Tag Archives: гадаад мэдээ

March, 2015

  • 4 March

    Бразилд үерийн улмаас 87 мянган гаруй хүн хохирчээ

     Бразилийн баруун бүсэд болсон Aрки голын усны үерийн улмаас 87 мянган гаруй хүн хохирол амссан байна. Aрки голын усны түвшин 18.3 метр хүрч голд байдаг гурван гүүр усанд булагджээ. Тус голын усны түвшин хэвийн байдалд зургаагаас найман метр байдаг аж. Одоогийн байдлаар ойролцоогоор найман мянган хүнийг түр орон сууцад шилжүүлсэн байна. Н.Тилеген

  • 4 March

    Царнаев Бостонд болсон дэлбэрэлтийн гол хэрэгтэн

     АНУ- ын Бостон хотод хоёр жилийн өмнө марафон гүйлтийн үеэр болсон дэлбэрэлтийн талаарх шүүх хурал боллоо. Шүүх хурлаар тэр үед тус хэрэгт сэжигтнээр баривчлагдсан 19 настай Жохар Царнаевын талаар шүүсэн юм. Түүний өмгөөлөгч Царнаевыг ах Тамерлан Царнаевын өдөөлтөнд орсон гэж үзэж байгаа хэдий ч хэрэгтэн тухайн үеийн дэлбэрэлтийг зохион байгуулсан гэдгээ шүүх хурлын үеэр хэлж өөрийнхөө хэргийг хүлээн зөвшөөрсөн байна. …

  • 4 March

    Мексикийн иргэд хүний эрхийн асуудлыг хөндөхийг шаардав

    Их Британий хатан хааны урилгаар ирэх долоо хоногт тус улсад хоёр хоног айлчлах Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогийн айлчлалтай холбогдуулан Мексикийн 150 гаруй иргэд жагсаал зохион байгуулжээ. Тэд Лондонгийн Засгийн газраас Ерөнхийлөгчийн айлчлалын туршид хүний эрхийн асуудлыг хөндөхийг шаардсан байна. Учир нь иргэд өөрийн улсын ерөнхийлөгчийн айлчлал нь хүний эрхийн асуудлаар бус бизнес, хөрөнгө оруулалт, боловсрол, соёлын асуудлаар ярилцах болсонд …

  • 4 March

    Төрөх үед хулгайлагдсан хүүхдээ 17 жилийн дараа олжээ

      Zephany Nurse гэх Өмнөд Африк гаралтай охиныг дөнгөж төрөхөд нь хулгайлан 17 жил өсгөжээ. Хэрэгтний хэлсэнээр “энэ бол бурханы заасан зураг бөгөөд энэ хүүхэд түүнд өгсөн бэлэг” гэнэ. Өмнөд Африкийн цагдаагийнхан энэ хэргийн талаар чимээгүй байгаа юм. Харин цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Andre Traut мэдэгдэхдээ эмэгтэйг өнгөрсөн долоо хоногт хуурамч бичиг баримт үйлдсэн болон хүүхэд хулгайлсан хэргээр баривчилсан. Харин эмэгтэй …

  • 4 March

    Хонг Конгод 700 жилийн түүхтэй ваарыг дуудлага худалдаанд оруулна

    Хонг Конгод эртний Өмнөд Сүн гүрний үеийн ваарыг дуудлага худалдаанд оруулах гэж байна. Sotheby дуудлага худалдааныхан 700 жилийн түүхтэй уг ваарыг 8 сая ам долларт зарах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэхүү ваар нь найман талтай шаазан ваар бөгөөд тухайн үеийн гайхамшигт бүтээлд тооцогддог эд байсан учраас шинжээчид өндөр үнэд хүрнэ гэж таамаглаж байгаа юм. Тус ваар нь эзэн хааны ордонд зориулагдан …

  • 3 March

    Археологичид Есүсийн амьдарч байсан байшинг олжээ

    Их Британий археологичид Израйлийн Назаред хотод хийсэн олборлолтын үеэр Христийн Есүсийн амьдарч байсан байшинг олжээ. 19-р зууны сүүлчээр Иосеф, Мариа хоёрын амьдарч байсан газрыг хаанаас хайхаа илрүүлсэн хэдий ч эрдэмтэд энэ асуудалд анхаараагүй байна. Тэрээр олдсон малтмалын зурагнуудыг олонд нийтэд заралсан аж. Тус олдвороос эртний чулуун хана үлдсэнийг харж болно. Байшин ойролцоогор бүтэн зууны турш баригдсан хэмээн эрдэмтэд таамаглаж байна. …

  • 3 March

    16 тэрбум жилийн нарийвчлалтай цаг бүтээжээ

    Японы эрдэмтэд 16 тэрбум жилийн хугацааг тодорхойлох нарийвчлалтай атомын цаг үйлдвэрлэсэн байна. Уг цагийг Токиогийн Их сургуулийн профессор Хидетоши Каторийгаар ахлуулсан судалгааны баг зохион бүтээжээ. Шинэ технологи гайхалтай үнэн зөв үзүүлэлттэй болохыг туршилтын үеэр баталжээ. “Энэхүү цагийн тусламжтайгаар манай гариг дээр өрнөсөн байгалийн өөрчлөлт, геологийн насжилтыг тогтоох боломжтой. Мөн манай гаригт өдгөө амьдарч буй амьтдын биологийн хувьсал өөрчлөлтийг тодорхойлоход дөхөм …

