Мэдээ мэдээлэл

January, 2016

  • 25 January

    Бээжин агаар цэвэршүүлэхэд 16,5 тэрбум юань зарцуулахаар болжээ

    Бээжин хот агаарын чанарыг сайжруулахад 16,5 тэрбум юань буюу 2,57 тэрбум доллар зарцуулахаар төсөвтөө тусгах талаар Байгаль орчин хамгаалах сангаас мэдэгдлээ. Шинхуа агентлагийн мэдээлсэнээр төсөвт тусгасан хөрөнгийг нийтийн тээврийн асуудал болон нүүрсний хэрэглээг багасгахад зарцуулахаар болсон байна. Бээжингийн байгаль хамгаалах сангаас гаргасан статистик мэдээнд агаарын бохирдлын хэмжээ хамгийн багадаа 2,5 микрон байгаа бол тоосжилтын нягтрал нь PM2,5 дундаж нягтралтай байгаа юм. …

  • 25 January

    Л.Гүндалайг шүүхэд өгчээ

    Өнөөдрийн байдлаар АЗДТГ-ын зүгээс хариуцагчаар татагдсан найм, нэхэмжлэл гаргасан хоёр хэрэг шүүхийн шатанд явж байна. Тодруулбал, Хариуцагчаар татагдсан хэргийн хувьд аймгийн Засаг даргын шийдвэртэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн н.Мягмардорж, н.Байгаль, н.Бэхбилэг, н.Мөнхтуяа, н.Болдбаатар нарын асуудал байгаа юм. Мөн “Мөнгөн хөндий” компанийн нэхэмжлэлд АЗДТГ хариуцагчаар татагдаад байна. Эдгээрээс иргэн Н.Бэхбилэг, н.Болдбаатар нарын нэхэмжлэлтэй хоёр асуудлын анхан болон дээд шатны шүүх …

  • 25 January

    Нийтийн дууны гүнж урлагтаа иргэн ирлээ

    Нэгэн үе хайрын дууг хослон дуулдаг нийтийн дуучид борооны дараах мөөг шиг л олширч, нийтийн дууны ертөнцөд эргэлт авчирсан. Тэдний нэг нь МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, СТА Э.Оюумаа нар юм. Тэдний хослон дуулахын хажуугаар хайр сэтгэлээ хүртэл холбоод авсан билээ. МУГЖ Ч.Бат-Эрдэнэ эхнэр хүүхдээсээ салан байж нийлсэн хэдий ч тэд удалгүй хоёр тийш болсон. Ч.Бат-Эрдэнэ нь Э.Оюумааг ихэд хардаж хөх эрээн болтол …

  • 25 January

    Монгол улсын 3 сая дахь иргэн нэг нас хүрлээ

    Жилийн өмнөх яг энэ өдөр Монгол улс 3 сая дахь иргэнээ хүлээж авч байсан. 3 сая дахь иргэнд Монгол улсын Ерөнхийлөгч маань Монголжин хэмээн нэр хайрласан билээ. Тэгвэл Хатанболд, Аззаяа нарын охин Монголжин маань өнөөдөр  нэг нас хүрч байгаа юм. Хөөрхөн охинд төрсөн өдрийн мэнд хүргэе.

  • 25 January

    Дөрвөн хүний хоолойг нь боон дээрэмджээ

    Дөрвөн удаагийн үйлдлээр дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлжээ. Чингэлтэй дүүргийн 13 хороонд суух 18 настай М нь: –    Чингэлтэй дүүрэг  “Зам гүүрийн авто баазаас хойшоо 602 дугаар худгын хажууд ЕБС-ын сурагчийг боож унагаад цүнхтэй эд зүйлийг, –    Чингэлтэй дүүргийн 12 хороонд суух, Ж /эм.25н/-ын хоолойг боож ном, оюутны автобусны карт, арьсан хэтэвч, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгсэлтэй гар цүнх, …

  • 25 January

    Охиныхоо эмчилгээний зардлыг олохоор машинд тавих дугаар шүрээр нэхэж эхэлжээ

    Монголын Наранмандах хэмээх бүсгүй өөрийнхөө фэйсбүүк хуудсандаа “Найз нөхөд, андууд минь намайг дэмжээрэй. Охиныхоо эмчилгээний зардлыг хуримтлуулах зорилгоор цалингаас гадуурх орлого олох гээд утасны дугаар шүрээр нэхэж байна. Нэг дугаарын захиалгыг 10.000 төгрөгөөр авч байгаа. Хоёр өөр дугаар нэхүүлж болно. Эсвэл нэг дугаарыг хоёр талд нь нэхүүлж болно. Ах дүү, амраг хань, аав ээж, өөрийнхөө машинд тавих дугаарыг захиалаарай. Миний …

