Tag Archives: гадаад мэдээ

March, 2015

  • 10 March

    7 сартай охиноо цахилгаан хөрөөгөөр хороожээ

    7 сартай охины хоолойг цахилгаан хөрөөгөөр хэрчиж хөнөөсөн хэрэг Чикагод гарсан байна. Түүний эмээ 52 настай  Manuela Rodriguez нэгдүгээр зэрэглэлийн онц ноцтой гэмт хэргийг үйлджээ. Цагдаагийн хэлсэнээр охин уйлаад зогсохгүй байсан учир ийнхүү түүний хоолойг хэрчижээ. Үүнийхээ дараа тэрээр өөрийгөө хөнөөхөөр оролдсон байна. Manuela Rodriguez өөрийгөө бага зэрэг л гэмтээсэн байна. Түүний шүүх хурал Лхагва гаригт болох юм. Задлан шинжилгээгээр …

  • 10 March

    Колумб улсад 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

    Колумб улсын хойд хэсэгт өчигдөр 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус улсын Геологийн хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Сантандер департмент мужид, газрын гадаргаас 158 км-ийн гүнд болсон байна. Харин АНУ-ын Геологийн хүрээлэн Сантандер департмент мужийн Аратока хэмээх жижигхэн хотоос 14 км-ийн зайтай, нийслэл Богота хотоос 280 км-т, газрын гадаргаас 147 км-ийн гүнд 6.2 баллын хүчтэй газар хөдөлсөн …

  • 10 March

    Археологчид 3000 гаруй араг яс олжээ

    Эрдэмтэд ойролцоогоор 1569-1738 оны хооронд амьдарч байсан байх магадлалтай 3000 араг ясыг олжээ. Араг яснуудыг Лондонгийн ойролцоо орших Бедлам буриа гэх газраас олсон байна. Эдгээр араг яснуудыг оршуулгын газраас гаргаж авахын тулд 60 археологч долоо хоногий зургаан өдөр ажиллаж байна. Энэ графикаараа ажилласаар байвал энэ оны 9-р сар гэхэд малтлага дуусах юм. Тэд эдгээр шарилыг 1665 онд Лондонд болсон их …

  • 10 March

    Пакистан улс цаазын ялаа сэргээлээ

    Пакистан долоон жилийн дараа сүүлийн үед гарч байгаа террорист халдлагуудтай холбоотойгоор цаазыг ялыг сэргээхээр боллоо. Тодруулбал өнгөрсөн арванхоёрдугаар сард Талибаны зэвсэгт бүлэглэл Пешавар хотын дунд сургууль дээр халдлага үйлдсэний улмаас гэм зэмгүй 150 хүн амиа алдсан юм. Энэ ч үүднээс Пакистанд 20 гаруй хүнийг террорист халдлагын хэргээр буруутган цаазалсан байна. Хүний эрхийн ажиглагчдын мэдээлж буйгаар Пакистаны шоронд цаазын ял сонссон …

  • 10 March

    Италийн мафийн бүлэглэлийн 42 хүн баривчлагдлаа

    Италийн эрх баригчид мафийн бүлэглэлтэй тэмцээд хэдэн арван сарыг үдэж байна.  Сард сая саяар нь олдог мафийн бүлэглэлийн 42 хүнийг өнгөрсөн мягмар гаригт баривчиллаа гэж цагдаагийнхан мэдэгдлээ. Нотлох баримтыг шинжлэхэд тэдэнд байсан дугуйнаас бичиг бүхий цаас олжээ.  Тэдний хэлсэнээр баривчилгаа удаан явагдсан бөгөөд мафийн сүлжээ Casal di Principe-ээс хойд Напель хүртэл 20 гаруй километрт тархсан байжээ. Цагдаа нар эдгээр этгээдүүдийг …

  • 10 March

    Шүүхийн шийдвэрээр хэрэгтний нэг нүдийг сохолжээ

    /Хохирогч нь хэрэгтний нэг нүдийг сохлохыг хүссэнийг шүүхээс зөвшөөрчээ/ Ираны шүүх хурал гэмгүй хүний нүдэнд хүчил асгаж сохор болгосон гэмт этгээдийг хатуу шийтгэсэн байна. Тодруулж хэлэхэд Иран улсын хуулинд заасан “амийг амиар, цусыг цусаар” гэх дүрмийн дагуу Раджай-Шахр шоронд хоригдож байсан хэрэгтнийг наркозаар унтуулж улмаар нэг нүдийг нь сохолжээ. Мөн 10 жилийн хорих ял өгсөн байна. Эхэндээ шүүх хурлаас хоёр …

  • 9 March

    Аляскагийн өвлийн уламжлалт наадам эхэллээ

    АНУ-ын Аляск мужийн уламжлалт өвлийн наадам эхэллээ. Энэхүү сонирхолтой тэмцээнд 2,5 мянган орчим хүн хүн оролцдог бөгөөд амьтан ба хүний цасан дээрх уралдаан тэмцээнийг сонирхож Анкориж хотод мянга мянган үзэгчид цугалдаг аж. Арван өдрийн турш үргэлжлэх энэхүү уламжлалт баярыг 80 гаруй жилийн өмнө зохион байгуулсан байна. Тэр үед, цана, тэшүүр, мөсөн хоккей, сагсан бөмбөг, бокс зэрэг спортын төрлүүдээр аварга шалгаруулахаас …

  • 9 March

    Усан сэлэлтийн аварга Камила Муффат амиа алджээ

    Аргентиний зүүн хэсэгт зураг авалтад оролцож байсан хоёр нисдэг тэрэг мөргөлдөж, 10 хүн амиа алдсан билээ. Амиа алдсан хүмүүсийн найм нь Францын иргэд байсан ба  тэдний дунд 2008, 2012 оны зуны олимпийн медальтнууд байсан гэнэ.      Лондонгийн олимпийн усан сэлэлтийн аварга 24 настай Камила Муффат, Бээжингийн олимпийн хүрэл медальт, боскчин 28 настай Алекс Вастен болон гүйлтийн тамирчин 57 настай Флоренсе …

