Yearly Archives: 2015

February, 2015

  • 12 February

    УИХ-ын дарга ОУВС-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Олон улсын валютын сангийн Ази Номхон далайн газрын дэд захирал Маркус Родлаур, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Маттай, Монгол Улсад суух Суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг өнөөдөр /2015.02.13/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр эдийн засгийн болон төсөв санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцсон юм. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, …

  • 12 February

    ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга С.Е.Нарышкин манай улсад айлчилна

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей ЕвгеньевичНарышкин 2015 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинайлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын …

  • 12 February

    М.Энх-Амгаланг Улсын Ерөнхий прокуророор томиллоо

    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар М.Энх-Амгаланг Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхөөр томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийнсаналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 90,6 хувийн саналаар дэмжин баталлаа. Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхөөр томилогдсон М.Энх-Амгалан нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1981 онд Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, 6 дугаар сургуульд тус тус суралцаж, …

  • 12 February

    Сэтгэлгээний хувьсгал

    Би тэр жил их ичиж билээ. Дэлхийн нэртэй их сургуулийн оюутан болсон эхний өдөр. Асуудал шийдэх даалгавар авлаа. Ангийн маань оюутнууд гурван хэсэг болж хуваагдаад, аль нь хамгийн сайн хариу олохоороо уралдах болов. Надад тэр асуудлын шийдэл тун хялбар санагдаж байв. Хэрхэн түүнийг шийдэх гэж тархиа зовоосноос, шийдүүлэхгүй байхын төлөө ажиллах нь амар санагдлаа. Тэгээд би саналаа хэллээ. Манайд ярьж …

  • 12 February

    “Маршал Х.Чойбалсан 120” үзэсгэлэнгээ дэлгэлээ

    БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан“Маршал Х.Чойбалсан-120” үзэсгэлэнг Монгол цэргийн музейд энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө түүний гүйцэтгэсэн үүрэг, намтар түүхийг сурталчлах зорилготой энэ үзэсгэлэнд БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн амьдрал, үйл ажиллагаанд холбогдох эд өлгийн зүйлүүдийг дэглэн үзүүлэхээс гадна нэрт уран бүтээлчдийн туурвисан уран зураг, хөрөг зураг, нэхмэл, хатгамал болон …

  • 12 February

    Сэрэмжлүүлж байна

    Нийслэлийн мэргэжилийн хяналтын газраас Сар шинийн баярыг угтаж Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хэвийн  боов, бууз, банш, хиамны  үйлдвэрүүд,  үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй худалдааны төвүүд, агуулах, хүнсний дэлгүүрүүд, импортлогч  аж  ахуйн  нэгжүүдийн  агуулах худалдаанд  хяналт шалгалт хийж байна. Худалдан авагч үйлчлүүлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнийг сонгохдоо худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ хадгалах хугацаа, хадгалагдаж байгаа нөхцөл нь …

  • 12 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн бүх боломжуудыг бид бүрэн ашиглах ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Токио хотноо хэлэлцээ хийж, “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээр нь Монгол Улсын анхных, Япон улсын 15 дахь хэлэлцээр болж, түүхийн шинэ хуудас нээлээ. Энэхүү хэлэлцээр хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэх, Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх гэсэн хоёр зорилтыг …

  • 12 February

    Хосуудад үнэ төлбөргүй кино үзүүлнэ

    Монголд хамгийн хүчтэй үйл ажиллагаа явуулж байгаа залуусын нэгдэл бол facebook/247 групп юм. Уг групп нийгэмд зөв хандлагаар хайрыг маш олон хэлбэрээр илэрхийлж сайн үйлсийн ажил зохион байгуулдаг. Тэд энэ удаа Гэгээн валентины өдрийг тохиолдуулан уламжлал болгон гаргадаг “БИ ЧАМД ХАЙРТАЙ-2” номоо гаргасан байна. Ном дэлхийн сонгодог зохиолчид, Монголын сонгодог зохиолчид, 247 группын гишүүдийн хайртдаа зориулан бичсэн сэтгэлийн үг, шүлэг, …

