January, 2024

  • 30 January

    Өмнөговь аймгаас хууль бусаар үлэг гүрвэлийн яс олборлосон этгээдийг баривчилжээ

    Экологийн болон Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Э” нарын гурван иргэдийг хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж түүх соёлын хосгүй үнэт зүйл болох үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, бусдад өндөр үнээр худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг илрүүлэн баривчилжээ. Тэднийг баривчлах үед зорчиж явсан тээврийн хэрэгслээс 110 см урттай, 56 см өргөнтэй, 44 …

  • 30 January

    Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2024 оны нэгдүгээр сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 20. Ангараг гараг. Харцага одтой, найман цагаан мэнгэтэй, харагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ …

  • 30 January

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2024 оны нэгдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон …

  • 29 January

    Дүнжингарав худалдааны төвийн замд болсон галын хэрэгт ажлын хэсэг байгууллаа

    Улсын ерөнхий прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын 4 прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.

  • 29 January

    Хүүхдээ удаа дараа хаяж, асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийсэн иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 101, Өмчлөх эрхийн эсрэг 75, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар …

  • 29 January

    Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал авч байна

    Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31,  замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж буй. …

  • 29 January

    Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг хянаж, зохицуулж, үнэлэх цогц платформыг танилцууллаа

    Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб ээлжит Тур аяллаа “Эйблсофт” ХХК-тай хамтран зохион байгууллаа. Бүх төрлийн ажил, мэргэжлийн байгууллагын дотоод удирдлагын сүлжээг технологитой уялдуулан ухаалгаар шийдсэн тус компанийнхан ABLE системээ өргөжүүлэн, эрүүл мэндийн салбарт энэ оноос цогцоор нь нэвтрүүлж эхэлсэн юм байна. Тус платформыг эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлснээр бүтэц, зохион байгуулалт, дотоод удирдлага, менежмент, …

  • 29 January

    Ж.Хунан: 11 жилийн хугацаанд гацаасан ЕБС-ийн байрыг ашиглалтад оруулах асуудлаар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана

    ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд тус аймгийн Улаан-Уул суманд Засаг дарга болон Хамтарсан багийн бүрэлдэхүүнтэй нэгдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд уулзаж, сум дахь хүүхдийн эрхийн зөрчил нөхцөл байдалтай танилцсан юм. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин хүүхэд болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин …

  • 29 January

    “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг Улаанбаатар хотод 5 хоног тоглогдоно

    Говийн догшин ноён хутагт V дүрийн Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан Их соён гэгээрүүлэгчийн амьдралыг харуулсан “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг Улаанбаатар хотноо 2024 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын-4 хүртэлх өдрүүдэд Хан-Уул дүүргийн Корпорейт Конвейншн центр  тоглогдох гэж байна.   Тайзны урлагийн цоо шинэ энэхүү бүтээлийн Гүйцэтгэх продюсероор Х.Ганбаатар ажиллаж, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс дэмжин олны хүртээл …

  • 29 January

    Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан алба хаагчийн ар гэрийн нийгмийн баталгаанд анхаарах хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилжээ

    Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон галын ослын үеэр Онцгой байдлын гал унтраах албаны гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан. Гурван алба хаагчдыг өнөөдөр өглөө сүүлчийн замд нь үдэх хүндэтгэлийн ёслол Аврагч спорт хороонд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид, ар гэрийнхний төлөөлөл оролцсон юм. Тэгвэл Монгол Улсын …

  • 29 January

    Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 дэх удаагаа түрүүллээ

    Мэргэжлийн сүмо бөхийн 2024 оны нэгдүгээр сарын Хацү башё өндөрлөлөө. Хацү башёгийн сүүлийн өдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки Киришима Б.Лхагвасүрэнг давснаар 13 даваа 2 унаатай болж сэкиваке Котоновакатай нэмэлт барилдаан хийж түрүүллээ. Энэ сарын дээд зиндаанд Монгол бөхчүүд амжилттай сайн барилдлаа. Тухайлбал озеки Хошёорюү С.Бямбасүрэн (11:4), Киришима Б.Лхагвасүрэн (11:4), Тамаваши Б.Мөнх-Оргил (8:7) даваатай бүгд 50 аас дээш хувийн амжилттайгаар башёг …

  • 29 January

    Жүдо: Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ

    Португал улсад жүдо бөхийн энэ оны анхны гранпри тэмцээн нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд  92 орны нийт 624 (эрэгтэй 344, эмэгтэй 280) тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртэв. Гавьяат тамирчин Ё.Басхүү шагнал тавдугаар байрт орсон бол Б.Ганхайч, Б.Эрхэмбаяр …

  • 29 January

    АТГ:Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 80 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 29 January

    Зурхай:Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2024 оны нэгдүгээр сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 19. Сумьяа гараг. Бага морь одтой, есөн улаан мэнгэтэй, хар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв …

  • 29 January

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2024 оны нэгдүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 …