  • 3 March

    Ерөнхийлөгч Эрдоганд 4 мянган ам долларын торгууль ногдуулжээ

    Истанбул хотын шүүх Турк улсын Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганд гар урлалын зүйлийг хараан зүхэж доромжилсон хэмээн буруутгаж, 10 мянган лирагаар ($ 4 сая) торгожээ. Тэрээр энэ мөнгийг бүтээлийн эзэн уран бүтээлчид төлөх юм байна. Энэ хөшөөг Туркын Карс мужид “Туркуудын болон Аримийн эв найрамдалд” зориулж босгосон аж. Шүүх хурлын үеэр Ерөнхийлөгчийн өмгөөлөгч “Эрдоган хөшөөг хараан зүхээгүй , харин шүүмжилсэн” гэж …

  • 3 March

    Олимпын тасалбарыг энэ сард худалдаанд гаргана

    “Рио-2016” зуны олимпын наадмын тасалбарыг энэ сард худалдаанд гаргахаар болжээ. Олимпыг зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр, тасалбарын70 хувийг Бразилийн иргэдэд үлдээх гэнэ. Харин тасалбар худалдан авах хүсэлтэй хүмүүс одооноос онлайнаар бүртгүүлэх боломжтой юм байна. Тасалбарын борлуулалтын эхний дүнг ирэх зургадугаар сард танилцуулах аж. “Рио-де-Жанейро-2016” зуны олимпын 31 дүгээр их наадам 2016 оны наймдугаар сарын 5-нд “Маркана” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд 7.5 …

  • 3 March

    АНУ-д алт ачсан машин дээрэмдсэн байна

     АНУ-ын зэвсэгтэй гурван хүн алт ачсан ачааны машиныг дээрэмдсэн байна. Хулгайлсан алт 4 сая доллорын үнэтэй аж. Энэхүү хэрэг явдал энэ сарын нэгний өдөр Хойд Каролина муж дахь I-95 хурдны замд болсон байна. Алт, мөнгө ачсан хүнд даацын ачааны машин Майами хотын Массачусетс муж руу явж байсан ба техникийн саатал гарч замын ирмэгт зогсож байх үед жижиг тэрэгтэй зэвсэглэсэн гурван …

  • 3 March

    Хятадад арванзургаан генералыг хорьжээ

    БНХАУ-д тус улсын Ардын чөлөөлөх армийн 16 өндөр албан тушаалын генералыг авлигын хэрэгт татан саатуулан  хорьсон тухай “The South China Morning Post” сонин мэдээллээ. Саатуулагдсан генералуудын дийлэнх нь өнгөрсөн жилээс эхлэн албан тушаал огцом дэвшжээ. БНХАУ-ын даргаар сонгогдсон Си Зиньпин улс даяараа авлигатай тэмцэх өргөн цар хүрээтэй кампанит ажил өрнүүлж, албан тушаалтнуудын дунд авлигыг устган иргэдийн нүдэн дээр намын засгийнхаа …

  • 3 March

    Дэлхийд хамгийн анхны ижил хүйстэн гурван залуу хуримаа хийлээ

    Царайлаг, бие хаагаараа хэнээс ч дутахгүй эдгээр залуусын бусдаас ялгагдах зүйл нь тэд хамгийн анхны ижил хүйстэн гурван хос юм. Тайландийн иргэншилтэй 29 настай Жоке, 21 настай Белл, 26 настай Арт нар нь өнгөрсөн валентиний өдрөөр хуримаа хийжээ. Тэд гурвуулаа хуримынхаа үеэр сүйт залуугийн хувцастай байсан ба хоорондоо бөгжөө солилцсон байна. Беллийн хэлснээр “Бид дэлхийн хамгийн анхны гурвалсан харьцаатай ижил …

  • 2 March

    2015 оны дэлхийн баячуудыг Билл Гейтс тэргүүллээ

    Мягмар гарагт алдарт “Форбс” сэтгүүлийн 2015 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалт хэвлэгджээ. Шинэ жагсаалтад урьдын адил Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүнээр тодорчээ. Ингэснээр тэрээр дэлхийн тэрбмутнуудын жагсаалтыг 16 дахь жилдээ тэргүүлж байгаа юм. Билл Гейтсийн нийт хөрөнгийг 79 тэрбум ам.доллар хэмээн тодорхойлсон бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс гурван тэрбумаар өссөн үзүүлэлт юм. “Microsoft”-ыг үүсгэн байгуулагчийн дараа Мексикийн бизнесмэн …

  • 2 March

    Сиамын ихрүүдийн шинэ амьдрал

    Алтан гартай эмч нарын ачаар цээж болон хэвлий гэдэс хэсгээрээ залгаатай төрсөн, 10 сартай хоёр охины шинэ амьдрал, шинэ ирээдүй гэрэлтэж эхэллээ. Өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сард Жон Эрикийн гэр бүлд хоёр охин мэндэлсэн нь сиамын ихрүүд байжээ. Аав ээж нь ихэр охидоо хэвийн биш төрнө гэдгийг анх 5 сартай ураг байхад нь эход харуулаад мэдсэн ч тэднийгээ төрүүлэхээр шийдэн …

  • 2 March

    Парис хотод 15 урлагийн бүтээл хулгайлагджээ

    Парисын Fontainebleau-ын хамгаалалтанд байдаг БНХАУ-ын музейгээс үл таних хүмүүс урлагийн 15 бүтээлийг хулгайлсан байна. Францын Соёл урлагийн сайдын хэлснээр хулгайн хэрэг өчигдөр буюу гуравдугаар сарын нэгний өглөө болсон бөгөөд хулгайчид музейд долоон минут орчим болсон байна. Музейн төлөөлөгчид хулгайлагдсан урлагийн бүтээлүүдийг үнэлж баршгүй чухал зүйлс байсан гэдгийг хэлж байгаа юм. Цагдаагийн байгууллага юу болсон талаар судалж эхэлсэн бөгөөд сэжигтэн болон …