  • 9 March

    Аргентинд хоёр нисдэг тэрэг мөргөлдөж 10 хүн амиа алджээ

    Өчигдөр Аргентины хойд хэсэгт хоёр нисдэг тэрэг мөргөлдөж ослын улмаас арван хүн амь насаа алдсан байна. Бүс нутгийн аюулгүй байдлын албаны дарга Сезар Ангуло “Нисдэг тэрэгт байсан зорчигчид бүгд амь насаа алдсан ” гэсэн мэдээлэл өгчээ. Нас барагсадын дотор Францын болон Аргентины хэд хэдэн иргэн байсан аж. Ла-Риоха-ын удирдагч Дизел Супеогийн хэлснээр гадаадын иргэд Буэнос-Айрес хотын зүүн хойд талд 1.1 мянган …

  • 9 March

    Гана улсад 1 тэрбум ам.долларын зээл олгоно

      Олон Улсын Валютын сан эдийн засгийн нөхцөл байдлыг нь сайжруулах арга хэмжээ авах хэлэлцээрийг Гана улстай байгууллаа. Инфляци, төсвийн алдагдал, өсөлттэй тулгараад байгаа засгийн газрын алдаа дутагдлыг яаралтай засч сайжруулах шаардлагаар хэдэн сарын турш зөвлөлдсөний эцэст гурван жилийн хугацаатай уг гэрээг байгуулж байгаа юм. Гана улсын эдийн засаг нь алт, какао болон газрын тосны экспортын дэмжлэгээр жил тутамд 8 …

  • 9 March

    Ангараг гаригт далай байсан нь тогтоогджээ

    НАСА-гийн ( Үндэсний Агаар Сансрын Захиргаа) эрдэмтэд Ангараг гаригт хийсэн зургаан жилийн судалгааны үр дүнд тэнд далай байсан гэсэндүгнэлтэд хүрсэн байна. Судалгааны үр дүнг Science сэтгүүлд нийтэлсэн аж. Энэхүү улаан гаригт байсан далай дэлхий дэх Хойд мөсөн далайн хэмжээтэй ойролцоо болох нь тогтоогджээ. Тэрвээр Ангараг гаригт далай байсныг батлах юм бол эрдэмтэд судлаачдад тэнд байсан эртний амьдралын эх үүсвэрийн талаар …

  • 9 March

    Хоёрдугаар сард 295,000 ажлын байр нэмэгдүүлжээ

    Өнгөрөгч хоёрдугаар сард ажилгүйдлийн түвшин нь 5.7 хувиас 5.5 хувь хүртэл буурснаар АНУ-ын эдийн засаг 295,000 ажлын байр нэмэгдүүлсэн тухай Хөдөлмөрийн газраас мэдэгдсэн байна. АНУ нь сүүлийн 12 дахь сардаа үргэлжлэн, ажлын байрыг сар тутамд 200,000-аас дээш тоогоор нэмэгдүүлж байгаа юм. Энэ нь 1994 оноос хойш ажлын байрыг нэмэгдүүлж буй хамгийн урт хугацаанд тооцогдож байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтийн байдал ажиглагчдын …

  • 9 March

    Галт тэрэг осолдож 40 хүн гэмтжээ

    Уг галт тэрэг нь Чарлотоос Хойд Каролина хүрэхээр явж байхдаа осолджээ. Ойролцоогоор 40 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Жолоочийн хэлж байгаагаар осол гарахаар нөхцөл байдал байгаагүй гэнэ. Мөн нэгэн зорчигчийн твиттерт бичсэнээр 212 зорчигч явж байсан ба 40 хүн хөнгөхөн гэмтжээ. Галт тэрэг осолдох үед диспетчерт дхио ирсэн ч үүнийг зүгээр л түр гацсан гэж ойлгожээ. Мөн галт тэрэг хурдаа …

  • 9 March

    Америкчууд Оросын нутаг дээгүүр ажиглалтын нислэг хийнэ

    Олон улсын “Тэнгэрийн нээлттэй орон зай” гэрээний хүрээнд АНУ болон Чех улс ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр энэ сарын 9-14-ны хооронд ажиглалтын нислэг үйлдэнэ гэж ОХУ-ны Цөмийн эрсдэлийг багасгах үндэсний төвийн тэргүүн Сергей Рязков мэдэгджээ. Ажиглалтын нислэгийг АНУ-ын “OC-135B” нисэх онгоцоор хийх ажээ. Нислэгийн багт ОХУ мэргэжилтэн орох бөгөөд ажиглалтын багийнхан нислэгийн өгөгдлүүдийг чанд сахиж, хүлээн зөвшөөрөгдсөн ажиглалтын тоног төхөөрөмж ашиглаж …

  • 9 March

    Египетэд сурагч хүүхэд багшийнхаа гарт амь насаа алджээ

     Египетэд 12 настай сурагч багшдаа зодуулсны улмаас нас барсан байна. Энэ тухай France-Presse агентлаг мэдээлжээ. 12 настай тус сурагч толгойндоо хүнд гэмтэл авч ухаан алдсан бөгөөд тухайн өдөртөө эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд оржээ. Гэвч гавлын яс нь гэмтсэн болох нь тогтоогдож нэг өдрийн дараа нас барсан байна. Тэрхүү багш ажлаасаа халагдаж хэрэг явдлыг мөрдөн байцаах ажил явагдаж байгаа аж. Н.Тилеген