Шар мэдээ

May, 2013

  • 22 May

    Х.Тэмүүжин сайд бизнес эрхлэгчдэд дураараа дургих боломж олгоно

     Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Тэрбээр энэ үеэр ШӨХТГ-ын дарга О.Магнайг ёстой л бут ниргэнэ гээч болов. Учир нь Х.Тэмүүжин сайдын хэлж буйгаар Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль батлагдсанаар бизнес эрхлэгчдэд учирдаг дарамт үгүй болох гэнэ. Энэ төрлийн хууль манайд байдаггүй учраас өдгөө О.Магнай дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа юм байх. Өөрөөр хэлбэл, О.Магнай нефть …

  • 22 May

    Араар тавьсандаа гэмшиж эрхтнээ тас огтолжээ

     Нэгэнт л эхнэр нөхөр болж насан туршийн амьдралаа холбосон бол өөр бусадтай явалдана гэдэг байж боломгүй зүйл. Гэвч эл нүглийг хүмүүс үйлдсээр байна. Тэгвэл нэгэн Канад эр эхнэрээ хуурсандаа гэмшин өөрийн эрхтнээ тас огтлосон хэрэг гарчээ. Тэрээр эхнэрээсээ өөр эмэгтэйтэй нэг шөнийг хамт өнгөрүүлсэн агаад эл явдлаас хойш сэтгэл санаагаар унаж, байнгын дарамтанд явсаар эцэстээ эрхтнээ тасдах шийдвэрт хүрсэн гэнэ. …

  • 21 May

    Намуунаа, Мянганбаяртай биш өөр залуутай гэрлэсэн

     Намуунаа хэмээх 20 настай бүсгүйг магнат Ц.Мянганбаярын ээлжит амраг хэмээх цуу дэгдээд байгаа билээ. Бүр тэднийг тун удахгүй нижгэр хурим хийх гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл эл бүгд худлаа бөгөөд Намуунаа бүсгүй Бямбасүрэн гэх залуутай гэр бүл болж, нэг хүүтэй болсон гэнэ. Түүний нөхөр Бямбасүрэн нь хэдэн уурхайтай бөгөөд ,уул уурхайн бизнесээр хөлжсөн нэгэн ажээ. Сонирхуулахад, Дархан аймгийн уугуул …

  • 21 May

    Жүжигчин Б.Эрдэнэцэцэг театраасаа гарахаар болжээ

    Тайз дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн тоонд жүжигчин СТА Б.Эрдэнэцэцэг зүй ёсоор тооцогддог. Тэрээр анх “Тэнгэрийн сахил” кинонд тоглож олны танил болж байсан бөгөөд үүнээс хойш олон кино жүжигт дүрээ мөнхөлж буй гайхалтай жүжигчин. Тэгвэл Драмын театрын тайзнаа олон сайхан дүрийг амилуулж ард түмэндээ хүргэж байсан жүжигчин бүсгүй маань театраасаа гарахаар болжээ.  Зарим эх сурвалжийн хэлж буйгаар жүжигчин бүсгүй удирдлагуудтайгаа түр, тар хийж …

  • 20 May

    Батаарыг худалдсан залуу нас баржээ

     Соёл, Спорт, Аялал хуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнгөрсөн баасан гарагийн 23:15 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд “Korean Air” компанийн КЕ 867 нислэгийн онгоцоор хулгайгаар Монголын хил давуулсан  гэх Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг авчирсан. Тэрбээр “Батаарыг худалдах гэж байсан Эрик Прокоп нь их хэмжээний торгууль төлсөн гэнэ. Түүнчлэн түүнтэй хамтарч наймаа хийж байсан Английн иргэн Крис Мор …

  • 17 May

    “Улаанбаатар такси”-ны жолооч нар үйлчлүүлэгчээсээ илүү мөнгө нэхэн хэл амаар доромжилдог

     Энэ удаагийн “Mobile news”-ээр  Бодь группийн харьяа “Улаанбаатар такси”-аар үйлчлүүлэхдээ удаа дараалан хулхидуулж, дарамтлуулж элдвээр доромжлуулсан иргэн “З” бидэнтэй холбогдож өөрт тохиолдсон үйлдлийн талаар өгсөн мэдээллийг хүргэж байна. “Би Улаанбаатар таксигаар цөөнгүй жил үйлчлүүлж ирсэн иргэн “З” гэгч байнаа. Өнгөрсөн 4 сарын үед би 1-р хорооллоос “Центруал таур” орохоор тус компанийн таксигаар үйлчлүүлэхэд тухайн таксины жолооч километрийнхээ үнийг нэмж авсан …

  • 16 May

    Магнат Мянгаа цуутай хурим хийх гэнэ

     Ц.Мянганбаярыг 20 настай, Намуунцэцэг хэмээх бүсгүйтэй учир ургуулж бүр хүүтэй болсон гэх шум гарсан билээ. Тэгвэл хосууд тун удахгүй нижгэр хурим хийхээр төлөвлөж байгаа тухай сураг сонсогдлоо. Хэзээний л дурламтгай сайхан охидыг шилж явдаг тэрээр анх удаагаа цуутай хурим хийх гэж байгаа нь нялх амраг нь түүнд хүү гаргаж өгсөн гэдэг нь үнэний ортой болохыг батлаж байна. Мянгаа ийнхүү анх …

  • 15 May

    Н.Удвалын ерөнхийлөгчид дэвшсэн эцсийн зорилго нь Н.Энхбаярыг суллах

     МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн лидер улстөрчөө сонгоно гэж байгаад ЭМ-ийн сайд Н.Удвалыг сонгосон. Тэрбээр Монголын түүхэнд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хамгийн анхны эмэгтэй улстөрч боловч эц­сийн зорилго нь арай өөр гэж дуулдах болов. Зарим хүмүүс үүнийг өөр өнц­гөөс харж байна.  Тухайлбал МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нь цаанаа улстөрийн нарийн зорилготой тоглоом гэж дүгнэх болов. Товчхондоо уг нам урьдын адилаар МАН-ын нэр …

  • 14 May

    МАХН-ын далд гар аваргад хүч өгөх нь

     Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд улстөрийн намууд дээр дооргүй л бужигналдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-д суудалтай гурван нам нэр дэвшигчдээ тодруулаад амжсан. Гэсэн хэдий ч зарим намын шийдвэр хүчин тө­гөлдөр үйлчлэхгүй нь бололтой.  Тодруулбал МАХН-ын дарга ноён Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх өвөртлөөд байгаа Н.Удвал болон бусад гишүүдэд хандан энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай эв­сэж орно шүү гэсэн даалгавар өгснийг …

  • 13 May

    Мино: Ичих гэдэг үг Укагаас ичдэг байх аа

     “Sound of kiss” ийн дуучин Мино буюу Номин, Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй сүр дуулиантай хуримаа хийж гал голомтоо бадрааж байсан саяхан. Харамсалтай нь залуу хосуудын гэр бүлийн амьдрал удаан үргэлжлээгүй бөгөөд гурван сарын дараа тэд салсан. Өдгөө дуучин Мино “Эмоци” продакшны залуу жүжигчин болсон. Харин түүний экс Нөхөр Ука хэд хэдэн найз охин солиод байгаа сурагтай. Тэрээр Мино энэ талаар …