж онлайнаар тамга тэмдэг, дардасны захиалга авч хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байна. Эрхэм таны мөнгө, цаг хугацааг хэмнэх хурдан шуурхай байдлыг үйлчилгээндээ ямагт бусдаас түрүүлж нэвтрүүлдэг “Хаш тамга” компани нь олон төрлийн ишин дээр хийц загварын өргөн сонголтоор тамга тэмдэг, дардас, …

  • 10 March

    Олон улсын хөлбөмбөгийн холбооноос захидал ирүүлжээ

    Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттер МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн захиа ирүүллээ. Уг захиандаа таны мэдлэг туршлага монголын хөлбөмбөгийн тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө миний бие хувийн зүгээс болон ОУХБХ-ны зүгээс туслаж дэмжихэд бэлэн байх болно. Мөн цаашдынхамтын ажиллагаа болон хөлбөмбөгийн спорт болон түүний удирдлагатай хамаарах аливаа …

  • 10 March

    Хотын төвийн гудамжуудыг тохижуулна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран хотын төвийн гол гудамжуудыг тохижуулах ажлын зураг төсөл боловсруулах, тохижилтын ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгууллаа. Энэхүү ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, “Улаанбаатар хотын музей” НӨҮГ, Монголын дүрслэх урлагийн холбоодын холбогдох дарга,  мэргэжилтнүүд  …

  • 10 March

    Т.Аюурсайхан: Торгуулиа төлөөд зөрчлөө үргэлжлүүлэх байдал их гарч байна

    “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, эрх зүйн орчны шинэчлэлт” нээлттэй хэлэлцүүлгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, томоохон аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцлоо. Уг нээлттэй хэлэлцүүлт өнөөгийн мөрдөж байгаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль нь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцад цаг үеийн шаардлага хангаж чадахгүй байгаа учраас зайлшгүй өөрчлөлт, …

  • 9 March

    “21 худалдааны төв”-д гарсан гал түймрээс 4 иргэнийг аварлаа

    Сонгинохайрхан дүүргийн  27 дугаар хороонд байрлах “21 худалдааны төв”-д гал гарсан гэсэн дуудлага ирсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн, мөн  утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.     Гал түймрийн улмаас түрээслэгч, үйлчлүүлэгч иргэд барилга дотор хорт …

  • 9 March

    Хоёр дахь Ганбууш төрөх нь

    Олноо гей мисс хэмээн нэрлэгдсэн Энхриймаа нэрээ сольж Юна нэртэй болно гэдгээ мэдэгджээ. Тэрээр бэлгийн чиг хандлагаасаа болон Недерландын Амстердам хотод амьдарч байгаа гэдгийг тэр бүрий хүмүүс мэдэхгүй л болов уу.      Үүгээр ч зогсохгүй Энхриймаа нь нэрээ өөрчилснөө дуулгаж “Би жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон” гээд хүйс солиулах мэс засалд орох бэлтгэлээ базааж эхэлснээ ч дуулгав. Түүнийг Недерланд …

  • 9 March

    Аляскагийн өвлийн уламжлалт наадам эхэллээ

    АНУ-ын Аляск мужийн уламжлалт өвлийн наадам эхэллээ. Энэхүү сонирхолтой тэмцээнд 2,5 мянган орчим хүн хүн оролцдог бөгөөд амьтан ба хүний цасан дээрх уралдаан тэмцээнийг сонирхож Анкориж хотод мянга мянган үзэгчид цугалдаг аж. Арван өдрийн турш үргэлжлэх энэхүү уламжлалт баярыг 80 гаруй жилийн өмнө зохион байгуулсан байна. Тэр үед, цана, тэшүүр, мөсөн хоккей, сагсан бөмбөг, бокс зэрэг спортын төрлүүдээр аварга шалгаруулахаас …