  • 12 February

    Улсын ерөнхий прокуророор Энх-Амгаланг томилох саналыг Ерөнхийлөгч өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай  асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр  УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөхөөр оруулсан байна. М.Энх-Амгалан нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1981 онд Ерөнхий боловсролын …

  • 12 February

    Дэлхийн хамгийн хачирхалтай амьтад

    Дэлхий дээр бидний мэдэхгүй маш олон төрлийн амьтад байдаг . Тэдэн дундаа маш аймшигтай, сонирхолтой, хачин жигтэй гэмээр ч амьтад байдаг. Бид та бүхэндээ тэдгээр хачин жигтэй амьтдаас сонирхуулж байна. 1. Ягаан өнгийн Armadillo 2. Урт хөлт чоно 3. Соёот буга 4. Нүцгэн үсгүй харх 5. Irrawaddy Dolphin 6.  The Gerenuk буюу урт хүзүүт буга   7. Lamprey 8. Одон …

  • 12 February

    “Цаг сэлгээтэй” дууны аяыг индианчуудын “Celeste” аязаас хулгайлсан уу

    Халимаг улсын  уран бүтээлч Аркадий Манджиевийн үг аяыг нь зохиосон гэх “Цаг сэлгээтэй” дууг монголчууд  дуулдаг, аялдаг болсон.  Бүр энэ дуугаар  СТА, дуучин А.Анхбаяр, залуу дуучин  Б.Чанцалдулам нар клип хийгээд амжсан байна.   Гэтэл энэ дууны аялгуутай яг адилхан Америкийн индиан овгийнхны  “Celeste” гэдэг аялгуу байдаг бөгөөд түүнийг  индиан залуу Leo Rojas хөгжимдөн олон нийтэд хүргэсэн юм байна.  Тэгвэл хэн …

  • 12 February

    Ядарсан үедээ тахианы шөл хийж уугаарай

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ядаргаа тайлах хамгийн тохиромжтой хүнсээр тахианы цээж, нурууны ясыг нэрлэсэн байдаг. Тахианы мах, нэн ялангуяа түүний цээж, нурууны ясанд агуулагдах хүний биед шаардлагатай байдаг амин дэмийн хэмжээ өндөр байдгаас гадна хүний ядаргааг дарах шилдэг арга болсон билээ. Тачигнасан өвлийг даваад бид хаврын энэ цагт ядарч, сульддаг шүү дээ. Тэгвэл тахианы цээж, нурууны ясаар шөл хийж уувал …

  • 12 February

    Улсын комиссынхон үйлдэл дээрээ баригдаж, булайгаа дэлгэлээ

    “Ачлал трейд”  компани хавдрын өвчлөл аюулын харанга дэлдэж байгаа энэ үед японы хөрөнгө оруулалтаар Хавдрын эмнэлэг барьж байгааг уншигч та сайн санаж буй. Тус  300 ортой эмнэлгийн ажлыг удаан хугацаанд гацааж байгааг ч мэдэж байгаа. Хавдрын өвчлөл зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд нүүрлэж байгаа аюул. Гэтэл тус Хавдрын эмнэлгийн барилгыг гацааж буй гол хүчин зүйл нь иргэн С.Энхцэцэгийн хууль …

  • 12 February

    Өнгөрсөн Пүрэв гарагт зам тээврийн хэрэг 8, осол 7 гарч 8 хүн гэмтсэн байна

    2015 оны 02-р сарын 12-с 13-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1278 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 35 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 8 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 3, булаах гэмт хэрэг 1,хулгайлах гэмт хэрэг 20, бусдын биед …

  • 12 February

    Хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй иргэдийг шинжилгээнд хамрууллаа

    Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст захиргааны хяналтанд байдаг хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 112 иргэдээс Цагдаагийн ёрөнхий газрын даргын 352 дугаар тушаалаар баталсан журмын дагуу “Генетикийн мэдээллийн санд дээж өгөх” ажиллагааг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн биологийн лаборант д/а С.Баттогтохоор хийлгэн Цагдаагийн байгуулагын үйл ажиллагааны журмын код:619.2-д зааснаар шинжилгээ хийж шинжилгээний байгууллагад хүргүүлэн хувийн хэрэг тус бүрт …