  • 25 January

    Сонгуулийн хууль нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчжээ

    Сонгуулийн тухай хуулийн 4.9-д “УИХ-ын 28 гишүүнийг улстөрийн нам буюу улстөрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгоно” гэж заажээ. Намыг сонгоод намаас томилсон нэрсийн жагсаалтаас УИХ-ын гишүүн болгох нь Үндсэн хуулийн дараах зүйл, заалтуудыг зөрчиж байна. Үндсэн хуулийн 21-р зүйлийн 2-т “УИХ-ын гишүүнийг сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж 4 жилийн …

  • 25 January

    Монгол Улсын 3 сая дахь иргэн Х.Монголжин охин том болжээ

    Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин нэг нас хүрчихлээ. Х.Монголжин 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08.27 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Монгол улсын гурван сая дахь иргэн болон мэндэлж байсан юм.

  • 25 January

    Зөвлөлтийн “Титан”-АН онгоц

    1964 оны 9 дүгээр сарын 21-нд АНУ-ын нисэх хүчин “ХВ-70” гэдэг цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай, дайсны нутгийн гүнд нэвтэрч байлдааны үүрэг гүйцэтгэх зориулалттай стратегийн бөмбөгдөгч онгоц зохион бүтээж, туршилтын нислэг үйлдлээ. Нүсэр бүтэцтэй энэ онгоц нь 6 хөдөлгүүртэй ба техникийн үзүүлэлтийн хувьд 21000 метрийн өндөрт “мах-3” хүртэл хурдлах ёстой байлаа. Энэ бол цагт 3675 км хурдлана гэсэн үг юм. …

  • 25 January

    Шүүхийн ерөнхий зөвлөл хэвлэлийн бага хурал зарлав

     Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2015 онд улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн талаарх “Шүүн таслах ажлын нэгдсэн дүн мэдээ”  сэдвээр  өнөөдөр 11 цагаас  сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Өнгөрсөн онд Монгол улсын шүүх эрүү, иргэн, захиргааны нийт хичнээн хэрэг хянан шийдвэрлэсэн, энэ нь өмнөх оныхтой харьцуулахад өссөн, буурсан эсэх үзүүлэлтүүдийг гэмт хэргийн төрөл тус бүрээр нарийвчлан гаргасан ( өнгөрсөн онд Өршөөлийн хууль …

  • 25 January

    Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/39 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх “Гэртээ харих зам” хөтөлбөрийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжилтийг зохион байгуулан ажиллах  Ажлын хэсгийг уг захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын …

  • 25 January

    Өнөөдөр болох үйл явдал

    08.30 цагт: Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Зөвлөлгөөнөөр дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулж, нийслэлийн Засаг дарга үүрэг даалгавар өгнө. Утас: 99666553 09.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулах “Ослын үеийн удирдлагын систем” сэдэвт сургалт ОБЕГ-т эхэлнэ. Нээлтийн ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа …

  • 24 January

    Төв замын хөдөлгөөнийг түр хаана

    Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Ерөнхий сайд Виктор Орбаны онгоц өнөөдөр /01.24/ орой 22.00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардана. Улмаар айлчлал энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Унгар улсын Ерөнхий сайдын …

  • 24 January

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар хүйтний  эрч бага зэрэг суларна. 2016 оны нэгдүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, …

  • 23 January

    Топ модел Э.Одгэрэл загвар өмсөх сонирхолтой охидыг шалгаруулж авч байна

    “Мөнхийн залуу” гэгддэг топ модель Э.Одгэрэл загварын агентлаг нээхээр болсон байна. Тэрбээр ирэх гуравдугаар сард загварын агентлаг нээхээр тун завгүй байгаа аж. Одоогоор загвар өмсөх сонирхолтой охидыг шалгаруулж авч байгаа аж. Түүний агентлаг охидод зөвхөн тайзны алхаа гишгээнээс гадна гоо зүйн хичээл, биеэ зөв боловсон авч явах урлагийн тухай цогц хичээл заах юм байна. Топ модель маань ур чадварын хичээлээ …